Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Грект мөнгө алга, харин хог бол...
Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр Грекийн хотууд мөнгөгүй хоосорсны хажуугаар хогондоо дарагдаж гүйцжээ. Тус улсын эдийн засаг хямарснаас хойш эсэргүүцлийн жагсаал цуглаан бараг өдөр бүр гарах болсон. Олон нийтийн энэ эмх замбараагүй байдлыг даган хог хаягдал ч хаа сайгүй бөөгнөрөх болжээ. Хот тохижолтын ажилтнууд үүргээ гүйцэтгэж, гудамж талбайгаа цэвэрлэж байгаа ч бөөгнөрсөн хур хогийг зайлуулан ачиж явах машин техник нь хүрэлцэхээ больсон байна. Грекийн хоёр дахь том хот Тессалоникид гэхэд ердөө дөрвөн хогны машин л үйлчилгээнд гарч байгаа хогоо зөөж дийлэхээ больжээ. Уг нь, тус хотод хогны 100 орчим машин байдаг ч төсвийг нь танаж, ажилчдыг нь цомхотгосноос хойш ийнхүү бүрэн хүчин чадлынхаа 10 хувьд ч хүрэхгүй машин техник ашиглахад хүрчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























