Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Жулиан Ассанж Экуадороос орогнол хүсчээ
“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Экуадороос улс төрийн орогнол хүссэнийг Лондон дахь тус улсын Элчин сайдын яам мэдэгдлээ. Ж.Ассанжийн хүсэлтийг Экуадорын Гадаад хэргийн яам судлан үзэж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хууль ёсоор түүний хүсэлтэд хариу өгөх хүртэл Ж.Ассанж ЭСЯ-ны хамгаалалтад байх ажээ. Энэ нь удахгүй болох баривчилгаанд саад учруулж болзошгүй гэж Их Британийн хууль хяналтын байгууллагынхан болгоомжилж байна.
Хүчингийн хэргээр Шведийн шүүхээс ял сонсохоос зугтаж Их Британид ирсэн Жулиан Ассанж Экуадорын ЭСЯ-нд хандахаас өмнө батлан даалтад байсан юм. Түүнийг Шведийн хууль шүүхийн байгууллагад шилжүүлэх шийдвэр Их Британийн тал гаргасан боловч Ж.Ассанж үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх энэ сарын 28 хүртэл нээлттэй байгаа бөгөөд хэрэв Ж.Ассанж дахин шүүхэд хандахгүй бол албадан баривчилж, Шведийн талд шилжүүлнэ. Харин Ж.Ассанж хуулийн энэ аргаас зайлсхийж, бусад улс орноос улс төрийн орогнол хүсэх замаар эрх чөлөөтэй болохыг хичээж байна.
Шведийн шүүх Ж.Ассанжийн үйлдсэн хүчингийн хэргийг хэлэлцэх ёстой. Гэхдээ хэрэв тэрээр нэгэнт Шведийн хуулийнхны гарт орчихвол цаашлаад АНУ-руу хэрэг нь шилжиж, ял сонсч ч магадгүй байгаа юм. АНУ түүнийг “Wikileaks” цахим хуудсаар улсын нууц задруулсан хэргээр шүүх сонирхолтой байгаа гэж Ж.Ассанж өөрөө мэдэгддэг.
“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Экуадороос улс төрийн орогнол хүссэнийг Лондон дахь тус улсын Элчин сайдын яам мэдэгдлээ. Ж.Ассанжийн хүсэлтийг Экуадорын Гадаад хэргийн яам судлан үзэж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хууль ёсоор түүний хүсэлтэд хариу өгөх хүртэл Ж.Ассанж ЭСЯ-ны хамгаалалтад байх ажээ. Энэ нь удахгүй болох баривчилгаанд саад учруулж болзошгүй гэж Их Британийн хууль хяналтын байгууллагынхан болгоомжилж байна. Хүчингийн хэргээр Шведийн шүүхээс ял сонсохоос зугтаж Их Британид ирсэн Жулиан Ассанж Экуадорын ЭСЯ-нд хандахаас өмнө батлан даалтад байсан юм. Түүнийг Шведийн хууль шүүхийн байгууллагад шилжүүлэх шийдвэр Их Британийн тал гаргасан боловч Ж.Ассанж үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх энэ сарын 28 хүртэл нээлттэй байгаа бөгөөд хэрэв Ж.Ассанж дахин шүүхэд хандахгүй бол албадан баривчилж, Шведийн талд шилжүүлнэ. Харин Ж.Ассанж хуулийн энэ аргаас зайлсхийж, бусад улс орноос улс төрийн орогнол хүсэх замаар эрх чөлөөтэй болохыг хичээж байна.
Шведийн шүүх Ж.Ассанжийн үйлдсэн хүчингийн хэргийг хэлэлцэх ёстой. Гэхдээ хэрэв тэрээр нэгэнт Шведийн хуулийнхны гарт орчихвол цаашлаад АНУ-руу хэрэг нь шилжиж, ял сонсч ч магадгүй байгаа юм. АНУ түүнийг “Wikileaks” цахим хуудсаар улсын нууц задруулсан хэргээр шүүх сонирхолтой байгаа гэж Ж.Ассанж өөрөө мэдэгддэг.
0 Сэтгэгдэл
























