Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Диснейн телевизээр түргэн хоол сурталчлахыг хориглов
Хүүхдийн нэвтрүүлгээр дагнасан “Disney” телевиз цаашид түргэн хоолны реклам сурталчилгаа цацаж байхгүй гэдгээ зарлалаа. Ганц түргэн хоолоор зогсохгүй, ер нь саахар, тос, сода ихээр агуулсан өндөр калоритой хүнсний бүтээгдэхүүний реклам нэвтрүүлэхийг хоригложээ. Түүнчлэн “Disney”-н паркт худалдаалагддаг элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүний сода, сахарын хэмжээг 25 хувиар багасгах бодлого барьж байгаа гэнэ. Дисней компанийн гаргаж буй энэхүү санаачилга нь хүүхдийн таргалалттай тэмцэх зорилготой бөгөөд АНУ даяар асуудал болоод байгаа илүүдэл жингийн эсрэг тэмцдэг тэргүүн хатагтай Мишель Обама үүнийг нь сайшаан хүлээн авчээ.
АНУ-д энэ мэтчилэн таргалалтын эсрэг янз бүрийн кампани сүүлийн үед их хэрэгжиж байна. Тухайлбал, Нью-Йорк хотын захирагч Майкл Блүмберг гэхэд хагас литрээс дээш хэмжээгээр савласан ундаа худалдаалахыг хориглох тухай санаачилга гаргаад буй. Гэхдээ энэ нь олон нийтийн зүгээс, ялангуяа түргэн хоолны бизнес эрхэлдэг МакДональдс мэтийн томоохон компанийн эсэргүүцэлтэй тулгарч “Нью-Йоркт дарга хэрэгтэй болохоос асрагч хэрэггүй” гэх мэтийн шүүмжлэл хүчтэй яригдаж байгаа аж.
Хүүхдийн нэвтрүүлгээр дагнасан “Disney” телевиз цаашид түргэн хоолны реклам сурталчилгаа цацаж байхгүй гэдгээ зарлалаа. Ганц түргэн хоолоор зогсохгүй, ер нь саахар, тос, сода ихээр агуулсан өндөр калоритой хүнсний бүтээгдэхүүний реклам нэвтрүүлэхийг хоригложээ. Түүнчлэн “Disney”-н паркт худалдаалагддаг элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүний сода, сахарын хэмжээг 25 хувиар багасгах бодлого барьж байгаа гэнэ. Дисней компанийн гаргаж буй энэхүү санаачилга нь хүүхдийн таргалалттай тэмцэх зорилготой бөгөөд АНУ даяар асуудал болоод байгаа илүүдэл жингийн эсрэг тэмцдэг тэргүүн хатагтай Мишель Обама үүнийг нь сайшаан хүлээн авчээ. АНУ-д энэ мэтчилэн таргалалтын эсрэг янз бүрийн кампани сүүлийн үед их хэрэгжиж байна. Тухайлбал, Нью-Йорк хотын захирагч Майкл Блүмберг гэхэд хагас литрээс дээш хэмжээгээр савласан ундаа худалдаалахыг хориглох тухай санаачилга гаргаад буй. Гэхдээ энэ нь олон нийтийн зүгээс, ялангуяа түргэн хоолны бизнес эрхэлдэг МакДональдс мэтийн томоохон компанийн эсэргүүцэлтэй тулгарч “Нью-Йоркт дарга хэрэгтэй болохоос асрагч хэрэггүй” гэх мэтийн шүүмжлэл хүчтэй яригдаж байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























