Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Англи, Франц шигшээ наймд шалгарлаа
Торгуулийн улмаас тэмцээний эхний хоёр тоглолтыг өнжсөн
Английн шигшээ багийн довтолгооны гол хүч болсон Уейн Рүүни эргэн ирж, багтаа
ялалт авчирснаар “D” хэсгийг тэргүүлж, “Евро-2012”-ын шөвгийн наймд өрсөлдөх
эрхээ авлаа. Тоглолтын хоёрдугаар хагаст Рүүнигийн мөргөж оруулсан гоолын ачаар
Рой Хожсоны баг хэсгээ тэргүүлэх боломжтой болсон юм. Тэмцээнийг хамтран зохион
байгуулагч Украйны шигшээ багт ялалт хэрэгтэй байсан. Нээлтийн тоглолтдоо
Шведийн шигшээг хожиж, гайхалтай эхлэл тавьсан тэд харамсалтай нь Английн
шигшээд хожигдсоноор тэмцээнийг үдэж байна.
Харин Францын шигшээ баг Шведийн багт 2:0 харьцаатай ялагдсанаар хэсэгтээ
хоёрдугаар байрт бичигдэв. Тэднийг хасагдах шатанд тив, дэлхийн аварга Испанийн
хүндхэн учраа хүлээж буй. Хэсгийн шатнаас нутаг буцаж буй Шведийн шигшээ
хэдийгээр хэсэгтээ сүүл мушгисан ч нэр төрийн хожлоо авч чадсан юм. Өнгөрсөн
шөнийн тоглолтод Златан Ибрагимович, Себастьян Ларссон нар гоолджээ.
0 Сэтгэгдэл




















