Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Цагаан хэрэм жуулчдаа дийлэхгүй байна
Дэлхийн долоон гайхамшгийн нэг Хятадын Цагаан хэрэм жуулчдын хөлд дарагдаж, амралтын өдрүүдэд бүр ачааллаа дийлэхээ больжээ. Одоогоор Цагаан хэрэмний дөрвөн хэсэгт жуулчдыг хүлээн авч байгаа ч аялал жуулчлалын оргил үед ачаалал нь хэт ихэсдэг тул нэмж хоёр хэсгийг нээхээр болсон байна. Жуулчдын хөл хөдөлгөөнөөс болж Цагаан хэрэмний зарим хэсэг нурж сүйдэж магадгүй гээд ихэнх хэсгийг нь хаасан боловч Хятад руу жуулчдыг татах хамгийн гол үзвэрийн нэг учраас Хуагуачен, Хефанкоу дахь хэсгийг жуулчдад нээхээр шийджээ. Хүний гараар бүтээсэн хамгийн урт байгууламж болох Цагаан хэрэмний талаарх судалгаа үргэлжилсээр хэрэмний уртыг өмнө тогтоосноос хэдэн мянган километрээр илүү болохыг тогтоосон гэнэ. 2009 онд хийсэн судалгаагаар хэрмийг 8850 километр урт гэж тогтоосон бол сүүлийн үеийн мэдээгээр 21 мянган километр ч үргэлжлэхээр байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
дажгүй л сайт байна
Дэлхийн долоон гайхамшгийн нэг Хятадын Цагаан хэрэм жуулчдын хөлд дарагдаж, амралтын өдрүүдэд бүр ачааллаа дийлэхээ больжээ. Одоогоор Цагаан хэрэмний дөрвөн хэсэгт жуулчдыг хүлээн авч байгаа ч аялал жуулчлалын оргил үед ачаалал нь хэт ихэсдэг тул нэмж хоёр хэсгийг нээхээр болсон байна. Жуулчдын хөл хөдөлгөөнөөс болж Цагаан хэрэмний зарим хэсэг нурж сүйдэж магадгүй гээд ихэнх хэсгийг нь хаасан боловч Хятад руу жуулчдыг татах хамгийн гол үзвэрийн нэг учраас Хуагуачен, Хефанкоу дахь хэсгийг жуулчдад нээхээр шийджээ. Хүний гараар бүтээсэн хамгийн урт байгууламж болох Цагаан хэрэмний талаарх судалгаа үргэлжилсээр хэрэмний уртыг өмнө тогтоосноос хэдэн мянган километрээр илүү болохыг тогтоосон гэнэ. 2009 онд хийсэн судалгаагаар хэрмийг 8850 километр урт гэж тогтоосон бол сүүлийн үеийн мэдээгээр 21 мянган километр ч үргэлжлэхээр байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.12.16
























