Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Рүүнигүй Англи, Францтай тэнцлээ

“Евро 2012”-ын аварга шалгаруулах тэмцээний D хэсгийн тоглолт өнгөрсөн шөнө Украины Донецк хотноо боллоо. Хуваарийн дагуу Англи, Францын тоглолтоор тэмцээн эхэлсэн. Тоглолтын 30 дахь минутад Английн шигшээ багийн ахлагч Стивен Жеррардын хүчтэй цохилтыг Жолеолн Лескотт хүлээн авч эсрэг багийн хаалганд гоолдож багтаа тэргүүлэл авчирсан. Төд удалгүй буюу энэхүү гоолоос есхөн минутын дараа эсрэг багийн Самир Насир хариуг нь барилаа. Ингэснээр дэлхийн шилдэг хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм. Английн шигшээ багаас үзэгчид Рүүниг талбайд гарахыг хүлээж байсан ч дасгалжуулагч Рой Хожсон гаргасангүй. Энэ өдрийн удаахь тоглолт тэмцээнийг зохион байгуулагч Украин болон Шведийн багийн хооронд болсон. Энэ тоглолтын баатар нь мэдээж Украины Шевченко. Учир нь тоглолтын эхний гоол 52 дахь минутад орж, Шведийн тэргүүлэл дор тоглолт өрнөсөн ч гуравхан минутын дараа Шевченко тэнцээний нэг оноог авчирсан. Улмаар 62 дахь минутад дахин гоолдож багтаа тус хүргэлээ. Өнөөдрөөс тэмцээний А хэсгийн тоглолт явагдана.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл