Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Риогийн чуулган амжилт олох уу
Ирэх долоо хоногт Бразилийн Рио Де Жанейро хотноо эхлэх “Рио+20” чуулган дөхөх тусам амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй болж байна. Ирээдүйд байгаль орчинд ээлтэй замаар хөгжих ямар боломж байна гэдгийг эрж хайж, дэлхий нийтээр нэгдсэн зарчим, бодлого боловсруулахаар төлөвлөж буй уг чуулган зорилгоо биелүүлж чадах эсэх нь тодорхойгүй болжээ. Учир нь, энэ том чуулганаас батлан гаргахаар төлөвлөж буй тунхаглал дээр улс орнууд өөр өөр байр суурьтай байгаа гэнэ.
Риогийн чуулганы бэлтгэл болгож оны эхнээс хойш олон улсын хэмжээнд албан ба албан бус найман шатлалт уулзалт хэлэлцээр цувралаар хийж буй. Засгийн газар, яамдын албан тушаалтнуудын хэмжээнд болж буй энэ уулзалт хэлэлцээрээс “Бидний хүссэн ирээдүй” нэртэй Риогийн тунхагийн ерөнхий санаа, нэгдсэн зарчим, бодлогыг баталж авах ёстой. Гэтэл бэлтгэл уулзалтуудаас харахад АНУ, Европын холбоо, Хятад гээд томоохон орнууд бүгд өөр өөр байр суурьтай байгаа нь ажиглагдаж байна. Чуулганы бэлтгэл өнөө маргаашгүй дуусах болчихоод байхад улс орнууд үндсэн зарчим дээрээ ч тохиролцож чадаагүй, тунхагийнхаа 20 хувийг л бэлэн болгожээ. Үүнээс гадна Риогийн чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Германы канцлер Ангела Меркел, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун зэрэг томоохон орны төрийн тэргүүн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь чуулганаас их зүйл хүсэн хүлээж байсан төрийн бус байгууллагынхныг гонсойлгожээ.
Ирэх долоо хоногт Бразилийн Рио Де Жанейро хотноо эхлэх “Рио+20” чуулган дөхөх тусам амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй болж байна. Ирээдүйд байгаль орчинд ээлтэй замаар хөгжих ямар боломж байна гэдгийг эрж хайж, дэлхий нийтээр нэгдсэн зарчим, бодлого боловсруулахаар төлөвлөж буй уг чуулган зорилгоо биелүүлж чадах эсэх нь тодорхойгүй болжээ. Учир нь, энэ том чуулганаас батлан гаргахаар төлөвлөж буй тунхаглал дээр улс орнууд өөр өөр байр суурьтай байгаа гэнэ. Риогийн чуулганы бэлтгэл болгож оны эхнээс хойш олон улсын хэмжээнд албан ба албан бус найман шатлалт уулзалт хэлэлцээр цувралаар хийж буй. Засгийн газар, яамдын албан тушаалтнуудын хэмжээнд болж буй энэ уулзалт хэлэлцээрээс “Бидний хүссэн ирээдүй” нэртэй Риогийн тунхагийн ерөнхий санаа, нэгдсэн зарчим, бодлогыг баталж авах ёстой. Гэтэл бэлтгэл уулзалтуудаас харахад АНУ, Европын холбоо, Хятад гээд томоохон орнууд бүгд өөр өөр байр суурьтай байгаа нь ажиглагдаж байна. Чуулганы бэлтгэл өнөө маргаашгүй дуусах болчихоод байхад улс орнууд үндсэн зарчим дээрээ ч тохиролцож чадаагүй, тунхагийнхаа 20 хувийг л бэлэн болгожээ. Үүнээс гадна Риогийн чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Германы канцлер Ангела Меркел, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун зэрэг томоохон орны төрийн тэргүүн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь чуулганаас их зүйл хүсэн хүлээж байсан төрийн бус байгууллагынхныг гонсойлгожээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
kl
bid ardchisan namtaigaa hamt oluulaa shuu
2012.06.17
























