Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Lebron мөрөөдөлдөө хүрэхэд ердөө “ганц л алхам” үлдлээ
2011-2012 оны NBA –ын аваргын төлөө Miami Heat болон Oklahoma City багуудын ширүүн цувралын 4 дэх тоглолт Heat –ын талбай дээр боллоо. Эхний үеийг OKC 33 оноо авч боломжийн эхлүүлсэн хэдий ч “Хаан James” тэргүүтэй Miami дараа дараагийн шийдвэрлэх үеүүдэд гайхалтай байж хожил байгууллаа. Тоглолтын сүүлийн мөчид OKC –ын лидер K. Durant холын зайнаас шидсэн хэдий ч бөмбөгөө самбартаа ч хүргэлгүй алдаж, 10 сек дутуу байхад тэсрэлттэй холбон тоглогч R. Westbrook бөмбөгөө D. Wade –д таслуулснаар тоглолт 104:98 харьцаатайгаар тоглолт дууссан юм. Өнөөдөр L. James шийдвэрлэх мөчид хөлөндөө бага зэрэг гэмтэл авч талбайд гараагүй ч гэсэн багаа 26 оноогоор тэргүүлж харин D. Wade 25 оноо авсан байна. Эсрэг багаас R. Westbrook гайхалтай байж 43 оноо, K. Durant 23 оноо авсан боловч багийхан нь өнөөдөр тун хангалтгүй байлаа. Тэднээс гадна өнөөдөр зайлшгүй онцлох хүн бол “Супер “ Mario Chalmars юм. Тэрээр 25 оноо авч багаа цувралыг итгэл төгс тэргүүллэхэд өөрийн хувь нэмэрээ орууллаа. Ингэснээр цувралын харьцаа 3:1 болоод байгаа ба та бүхэд сонирхуулхад NBA түүхэд 3:1 гэсэн үр дүнгээс эргэн ирсэн баг нэг ч байдаггүй билээ.
0 Сэтгэгдэл




















