Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Хятад 10 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн
Бээжинд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хуралдааны үеэр Хятад улс тус байгууллагын гишүүн орнуудад 10 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдлээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао энэ тухай албан ёсоор мэдэгдэхдээ “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийг хөгжүүлэх, улс хоорондын эдийн засгийн төсөл хөтөлбөрийг дэмжих үүднээс 10 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн” гэж зарлажээ. Ху Жинтао Шанхайн байгууллагын дэргэд хөгжлийн банк байгуулах ёстой гэж үзэж буйгаа мөн мэдэгдсэн бөгөөд гишүүн орнуудаа холбосон төмөр зам, өндөр хурдны зам, агаарын тээвэр, харилцаа холбоо гээд дэд бүтцийн сүлжээ байгуулах хэрэгтэй байгааг онцолжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн оронд Орос, Хятад, Узбекстан, Казахстан, Тажикстан, Киргизстан багтдаг бол Энэтхэг, Иран, Афганистан, Пакистан болон Монгол Улс ажиглагчийн статустай байдаг юм.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн оронд Орос, Хятад, Узбекстан, Казахстан, Тажикстан, Киргизстан багтдаг бол Энэтхэг, Иран, Афганистан, Пакистан болон Монгол Улс ажиглагчийн статустай байдаг юм.
0 Сэтгэгдэл
























