Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Энэтхэгийн мөнгөний ханш 25 хувиар унажээ
Энэтхэгийн эдийн засаг олон улсын хөрөнгө оруулагчдын санааг зовоож эхэллээ. Тус улсын аж үйлдвэрийн бүтээмж өнгөрсөн оны мөн үеэс ердөө 0,1 хувиар л өссөн үзүүлэлт саяхан гарсан нь хөрөнгө оруулагчдад таатай сонсогдсонгүй. Уг нь, үйлдвэрийн бүтээмж оны өмнөхөөс 1,7 хувиар өснө гэж эдийн засагчид урьдчилан таамаглаж байжээ. Гэтэл Энэтхэгийн эдийн засаг санаснаас муу байж, хөрөнгө оруулалтын статус нь удахгүй буурах магадлалтай байгааг “Standard & Poor"s” агентлаг ч сануулсан байна. Энэ бүхэн дээр нэмээд тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 5,3 хувьтай гарсан нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт юм. Үүнээс гадна Энэтхэгийн рупигийн ханш унаж, ам.доллартай харьцах ханш гэхэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 25 хувиар буураад байгаа юм:
Эдийн засгийн үзүүлэлтүүд энэ мэтчилэн муу байгаа учир Энэтхэгийн төв банк шуурхай арга хэмжээ авч магадгүй гэсэн хүлээлт хөрөнгийн зах зээлд үүсчээ.
Эдийн засгийн үзүүлэлтүүд энэ мэтчилэн муу байгаа учир Энэтхэгийн төв банк шуурхай арга хэмжээ авч магадгүй гэсэн хүлээлт хөрөнгийн зах зээлд үүсчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























