Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Сирид дахиад л хядлага гарчээ
Сирид дахиад л олон арван хүний аминд хүрсэн халдлага гарсан байна. Энэ удаа Хама хотын зарим тосгонд харгис хядлага гарч, 86 хүн амиа алдсаны дотор 40 гаруй хүүхэд эмэгтэй байжээ. Энэ халдлагыг армийн цэргүүд хийсэн гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж байгаа бол Засгийн газар эсрэгээр нь террористуудыг буруутгаж байна. Ерөнхийлөгч Башар Аль Ассад улс оронд нь гарч буй халдлагуудыг Сирид эмх замбараагүй байдлыг гааруулж, гадаадын цэргүүдийг оруулж ирэх шалтаг болгох гэж зориуд зохион байгуулсан хэмээн үзэж байгаа. Харин барууны хэвлэлүүдэд мэдээлэл өгч буй Сирийн сөрөг хүчнийхний мэдээллээр бол бодит байдал үүнээс огт өөр байгаа гэнэ. Хохирогчид зүгээр нэг амиа алдсан төдий биш, тэднийг бүр тосгон тосгоноор нь бөөнөөр нь цаазаар авч байгаа мэт ойроос буудаж эсвэл хутгаар хороосон гэж гэрчүүд ярьж байгаа аж.
Энэ тухай мэдээ олон улсад тарсны дараа Сирийн эрх баригч дэглэмийн эсрэг авах арга хэмжээ улам чангарах нь тодорхой юм. Ямартай ч, АНУ-ын зүгээс Сирийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээгээ чангаруулахыг олон улсад уриалаад байна.
Энэ тухай мэдээ олон улсад тарсны дараа Сирийн эрх баригч дэглэмийн эсрэг авах арга хэмжээ улам чангарах нь тодорхой юм. Ямартай ч, АНУ-ын зүгээс Сирийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээгээ чангаруулахыг олон улсад уриалаад байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























