Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
У.Чавес Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа нэр дэвшлээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлжээ. Сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх ажиллагааг У.Чавесын дэмжигчид баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж, өнгөрсөн сард Кубад эмчилгээ хийлгэж ирснээсээ хойш олны нүдэнд төдийлэн үзэгдэхгүй байсан Ерөнхийлөгч тэдэнтэй хамт дуулж, бүжиглэн, сонгуульд ялна гэдгээ амлажээ.
У.Чавес хэлэхдээ саяхан хийсэн эмнэлэгийн үзлэг шинжилгээгээр түүний эрүүл мэнд сайжирч, бие нь эдгэрснийг баталсан учир сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой төдийгүй заавал ялна гэжээ. Үүгээр Уго Чавес Ерөнхийлөгчийн суудлын төлөө гурав дахиа нэр дэвшин, өрсөлдөж байна. Дөрвөн сарын дараа болох сонгуульд Уго Чавесын эсрэг Энрике Каприлес хэмээх залуу улстөрч өрсөлдөж байгаа ч Ерөнхийлөгч түүнийг төвөггүй ялна гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ Э.Каприлес бас тийм ч амар ялагдөх өрсөлдөгч биш гэж түүнийг дэмжигчид хэлж буй. Тэрээр хавтгайруулсан халамжийн бодлогыг тэнцвэржүүлж, авлига хээл хахуулийг бууруулна гэж амлаж байгаа юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл