Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Статистикийнхан амьдралаас даан ч хол тасарчээ
Хүүхдэд олгодог байсан 20 мянган төгрөгийг энэ оноос ялгавартай олгох шийдвэр гарснаас үүдээд өрхийн амьжиргааны түвшингийн судалгаа гэдэг нэр дагаад гарч ирлээ.
Үүнээс үүдээд хүмүүс амьжиргааны түвшингээ ямар болохыг мэдэх гэж, болбол хүүхдийн мөнгөө үргэлжлүүлээд авчих гэж шуугилдаж, “хөргөгч, телевиз, богино долгионы зуухтай бол 20 дугаар бүлэгт багтах гэнэ” гэцгээн бужигналдсан.
Өглөө ажилдаа ороод иртэл манай сурвалжлагч, гурван ч хүүхэдтэй нэгэн маань “Хөөе, би чинь баян хүн юм байна” гэсээр инээд болон орж ирэх нь тэр. Тэгэхнээ өнөөх өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар тэднийх ингээд баян болчихож. Яахав орон сууцтай, 450 мянган төгрөгийн цалинтай л эмэгтэй. Тэгтэл баян айлын тоонд орчихож байгаа юм байна.

Тэр судалгааны асуулт, аргачлал нь тэгээд ямар юм гээд хайж судалж үзэв. Байна аа. Тэгэхнээ бүр хоёр жилийн өмнө 2013 онд ийм судалгаа авсан юмсанж. Үндэсний статистикийн хорооны дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хамтраад  2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 123/165 тоот тушаал гаргаж энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох аргачлал” гэдгийг баталжээ.

Тэгээд судалгаа ч авсан юм байна. Хэвлэлүүдэд тэр аймагт судалгааны ажил үргэлжилж байна энэ тэр гэсэн мэдээ мэдээлэл байна. Харин судалгааны дүнг нь хаанаас ч хайгаад олсонгүй. Бодвол Үндэсний статистикийн хороонд байдаг биз. Сайтад нь л лавтай алга.

Тэр аргачлал гэдэг нь бөөн математикий томъёо, үл ойлгогдох нэр тайлбартай энэ аргачлалаар манай төрийнхөн бидний амьжиргааны түвшинг тодорхойлоод 1-20 бүлэгт хуваагаад гаргачихсан юм байна. 1-20 бүлэг гэдгийг өнөөдөр л мэдэж байгаа хэрэг шүү дээ.
Гэхдээ энэ аргачлалд нь ямар айл өрхийг хэддүгээр бүлэгт хамруулах тухай үг өгүүлбэр бас байхгүй.

Энэ аргачлалд “.....Олон хүчин зүйлийн хамаарлын шинжилгээний хамгийн бага квадратын арга хэрэглэсэн ба үзүүлэлтүүдийн ач холбогдлын түвшинг үнэлэн, статистик ач холбогдолтой хувьсагчдыг загварт авч үлдсэн.
Зөвхөн статистик ач холбогдолтой үзүүлэлтүүдийн хувьд загварыг автоматаар дахин тооцоолдог Стэпвайс /51ермзе/ горимын дагуу загварыг уншуулсан. Энэ горим нь хувьсах үзүүлэлтүүдийн хэрэглээний түвшинтэй хэр хамааралтай байгааг шалган, ач холбогдолгүй хувьсагчуудыг тооцооллоос хасан, үлдсэн хувьсагчууд дээр дахин загварыг уншуулдаг...” гэсэнтэй ойролцоо монгол хүн уншаад ойлгомгүй үг өгүүлбэр олон тохолдоно. Та уншаад үздээ. Юу ойлгож байна.

Нэгэнт олон улсад байдаг мэргэжлийн байгууллага юм болохоор өөрийн гэсэн аргачлал, мэргэжлийн үг хэллэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүгээрээ дугаар хорооны иргэн Дугарын амьжиргаа ямар байгааг ёстой Статистикийн хорооны саарал байшинд суудаг суутнууд л “мэддэг” байх.

Гэтэл тэр суутнуудын боловсруулсан судалгааны аргачлалд “Өрхийн нэг хүнд ногдох орлого”, “Өрхийн орлого зарлагын зөрүү” гэсэн үг өгүүлбэр нэг ч тааралдахгүй атлаа айлд байгаа удаан эдэлгээт бараа гэсэн нэрс байна аа. Өнөө л хүмүүсийн яриад, шуугиад  байгаа хөргөгч, угаалгын машинг, цахилгаан болон хийн зуух, будаа агшаагч, шарах шүүгээ, компьютер, мотоцикл, суудлын машин, ачааны машин гэсэн нэр байна.

Тэр баахан асуултуудаар судалгаа аваад “ӨНЭЗ-ийн 2012 оны судалгааны дүнгээр тодорхойлсон 1 хүнд сард ногдох хэрэглээнээс натурал логарифм авч тооцсон. Амьжиргааны түвшний 10 бүлгийг тодорхойлж байгаа коэффициент нь цаашид тодорхой хугацааны дараа бодит мэдээлэлтэй уялдан өөрчлөгдөх болно” гэсэн тайлбар зүүж.
Уншигч та үүнийг ойлгож байна уу. Энэ лав монгол хүн, тэгээд амьдрал мэддэг хүн бичээгүй. Амьдралаас тасарч тэнгэрт, бүр диваажинд статистикийн ухаан судлаад сууж байгаа аугаа хүн бичсэн нь лавтай.

Статистикийнхны баян айлын хэрэглээ гээд нэрлээд байгаа, дээр дурдсан технизк хэрэгсэл чинь өнөөдөр айл өрх, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон. Дээхэн үед ямар ядуу айл ч тулгатай, дараа үеийнх нь зуухтай байсан шиг  өнөөгийн айл бүр цахилгаан зуух /плитка/ тай. Өнөөдөр захын малчных ч хөргөгчтэй болчихоод байхад энэ чинь амьжирганы түвшин тодорхойлох асуулт уу та минь ээ.

Статистикийнхан бол мэдэхгүй, өнөөдөр амьдралд байдаг жирийн жишээ авад үзье.
Дөнгөж сургууль төгссөн, нэг нялх хүүхэдтэй хоёр залуу айл боллоо. Төрөл төрөгсөд нь нэг гэр барьж өгөөд хоёр талаасаа хамжиж дэмжээд хөргөгч, угаалгын машин, нэг телевизор, цахилгаан зуух, ор энэ тэр аваад өгчихлөө. Нэг нь арай гэж ажилд орно, автобус дамжин ажилдаа явна.  Нөгөө нь нялх хүүхдээ хараад гэрт сууна. Сарын орлого ердөө 300-400 мянган төгрөг. Нэг хүнд сайндаа 100 гаруйхан төгрөг ногдоно.

Манай засгийн газар, статистикийнхнаар бол эднийх өнөө олон цахилгаан хэрэгсэлтэй болохоор 18-20 дугаар бүлэгт багтдаг баян айл байх нь л дээ.
Харин энэ айлын зарлага ямар байх бол.....Хэн тооцсон юм.

Бүүр ядахнаа дээр нэр бүхий цахилгаан бараануудаар хүний, өрхийн амьжиргааг тодорхойлох гээд байгаа юм бол ядахнаа брэнд, үнэ цэнээр нь ялгаж болмоор доо. Эцэг эхээс өвлөөд авчихсан гурван өрөө сууцанд тарчигхан амьдарч байгаа айл байхад дөрвөн ханатай гэртээ суугаад компани аж ахуйн нэгжтэй тансаг амьдарч байгаа айлч  байгаа шүү, Статистикийнхаан.

Статистикийнхны өнөөх мундаг аргачлалд “боловсролын түвшин” гэсэн мундаг асуулт явж байна билээ. Хөөрхий дөрөвдүгээр анги төгссөн 3000  малтай малчин ядуу болох юм уу хаашаа юм.
Тэгээд ч 2013 оноос  хойш өчнөөн олон өрх айл шинээр бий болж голомтоо бадраасан. 2013 онд амьжиргааны түвшин нь гайгүй байсан айл хямрал, энэ тэрд өртөөд амьдрал хүндэрсэн, тэр үед доогуур бүлэгт байснаа ажилч хичээнгүй зарим нь амьдралаа өөд татсан. Энэ бүхэн өөрчлөгдөөд байхад тэртээ 2013 оны судалгааны дүнг барьчихаад хүүхдэд өгдөг мөнгийг нь хасна гэж далайлгаж байдаг төр ч гэж төр, Статистикийн байгууллага нь ч гэж .....ёстой хөөрхий дөө гэхээс өөр юу гэхэв дээ.

Манай төрийнхөн, тэр статистикийн хорооныхон амьдралаас хэт тасарч, хэт онол чойрт автагдчихаад, өөрсдөө тансаг амьдраад ирэхээрээ эгэл бор амьдрал мэдэхгүй байгаагийн нэг илрэл л энэ болов уу даа.
Наадахыг чинь дугаар хорооны Дулмаа эмээ хүртэл зүгээр л цай ууж суухдаа гаргачихдаг  эд. “Хөөрхий дөө энэ Доржийнх олон нялх нойтон хүүхэдтэй. Ажил хийдэг нь ганц Дорж, ердөө 450 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ билээ. Иддэг ам 11. Нялх хүүхэдтэй болохоор түлш түлээ ч их орох юм. Сарын сүүлээр гамбир хайрч иддэг юм билээ шүү” гээд л ярьж байхыг Статистикийнхан сонсоогүй л дээ. Дулмаа эмээ ердөө л энэ айлын орлого зарлагыг мөнгөөр тооцож хэлээгүй ч байдлыг яг хэлсэн байна биш үү. Тэнгэрт амьдардаг Статистикийн суутнуудаас арай дээр.

Дашрамд дурдахад ийм судалгаа авлаа, ийм дүн гарлаа, Монголын нийт өрхийн хэдэн хувь нь ийм бүлэгт орж байна. Энэ бүлэг гэдэг нь ийм учиртай хэмээн Статискийн хорооныхон ер зар цуу бололгүй өнгөрсөн билээ.
Өрхийн амжиргааны түвшин тогтоосон Статистикийнхан амьдралаас даан ч хол тасарчээ. Өөрсдийнх нь амьдрал гайгүй болохоор тэр юм уу даа. Та бидний татварын мөнгөөр тэжээгддэг  энэ төрийнхөн ийм  л юм хийж цалин авч байдаг юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан