Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хаан Жэймс багтаа ялалт авчирлаа
Дорнод бүсийн цувралын зургаа дахь тоглолт Бостон Сэлтиксийн талбайд явагдлаа. Цувралын 3:2 харьцаатайгаар тэргүүлж байсан Сэлтиксчүүд энэ тоглолтод ялалт байгуулвал НБА-ийн финалд Өрнөд бүсийн аварга Кевин Дурантаар удирдуулсан Оклахома Сити Тандер багтай учраа таарах байсанч тэд чадсангүй. Энэ тоглолтод Майами Хит багийн улирлын MVP Лэброн Жэймс үнэхээр шилдэг нь байж тоглолтын эхний хагаст 30 оноо авч сүүлийн 15 жилд плей оффын тоглолтын эхний хагаст 30 –аас дээш оноо авсан зургаан тоглогчын нэгээр тодров. Энэ байдлаар тоглолт үргэлжилж багийн нөхөд нь ч түүнд шийдвэрлэх үед тус хүргэснээр довтолгоо болгоноо амжилттай болгож нийт 45 оноо, 15 самбар, таван оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн юм. Эсрэг багийн тоглогчид хамгаалалтад төдийлөн сайн байгаагүй бөгөөд өмнөх тоглолтод багийн ахлагчийн үүргийн тун сайн гүйцэтгэсэн Пол Пирс есөн оноог 18 шидэлт гүйцэтгэн байж авсан юм. Ингэснээр үндсэн цагт тоглолтын харьцаа 98:79 харьцаатай өндөрлөлөө.Хоёр багийн тоглолтын харьцаа 3:3 болон тэнцсэн бөгөөд тэд ээлжит шийдвэрлэх 7 дахь тоглолтоо Майамигийн талбайд ням гаригт хийх юм.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















