Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийд үнэлэгдэх ур чадварыг дэргэдээсээ авах боломжийг олгох Google компанийн албан ёсны эрхтэй “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь удаагийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй 2026 оны дижитал ур чадварыг олон улсын арга барилаар богино хугацаанд эзэмшиж, мэргэжлийн гараагаа тавин, өөрийн карьер, ур чадварыг дараагийн түвшинд гаргах боломжтой тус хөтөлбөрийн гурав дахь элсэлтэд 300 гаруй залуучууд хамрагдсан юм.Тус арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дарга Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайд Г.Дашням, Google компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Э.Өсөхбаяр нар болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл, хөтөлбөрийн үндсэн багш нар оролцож, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн цаашид хэрхэн энэхүү хөтөлбөрийг хэрхэн хөгжүүлэх талаар санал, төлөвлөгөө хуваалцлаа.Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцсон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайд Г.Дашням хэлсэн үгэндээ:

Өнөөдөр бид залуучуудын хөгжлийг зөвхөн нийгмийн бодлогын хүрээнд бус, эдийн засгийн өсөлт, үндэсний өрсөлдөх чадвар, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын инновац, спортын менежмент зэрэг өргөн хүрээнд харах хэрэгтэй болсон. Дижитал ур чадвартай, санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй залуучууд бол манай улсын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө юм. Залуучуудыг чадавхжуулах асуудал бол зөвхөн нэг салбарын, нэг байгууллагын, эсвэл зөвхөн төрийн хийх ажил биш юм. Энэ бол төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага, олон улсын түншлэл, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлт шаардсан үндэсний хэмжээний зорилт юм. “Grow with Google Mongolia” хөтөлбөр бол энэ шинэ хамтын ажиллагааны тод жишээ гэж би харж байна. Дэлхийн хэмжээний мэдлэг, хэрэгсэл, платформыг Монголын залуучуудтай холбож буй энэхүү санаачилга олон залуучуудын амьдралд бодит өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан