Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хөлбөмбөгчдийг өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг уриаллаа
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос тамирчдадаа хандан өвчин намдаагч эм хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг санууллаа. Тус холбооны мэргэжилтнүүдийн судалснаар хөлбөмбөгчид өвчин намдаах эмийг хэтэрхий их хэрэглэж байгаа нь цаашид эрүүл мэндэд нь ноцтой үр дагавар учруулж болохуйц хэмжээнд хүрсэн байна. Тухайлбал, 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглогчдын 40 гаруй хувь нь тоглолт бүрийн өмнө өвчин намдаах ямар нэгэн эм хэрэглэж байсныг судалгаагаар тогтоожээ. Тийм ч учраас Евро-2012-ын өмнө энэ аюултай зуршлаасаа салахыг ФИФА-гаас зориуд хөлбөмбөгчдөд сануулж байгаа нь энэ аж. Хөлбөмбөгчдийн өвчин намдаах эм ихээр хэрэглэдгээс үүссэн гашуун туршлага ч бэлхнээ бий. Хорватын хөлбөмбөгч Иван Класнич бөөр нь хэт өвчилснөөс эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон юм. Тэрээр багийнхаа эмч мэргэжилтнүүдийг өвчнийг нь цаг тухайд нь оношилж чадалгүй, өвчин намдаах эм удаан хугацаагаар уулгаж явснаас бөөр нь муудсан гэж шүүхэд хандаад байна. Өвчин намдаах эмнүүд нь хүний бөөрөнд маш муу байдаг аж.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос тамирчдадаа хандан өвчин намдаагч эм хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг санууллаа. Тус холбооны мэргэжилтнүүдийн судалснаар хөлбөмбөгчид өвчин намдаах эмийг хэтэрхий их хэрэглэж байгаа нь цаашид эрүүл мэндэд нь ноцтой үр дагавар учруулж болохуйц хэмжээнд хүрсэн байна. Тухайлбал, 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглогчдын 40 гаруй хувь нь тоглолт бүрийн өмнө өвчин намдаах ямар нэгэн эм хэрэглэж байсныг судалгаагаар тогтоожээ. Тийм ч учраас Евро-2012-ын өмнө энэ аюултай зуршлаасаа салахыг ФИФА-гаас зориуд хөлбөмбөгчдөд сануулж байгаа нь энэ аж. Хөлбөмбөгчдийн өвчин намдаах эм ихээр хэрэглэдгээс үүссэн гашуун туршлага ч бэлхнээ бий. Хорватын хөлбөмбөгч Иван Класнич бөөр нь хэт өвчилснөөс эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон юм. Тэрээр багийнхаа эмч мэргэжилтнүүдийг өвчнийг нь цаг тухайд нь оношилж чадалгүй, өвчин намдаах эм удаан хугацаагаар уулгаж явснаас бөөр нь муудсан гэж шүүхэд хандаад байна. Өвчин намдаах эмнүүд нь хүний бөөрөнд маш муу байдаг аж. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















