Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Домогт боксчны шуугиант ялагдал
АНУ-ын Лас-Вегас хотод мэргэжлийн боксын хагас дунд жингийн “WBO” холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө тулаан боллоо. Тулаан Филиппиний амьд домог, “WBO” холбооны дэлхийн аваргын бүсийн найман удаагийн эзэн Мэнни Пакьяо АНУ-ын боксчин Тимоти Бредли нарын хооронд болсон юм. Хөгжөөн дэмжигчдийн 60 хувь нь Филиппин залууд бооцоо тавьжээ. Дэлхийн аваргын цолыг авч үзээгүй 28 настай Тимоти Бредли рингэнд 28 тулааныг хийж бүгдэд нь ялахдаа 12-т нь цэвэр ялсан үзүүлэлттэй бол 33 настай Мэнни Пакьяо 54 удаа ялж, үүнээс 38-д нь цэвэр ялж, гурав тэнцэн, хоёр ялагдаж байжээ. Ийнхүү WBO холбооны хагас дунд жингийн хүсэн хүлээсэн тулаан 12 үе, гурван минутаар эхлэж, тулаан бүхэлдээ тэнцүүхэн өрнөж харилцан цохилтоор үргэлжилжээ. Эхний хоёр раундад Америк залуу нэлээд хүчтэй сөргөлдөж, харин тоглолтын гуравдугаар үеэс Филиппин эр санаачлагыг авч, тоглолтыг хянаж чадаж байлаа. 12 раундын дараа Пакьяо 115-113, харин Бредли 115-113, 115-113 гэсэн шүүгчдийн оноогоор ялалт байгуулан WBO холбооны дэлхийн аваргын бүсийг анх удаа зүүх эрхтэй болж шуугиан тарилаа. Хариу даагаа нэхэх тоглолт арваннэгдүгээр сарын 10-нд болно.
АНУ-ын Лас-Вегас хотод мэргэжлийн боксын хагас дунд жингийн “WBO” холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө тулаан боллоо. Тулаан Филиппиний амьд домог, “WBO” холбооны дэлхийн аваргын бүсийн найман удаагийн эзэн Мэнни Пакьяо АНУ-ын боксчин Тимоти Бредли нарын хооронд болсон юм. Хөгжөөн дэмжигчдийн 60 хувь нь Филиппин залууд бооцоо тавьжээ. Дэлхийн аваргын цолыг авч үзээгүй 28 настай Тимоти Бредли рингэнд 28 тулааныг хийж бүгдэд нь ялахдаа 12-т нь цэвэр ялсан үзүүлэлттэй бол 33 настай Мэнни Пакьяо 54 удаа ялж, үүнээс 38-д нь цэвэр ялж, гурав тэнцэн, хоёр ялагдаж байжээ. Ийнхүү WBO холбооны хагас дунд жингийн хүсэн хүлээсэн тулаан 12 үе, гурван минутаар эхлэж, тулаан бүхэлдээ тэнцүүхэн өрнөж харилцан цохилтоор үргэлжилжээ. Эхний хоёр раундад Америк залуу нэлээд хүчтэй сөргөлдөж, харин тоглолтын гуравдугаар үеэс Филиппин эр санаачлагыг авч, тоглолтыг хянаж чадаж байлаа. 12 раундын дараа Пакьяо 115-113, харин Бредли 115-113, 115-113 гэсэн шүүгчдийн оноогоор ялалт байгуулан WBO холбооны дэлхийн аваргын бүсийг анх удаа зүүх эрхтэй болж шуугиан тарилаа. Хариу даагаа нэхэх тоглолт арваннэгдүгээр сарын 10-нд болно.У.Бадам
0 Сэтгэгдэл




















