“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
УИХ-ын 14-ХӨН гишүүн нийслэлчүүдийг төлөөлсөөр байх уу
Л.НОМИН
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиож, энэ хугацаанд гаргасан амжилт, алдаа оноогоо цэгнэн ярилцаж, санаа оноогоо багагүй уралдуулсан. Ярианы сэдэв дунд УИХ-ын гишүүдийн тоо, төлөөлөх чадварын асуудал ч сөхөгдөж байсан.

Тухайн үед Улсын Бага хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатуудын дунд парламентын гишүүдийн тоог хэд байх вэ гэдэг асуудал нэлээн маргаан дагуулж байсан гэдэг. 1992 онд Монгол Улсын хүн ам хоёр сая байхад УИХ-ын гишүүдийн төлөөлөх чадварыг харгалзаж 76 хэмээн тогтоож. Харин өнөөдөр монголчууд гурван саяулаа болж, тэр дундаа нийслэл Улаанбаатартаа иргэдийн тэн хагас нь амьдарч буй.
Цаг үе, нийгэм, хүмүүсийн үзэл бодлоос эхлээд өөрчлөгдөөгүй зүйл ч үгүй. Хүссэн хүсээгүй сонгууль руу анхаарал хандуулж эхлээд байгаа болохоор 76 хэмээх тоог тойрон ярилцах нь ойлгомжтой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ч мөн адил парламентын гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн Н.Батбаяр тайлбарлаж байсан билээ. Гэвч өөрчлөлтийн төслийг хэлэлцэх хуулийн хугацаа дууссан учир 76 гишүүнийг хэрхэн зөв хуваарилж, төлөөлөх чадамжийг нэмэдүүлэх вэ хэмээх асуулга, мэтгэлцээн улс төрд өрнөж эхэллээ.
Оны өмнө баталсан Сонгуулийн хуульд тогтолцоо, санал хураах, хариуцлагын асуудал гээд өргөн хүрээг хамарсан асуудлыг тусгасан. Харин мандатыг хэрхэн хуваарилах, санал хураалт явуулах товыг УИХ-ын тогтоолоор тусад нь баталдаг. Тиймдээ ч нийслэл, орон нутгийн сонгогчдын төлөөлөх чадварыг харгалзаж, мандатын тоог тогтоох шаардлага үүснэ.
Хүн амын нягтаршил өдөр тутам нэмэгдэж буй нь албаны хүмүүсийн яриан дунд байнга шахуу дурдагддаг. Аймаг, дүүрэг ижил статустай байгаа мөртлөө хүн амын тооноос эхлээд маш их ялгаатай болсон. 50-70 мянган хүн амтай аймгийг 100 гаруй мянган хүн амтай нэг дүүрэгтэй харьцуулахад асар их ялгаа бий. Тэр бүхнийг тоочих нь илүүц болох биз.
Тэгвэл энэ асуудалтай холбоотой саналуудын нэг нь УИХ-ын гишүүдийн төлөөллийн чадамжийг сайжруулж, нийслэлийн мандатын тоог нэмэх шаардлагатай болоод байгаа хэрэг юм. НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрсөн даваа гарагт энэ талаар хүсэлт хүргүүлсэн. “Сонгуулийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзан тогтоохоор заасан. Мөн 11.1-д сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй гэж, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа шударга ёсыг сахиж, тэгш эрхийг баримтлах үндсэн зарчмуудыг тус тус баримтлахаар хуульчилсан.
Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваахдаа нийслэл хотын сонгогчдын тоог үл харгалзан хуваарилж ирсэн байдаг.
Иймд 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын тоог Сонгуулийн хуулийн 22.5-д заасны дагуу тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд хуваарилахыг нийслэл хотын нийт иргэдийн өмнөөс хүсч байна” гэсэн.
20-40 орчим мянган хүнийг парламентын нэг гишүүн бүрэн төлөөлж чаддаг олон улсын жишиг байдаг гэж Улсын Бага хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат асан Р.Хатанбаатар хэлж байсан удаатай. Тэгвэл нийслэлд энэ жишиг мөрдөгдөхөд хэцүү болсон. 40 байтугай 100 мянган хүн төлөөлж ажиллаж буй аж. 1,4 сая хүн амтай Улаанбаатарын иргэдийг УИХ-д ердөө 14 гишүүн л төлөөлж байгаа гэсэн үг юм.
Нийслэлийн иргэд ч үүнийг байнга хэлж, ярьж ирсэн. Зөвхөн цөөн хэдэн хүнээс авсан судалгаа ч төлөөлөх чадвар хангалттай биш гэж үзэж байгаа нь харагдлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга З.Энхболд твиттер хуудастаа санал асуулга явуулжээ. Тэрээр “Нийт хүн ам 3.061.599. Улаанбаатарт 1.398.449 буюу 45.68 хувь. УИХ-ын тойргоос сонгогддог 48 нь 14 нь Улаанбаатараас байх нь зөв үү” гэж асуухад 608 хүн оролцсоноос 68 хувь нь буруу хэмээн хариулсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “365 мянган хүн амтай Баянзүрх, Налайх дүүрэгт гурван мандаттай. Нэг гишүүн 120 мянган хүнийг төлөөлж байна гэсэн үг. Гэтэл Архангай аймаг 94 мянган хүн амтай, хоёр мандаттай. Архангай аймгаас сонгогдсон нэг УИХ-ын гишүүн ойролцоогоор 47 мянган хүнийг төлөөлж байна. Дундговь аймаг 45 мянган хүн амтай, нэг мандаттай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нэг гишүүн 100 гаруй мянган хүнийг төлөөлж байна. Хэнтий аймаг 72 мянган хүн амтай, хоёр мандаттай. Тэгэхээр мандатын шударга бус төлөөлөл, мандатын шударга бус хуваарилалтын зарчмыг өөрчилье гэдэг саналыг иргэд олон нийт, улс төрийн намуудын зүгээс тавьж байна” гэлээ.
Хүн амынхаа тоотой уялдуулахаар Улаанбаатарт 24 мандат оногдох тооцоо бий. Харин хөдөөд бол 26 мандат буюу УИХ-ын 26 гишүүн орон нутгийн иргэдийг төлөөлж чадна гэж үзэж болох юм. 1,4 сая хүн амтай Улаанбаатарын иргэдийг УИХ-д ердөө 14 гишүүн төлөөлсөөр байх нь хэр зохимжтой вэ. Дүүргээсээ сонгогдсон хоёр гишүүнийг хормойдохын оронд УИХ-ын 5-6 гишүүнд ханддаг болох нь илүү хүртээмжтэй болохыг ч иргэд хэлж байна. Гурван сая хүн бүгд парламентын гишүүн болж чадахгүйгээс хойш ядаж биднийг төлөөлдөг гишүүдийн олон болгож, түүнийхээ хэрээр хариуцлагатай ажиллуулдаг байя.

0 Сэтгэгдэл