Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Британи-Хятадын харилцаа Далай ламаас болж хүйтэрчээ
Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Лорд Грин болон албаны хүмүүс Бээжинд айлчлалаар ирсэн ч Хятадын холбогдох яамны сайдтай уулзаж чадаагүй гэнэ. Хятадын талаас хоёр сайдын уулзалтыг цуцалсан, хойшлуулсан нь мэдэгдэхгүй, төлөвлөсөн уулзалт хийх боломж олгохгүй байгаа аж. Энэ явдлыг Британийн Гадаад хэргийн яамны зүгээс жирийн л нэг явдал хэмээн тайлбарлаж, шуугиан дэгдээхийг хүсэхгүй байгаа ч Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун Далай ламтай уулзсанаас болж Хятадын тал түншүүддээ хатуурхаж, харилцаагаа хүйтрүүллээ гэж ажиглагчид үзэж байна.
Энэ явдлаас гадна Хятадын Гадаад хэргийн сайд Ву Банггуо өнгөрсөн тавдугаар сард Британид хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалсан нь ч Далай ламын уулзалттай холбоотой аж. Хоёр улсын дипломат харилцааг хүйтрүүлсэн энэ байдлаас үүдэн энэ оны эцсээр Ерөнхий сайд Дэвид Камеруны Хятадад хийх айлчлал товлосон хугацаандаа болох эсэх нь ч эргэлзээтэй болж эхэлжээ.
Өнгөрсөн сард буддын шашны тэргүүн XIV Далай лам Их Британид Темплетоны шагнал гардан авахаар ирэх үедээ Ерөнхий сайд Д.Камерунтай уулзсан юм. Энэ уулзалтыг Хятадын тал эергээр хүлээж авахгүй нь тухайн үед тодорхой байсан хэдий ч Дэвид Камерун хувийн шугамаар дээрхийн гэгээнтэнтэй уулзсан хэмээн тайлбарлаад өнгөрсөн билээ. Ер нь, Далай лам Жон Мэжороос хойшхи Их Британийн бүх Ерөнхий сайдтай уулзаж байсан гэдэг. Гагцхүү Маргарет Тэтчер л Хонконгийн асуудлаар Хятадтай маргаан үүсч магадгүй хэмээн сэрэмжлэн Далай ламтай уулзахаас татгалзаж байжээ.
Британийн албаныхны хувьд Хятад юунаас болж хоёр талын уулзалт, айлчлалыг цуцалж байгаа нь тодорхой байгаа. Харин энэ байдал хэр удаан үргэлжлэх бол гэдэгт л илүү санаа зовж байна. Учир нь, Далай лам энэ долоо хоногт Британид айлчлахаар дахин ирэх гэж буй. Тэрээр олимпын өмнө Британийн хотуудаар 10 гаруй хоног тойрон аялах төлөвлөгөөтэй байгаа нь одоо үүсээд буй нөхцөл байдлыг улам хүндрүүлж магадгүй гэж ажиглагчид эмээж байна.
ardchilsan nam yalah bolnoo
Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Лорд Грин болон албаны хүмүүс Бээжинд айлчлалаар ирсэн ч Хятадын холбогдох яамны сайдтай уулзаж чадаагүй гэнэ. Хятадын талаас хоёр сайдын уулзалтыг цуцалсан, хойшлуулсан нь мэдэгдэхгүй, төлөвлөсөн уулзалт хийх боломж олгохгүй байгаа аж. Энэ явдлыг Британийн Гадаад хэргийн яамны зүгээс жирийн л нэг явдал хэмээн тайлбарлаж, шуугиан дэгдээхийг хүсэхгүй байгаа ч Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун Далай ламтай уулзсанаас болж Хятадын тал түншүүддээ хатуурхаж, харилцаагаа хүйтрүүллээ гэж ажиглагчид үзэж байна. Энэ явдлаас гадна Хятадын Гадаад хэргийн сайд Ву Банггуо өнгөрсөн тавдугаар сард Британид хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалсан нь ч Далай ламын уулзалттай холбоотой аж. Хоёр улсын дипломат харилцааг хүйтрүүлсэн энэ байдлаас үүдэн энэ оны эцсээр Ерөнхий сайд Дэвид Камеруны Хятадад хийх айлчлал товлосон хугацаандаа болох эсэх нь ч эргэлзээтэй болж эхэлжээ.
Өнгөрсөн сард буддын шашны тэргүүн XIV Далай лам Их Британид Темплетоны шагнал гардан авахаар ирэх үедээ Ерөнхий сайд Д.Камерунтай уулзсан юм. Энэ уулзалтыг Хятадын тал эергээр хүлээж авахгүй нь тухайн үед тодорхой байсан хэдий ч Дэвид Камерун хувийн шугамаар дээрхийн гэгээнтэнтэй уулзсан хэмээн тайлбарлаад өнгөрсөн билээ. Ер нь, Далай лам Жон Мэжороос хойшхи Их Британийн бүх Ерөнхий сайдтай уулзаж байсан гэдэг. Гагцхүү Маргарет Тэтчер л Хонконгийн асуудлаар Хятадтай маргаан үүсч магадгүй хэмээн сэрэмжлэн Далай ламтай уулзахаас татгалзаж байжээ.
Британийн албаныхны хувьд Хятад юунаас болж хоёр талын уулзалт, айлчлалыг цуцалж байгаа нь тодорхой байгаа. Харин энэ байдал хэр удаан үргэлжлэх бол гэдэгт л илүү санаа зовж байна. Учир нь, Далай лам энэ долоо хоногт Британид айлчлахаар дахин ирэх гэж буй. Тэрээр олимпын өмнө Британийн хотуудаар 10 гаруй хоног тойрон аялах төлөвлөгөөтэй байгаа нь одоо үүсээд буй нөхцөл байдлыг улам хүндрүүлж магадгүй гэж ажиглагчид эмээж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
hulan
hamtdaa ardchisan namaa demjeed ugii
2012.06.17
2012.06.17
























