Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Энэтхэгт арьс цайруулах моод дэлгэрчээ
Энэтхэгийн охид бүсгүйчүүд арьс цайруулах тосонд багагүй мөнгө зориулдаг болжээ. Арьс цайруулна, цагааруулна гэх тодотголтой элдэв гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа жил ирэх тусам нэмэгдэж, одоо тус улсад хамгийн гүйлгээтэй зүйлийн нэг болжээ. Энэтхэгт хийсэн зах зээлийн нэг судалгаагаар арьс цайруулах тос кока-коланаас илүү түргэн борлуулалттай байдаг гэсэн дүгнэлт хүртэл гарсан байна. Өнгөрсөн онд гэхэд нийтдээ 432 сая ам.долларын үнэ хүрэх цайруулах үйлчилгээтэй тос худалдаалагджээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс даруй 18 хувиар илүү байгаа юм. Энэтхэгийн кино одод, Болливудын жүжигчид ч цайруулах тосны раеклам сурталчилгаанд их тоглож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зай завсаргүй цацаж байгаа учир нийгмийг тэр аяар нь цайрах хэрэгтэй гэсэн бодолд автуулаад байна гэж Энэтхэгийн Конгрессын гишүүн хурцаар шүүмжилжээ.
Энэтхэгийн охид бүсгүйчүүд арьс цайруулах тосонд багагүй мөнгө зориулдаг болжээ. Арьс цайруулна, цагааруулна гэх тодотголтой элдэв гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа жил ирэх тусам нэмэгдэж, одоо тус улсад хамгийн гүйлгээтэй зүйлийн нэг болжээ. Энэтхэгт хийсэн зах зээлийн нэг судалгаагаар арьс цайруулах тос кока-коланаас илүү түргэн борлуулалттай байдаг гэсэн дүгнэлт хүртэл гарсан байна. Өнгөрсөн онд гэхэд нийтдээ 432 сая ам.долларын үнэ хүрэх цайруулах үйлчилгээтэй тос худалдаалагджээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс даруй 18 хувиар илүү байгаа юм. Энэтхэгийн кино одод, Болливудын жүжигчид ч цайруулах тосны раеклам сурталчилгаанд их тоглож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зай завсаргүй цацаж байгаа учир нийгмийг тэр аяар нь цайрах хэрэгтэй гэсэн бодолд автуулаад байна гэж Энэтхэгийн Конгрессын гишүүн хурцаар шүүмжилжээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























