Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хөлбөмбөгийн эмэгтэйчүүд аваргаа тодруулна
МХБХ-ны цомын тэмцээн U-13, U-15, U-17, +18 хүртэл насны ангиллаар 2012 оны зургадугаар сарын 02-нд эхэлсэн. Тэмцээнд нийт 25 багийн 250 гаруй охид, эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн тоглолт болон хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, медалийн төлөө тоглолтууд хөлбөмбөгийн талбай дээр өрнөж байна. U-13 хүртэл насны ангилалд найман багаас хагас шигшээд Титэм Хужирт болон Эрчим багууд өрсөлдөж, Эрчим клуб 1:0 харьцаатайгаар хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. В хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан 58 дугаар сургуулийн хоёрдугаар баг, А хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Хаан Хүнс Титэм багтай өрсөлдөн 1:0 харьцаатай хожсоноор мөн аваргын төлөө өрсөлдөх эрхийг авлаа. U-15 насанд зургаан багийн охид өрсөлдсөнөөс А хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан “Хаан Хүнс Титэм” баг В хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан “UB United” багтай өрсөлдөн 4:2 харьцаатай өндөрлөсөн байна. А хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан “Шинэ яармаг” баг В хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан Эрчим баг өрсөлдөж, 3:2 харьцаатайгаар Эрчим клуб хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. U-17 насны ангилалд зургаан баг өрсөлдсөнөөс “А” хэсгээс нэгдүгээр байраар “UB United”, В хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан “Хаан Хүнс Титэм” багтай өрсөлдөн 12:0 харьцаатайгаар бут ниргэсэн байна. А хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан 58 дугаар сургууль “B” хэсгээс нэгдүгээр байраар шалгаран гарсан “Эрчим” багууд хагас шигшээд өрсөлдөн 2:1 харьцаатайгаар “Эрчим” аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл




















