Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шар айраг худалдахыг зөвшөөрлөө
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф 2014 онд тус улсад зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шар айраг худалдаалахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурчээ. Бразильд 2003 оноос хойш хөлбөмбөгийн тэмцээн наадмын үеэр согтууруулах ундаа зарахыг хориглосон хууль хэрэгжиж байгаа юм. Гэвч хоёр жилийн дараа болох ДАШТ-ий үеэр уламжлал ёсоор шар айраг худалдах ёстой учраас хуулиа өөрчил гэсэн шаардлага ФИФА-гийн зүгээс Бразилийн эрх баригчдад тавьсан. ФИФА-гийн шаардлагаас үүдэн хуулиа өөрчлөх эсэх дээр Бразилийн хууль тогтоогчид удтал маргасны эцэст олон улсын жишгийг дагахаар боллоо. Шар айраг үйлдвэрлэгч “Budweiser”-аас санхүүгийн томоохон дэмжлэг хүртдэг ФИФА шар айргийг хөлбөмбөгийн тоглолтын салшгүй нэг хэсэг гэж үздэгээ энэ оны эхээр Бразилийн хууль тогтоогчидтой маргалдах үеэрээ мэдэгдэж, тус улс ДАШТ-ийг ном ёсоор нь зохион байгуулах гэж байгаа бол хуулиа өөрчлөх ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогссон юм.
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф 2014 онд тус улсад зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шар айраг худалдаалахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурчээ. Бразильд 2003 оноос хойш хөлбөмбөгийн тэмцээн наадмын үеэр согтууруулах ундаа зарахыг хориглосон хууль хэрэгжиж байгаа юм. Гэвч хоёр жилийн дараа болох ДАШТ-ий үеэр уламжлал ёсоор шар айраг худалдах ёстой учраас хуулиа өөрчил гэсэн шаардлага ФИФА-гийн зүгээс Бразилийн эрх баригчдад тавьсан. ФИФА-гийн шаардлагаас үүдэн хуулиа өөрчлөх эсэх дээр Бразилийн хууль тогтоогчид удтал маргасны эцэст олон улсын жишгийг дагахаар боллоо. Шар айраг үйлдвэрлэгч “Budweiser”-аас санхүүгийн томоохон дэмжлэг хүртдэг ФИФА шар айргийг хөлбөмбөгийн тоглолтын салшгүй нэг хэсэг гэж үздэгээ энэ оны эхээр Бразилийн хууль тогтоогчидтой маргалдах үеэрээ мэдэгдэж, тус улс ДАШТ-ийг ном ёсоор нь зохион байгуулах гэж байгаа бол хуулиа өөрчлөх ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогссон юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















