Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн нам ялалт байгууллаа
Францад болсон парламентын сонгуульд Ерөнхийлөгч Франсуа Олландын Социалист нам ялалт байгууллаа. Социалист нам парлаентын доод танхимын 577 суудлын 314-ийг нь эзэллсэн байна. Үүгээр Ф.Олланд ирэх таван жилийн хугацаанд өөрийн бодлогыг хэрэгжүүлэхэд саад тотгор учруулах зүйлгүй болов. Ерөнхийлөгчийн удирддаг байсан Социалист нам парламентын дээд танхим буюу Сенатад олонхийн суудал эзэлдэг. Харин энэ удаагийн сонгуулиар доод танхим буюу Конгрессын олонхийн суудлыг ч өөрийн мэдэлд авснаар Ф.Олланд сонгуулиар амлаж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Хэдийгээр Ерөнхийлөгчийн нам ялсан ч түүний экс хамтран амьдрагч, дөрвөн хүүхдийнх нь ээж Сеголен Руаяль ялагдал хүлээжээ. Хэрэв Сеголен Руаяль сонгуульд ялж, парламентад орж ирсэн бол Конгрессын спикер болох өндөр магадлалтай байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан