“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
МоАХ-ны анхдугаар хурлыг монголчууд төдийгүй гадаадад чимээ анирдан сонордож байлаа
1989 оны сүүл, 1990 оны эхэн үеийн хүйтэн өдрүүдийг үл ажран Эрх чөлөөний төлөө гэх нэгэн уриан дор зүрх сэтгэл дуугаа нэгтгэж явсан залуус Монголын ардчилсан холбоо байгуулснаа зарлаж, анхдугаар их хурлаа 26 жилийн өмнөх энэ өдөр МҮЭСТО-нд хийсэн байдаг. Гадаа хүйтэн байв. Гэсэн ч Үйлдвэрчний соёлын төвийн танхимд багтаагүй хүмүүс их хурлын чимээг чагнан гадаа нь зогсч, иргэд зурагтаараа гайхан алмайрч, чанга дуугаар тод дуугарах залуусыг дэмжих, өрөвдөх, өмнөөс нь эмээгсэд нь олон байсан гэдэг. Монголын ардчилсан холбооны анхдугаар их хуралд Улаанбаатар хот, 16 аймаг, 3 хотын салбар зөвлөлийн 611 төлөөлөгч, 200 гаруй зочин, гадаад дотоодын сэтгүүлч, сурвалжлагч оролцсон юм.

Их хурлын сонсгол мэдээнд бичиж үлдээснээс харвал МоАХ-ны улс төрийн илтгэлд улс орныхоо нийгэм, улс төр, эдийн засаг оюун санааны болон ёс суртахууны гүн хямрал, түүнээс гарах арга замыг тодорхойлсон бөгөөд жүжигчин Д.Сосорбарамыг олонд уншиж сонсгох хүнээр сонгож. Их хурлын төлөөлөгчид МоАХ-ны мөрийн хөтөлбөр, дүрмийг хэлэлцэн баталсан байна. Хуулийн шинэчлэл хийх нь манай хувьсгалын амжилт ялалтын баталгаа мөн, Сүсэг бишрэлийн эрх чөлөө, Монголын тулгар төр улс сэргэн мандсаны 80 жилийн ойн тухай гэх хавсралт илтгэлүүд тавьж төлөөлөгчдөөр хэлэлцүүлжээ.
Хурлаар МоАХ-ны Ерөнхий Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 35 хүнээр, тэргүүлэгч гишүүнээр нь С.Амарсанаа, Я.Батсүх, И.Жавхлант, С.Зориг, Д.Нинж, Д.Сосорбарам, Д.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин нарын 9 хүнийг сонгосон байна.
Монголын ардчилсан хувьсгалын талаар “Тайм” сэтгүүлд хэрхэн бичиж байсныг эхлээд сонирхуулья. Мөн МоАХ-ын анхдугаар их хурлаас гарсан уриалга, өргөх бичиг, шийдвэрийг толилуулж байна. Энэ түүхийг 2015 онд “Монголын Ардчилсан Холбооны түүхэн товчоо” номонд баринтагласан билээ.
ОРОЙТОЖ ДЭЛБЭЭЛСЭН ЦЭЦЭГ
Монголын Ардчилсан Холбооны тухай Ж.Флоркруз Америкийн “Тайм” сэтгүүлд 1990.2.26-нд бичсэн өгүүллээс товчлон орчуулав
“Бид дийлж байна” гэж харааны шил зүүсэн Монголын Ардчилсан Холбооны удирдагч 27 настай Санжаасүрэнгийн Зориг Үндэсний телевизээр орой мэдээ үзэж суухдаа өгүүлэв. Зоригт баярлах шалтгаан байлаа. Телевизээр Монголын Ардчилсан Холбооны хамгийн сүүлд зохион байгуулсан улс төрийн цуглааны тухай мэдээлж байлаа. Энэ цуглаан нь түүний бүлгийн хийсэн хамгийн том цуглаан байлаа. Зургаахан цагийн өмнө Монголын Ардчилсан Холбоог дэмжигч 6 мянга гаруй хүн нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт байдаг Лениний музейн өмнөх талбайд хуран цугларч, ардчилал, эрх чөлөө, шинэчлэлийн төлөө шаардлагаа илэрхийлцгээв.
Хүйтний эрч чанга байсан ч ажилчин, малчид, мэргэжлийн хүмүүс улс орны эдийн засгийн зогсонги байдал, улс төрийн хүнд суртлыг илчлэн буруушаахаар цуглажээ. “Улс Төрийн Товчоо огцор” гэж нэгэн удирдагч уриалав.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын Ардчилсан Холбоо нь тус оронд Сталинист системийг халах, олон намын систем бий болоход хүргэхүйц улс төрийн өргөн эрх чөлөө олгох зорилго бүхий бага боловч улам өсөн өргөжих хөдөлгөөнийг үүсгэн санаачилсан юм. “Улс орны эдийн засгийг намын удирдагчид уналтад орууллаа.
Тэд ард түмэнг хүлцэнгүй харалган болгосон нь түүнээс дор байна. Ард түмний хувь заяа тэдний өөрсдийнх нь гарт байдаг гэдгийг ойлгуулахад бидний зорилго оршино” гэж Зориг ярьж байна.
Тусгаар тогтносон гэгддэг БНМАУ нь сүүлийн хэдэн сарын турш Зөвлөлтийн эвслийг донсолгосон тийм маягийн өөрчлөлт хийх шинж тэмдэг эцсийн бүлэгт илэрхийлсэн Москвагийн холбоотон билээ. Монгол Улс олон жилийн турш Хятадын эсрэг стратегийн бамбай болох улсын үүрэг гүйцэтгэж, Москвагийнхны улс төр, эдийн засгийн нөлөөнд автагдаж явжээ. Буйд орших энэ орон \ ЗХУ- ын дараа\ 1921 онд дэлхийд хоёрдахь коммунист улс болж, тэр үеэс хойш хоёр сая гаруйхан болоод байгаа ард түмэн нь эдийн засгийн маш бэрх зогсонги байдал, улс төрийн харгислалыг тэсвэрлэн өнгөрөөсөн билээ.
“Байдал ЗХУ-ынхантай адил. Монгол Сталин, Брежневийн аль алийг нь муулж байна. Сталины үед засаг захирч байсан, тухай үедээ тоо тоймгүй хар нүгэл үйлдсэн Хорлоогийн Чойбалсанг харааж байна. Зогсонги үед засгийн эрхэнд байсан Ю.Цэдэнбалыг тэд буруутгаж байна” гэж Улаанбаатарт ажилладаг нэгэн дипломат ярьж байна.
Утаа тортог шингэсэн эдгээр гэрийн дотор ядуу зүдүү байдал ноёлж байна. Чухам үүнийг л Монголын Ардчилсан Холбооныхон арилгахаа амласан юм.
Хүнс тэжээлийн зүйл байнга дутагдаж байна. Тус орны үйлдвэрлэсэн махны тэн хагасыг, жишээ нь умард хөрш ЗХУ-д импортлож, оронд нь эд бараа, зээл авч байна. Нэг хүнд ногдох байдлаар гаргасан гадаад өр нь 5,5 тэрбум доллар байгаа юм. Энэ өрийг төлөхөд экспорт тус дэм өгдөг. Ажилгүйдэл их байна. Хээл хахууль газар авчээ. 3 ажилчинд нэг дарга ногдож байна гэж зарим нь нотолсон байна. Энэ нь хэтрүүлэг боловч бодит байдал дээр 6,2 хүн тус бүрт нэг хүнд сурталтан дарга ногдож байна гэж намын нийгмийн хүрээлэнгийн захирал 50 настай К.Зардыхан бичжээ.
МАХН 1988 оны арванхоёрдугаар сараас М.Горбачевийн “перестройкийн” Монгол хувилбар болох шинэчлэлийг дуртай дургүй хэрэгжүүлж эхлэв.
Гэхдээ өөрчлөлтийн далайц бага, удаашралтай байна.
Гэнэтийн өөрчлөлт хийвэл эмх замбараагүй байдал бий болно гэж нам болгоомжилж байна. Дорнод Европын орнуудад өрнөж буй үйл явдлыг дуурайхгүйн тулд хуучныг баримтлагчид нь Монголын түүхийн хөгжлийн өвөрмөц, шинж байдлаар аян шалтаг заан маргаж байна. Гэвч Зөвлөлтийн жишээ тэдэнд шинэчлэл хийх бэлэн дууриал болох юм. Коммунист намын засгийн эрхэнд ноёлох үүргийг хүчингүй болгох шийдвэр гаргасан ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдсанаас хойш дөрвөн өдрийн дараа өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод цуглаан хийсэн нь зориудаар тохиосон зүйл биш юм.
Монголын ардчилсан хөдөлгөөний идэвхтнүүд намаас авсан арга хэмжээг нэг их тоож сэтгэл нь хөдлөхгүй байна. “Энэ бол нүд хуурсан зүйл. Тэд хүнсний тусгай дэлгүүрээ хаалаа гэхэд гэрээр хүргэх үйлчилгээнд эргээд орчихно” гэж Монголын Ардчилсан Холбооны удирдагч С.Зориг ярьж байна. Түүний бодлоор хамгийн тохиромжтой шийдвэр нь “Хувьсгалыг дээрээс нь биш, доороос нь хийх” явдал гэнэ.
Монголын Ардчилсан Холбооноос үр хүүхдээ хамгаалахын тулд “Та нарын нүдийг сохолж, хоолойг тас огтолно” гэж заналхийлсэн нэргүй захидлуудыг Зориг болон Монголын Ардчилсан Холбооны бусад зарим удирдагч хүлээн авчээ. Гэвч уг холбооны идэвхтнүүд юуны ч өмнө шантарсангүй. Гандан хийдэд шавилан суудаг 35 настай хурлын лам Баасан шашин шүтлэгийн эрх чөлөөний төлөө илүү зүтгэдэг байснаа 73 настай хуваргад бараалхаж, чухам ямар учраас тэрээр шашин, улс төр хоёрыг хослуулахаар шийдсэн тухай бодлоо айлтгажээ. “Үндсэн хуулиар олгогдсон шүтэн бишрэх эрх чөлөөг эдлүүлэх ёстой. Гэтэл нам шашин шүтлэгийн эрх чөлөөг боогдуулж байна. Энэ бол сталинизмын үргэлжлэл мөн” гэж улаан орхимжтой лам ярилаа.
Тус оронд шашныг 1930, 1940-өөд онд хэрцгийлэн устгасан юм. Албан ёсны мэдээнээс үзвэл Чойбалсангийн харгислалын үед ихэнх том толгой лам, хуварга оролцуулан 30 мянган санваартанг хэлмэгдүүлжээ. 724 сүм хийдтэй байжээ. Одоо ганцхан Гандан хийдэд хурал, мөргөл үйлдэж байна. Үхлээс ч айхгүй гэж лам Баасан ярьж байна. ”Би бурхан шүтээндээ, үйлсийнхээ нигүүлсэнгүйд итгэдэг. Бурхан намайг ивээнэ. Тэгээд ч цаг урьсаж байна” гэж тэр инээмсэглэн өгүүлэв.
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХДУГААР ИХ ХУРЛААС БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРАЛ, МАХН-ЫН ТӨВ ХОРООНД ӨРГӨН БАРИХ БИЧИГ
Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд цуст мөрөө үлдээсэн сталинизмын бурангуй үзлийн нөлөө, түүнийг шүтэн бишрэгчид, аялдан дагалдагчдын муйхар бодлого, үйл ажиллагааны хар гайгаар Монгол орны нийгэм эдийн засаг, улс төр, оюун санаа, ёс суртахуун гүнзгий хямралд орсныг МоАХ анхнаасаа ил тод мэдэгдсэн билээ.
Дэлхийн дахинаа өрнөж буй ардчилал, өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр эрх баригч намын Төв Хорооноос манай оронд өөрчлөн байгуулалтыг зарласан боловч түүнийг хувьсгал гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өнгөцхөн өөрчлөлт хийх хязгаарлагдмал бодлого явуулж байгаа нь жинхэнэ хувьсгалт өөрчлөн байгуулалтын мөн чанар болсон нийгэм эдийн засгийн бодлого, улс төрийн системийн үндсэн эргэлтийг хэрэгжүүлэхгүй гэдэг нь тодорхой болж ард түмний итгэл найдварыг алдрууллаа.
Монголын ард түмнийг сталинч, цэдэнбалч дарангуйлалд барьж, улс орон, ард түмнээ эдийн засгийн доройтолд оруулж хэлмэгдүүлэн хохироогчид, тэдний гар хөл бологчид, залгамжлагчид өнөөдөр үхширсэн бодлого, арга барилаараа засаг төрийн эрхийг агдлан атгасаар өөрчлөн байгуулалтыг удирдах байтугай түүний агуулга, сүр жавхааг гутаан завхруулж байна.
Улс орныг харийн гүрний хараат байдалд оруулан, туйлдан доройтуулж, Монголын ард түмний дархан өмч-байгалийн баялгийг хайр гамгүй цөлмөж, бүрэлгэн сүйтгэх бодлогоосоо салах арга ухаанаа олохгүй мунгинан, харин ч хуучин бодлогоо шатлан өргөжүүлсээр учруулсан хохирлоо нуун дарагдуулахыг санаархан байгаа нь Монголын ард түмний жигшил, зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж буй явуургүй бодлого мөн.
МоАХ-ны Анхдугаар Их хурлаас:
1.Эрх баригч намын Төв хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадахгүйгээ нэгэнт харуулсан Сайд нарын Зөвлөлийг огцруулж, Ардын Их Хурлыг тараах.
2.3асаг төрийн бүх эрхийг гартаа авч ард түмний эрх ашигт харш бодлогоо муйхраар үргэлжлүүлэн, хувьсгалт өөрчлөн байгуулалтыг хязгаарлан барьж байгаа өнөөгийн намын Төв Хороог огцруулж хэмжээгүй эрх мэдлийг нь халах.
З.Засаг төрийн бүх эрхийг гартаа авч, улмаар улс орны хувь заяагаар тоглон, хөдөлмөрчдийг ядуу зүдүү амьдралд байлган, нийгмийн өмчийг бүрэлгэн сүйтгэж, эдийн засгаа их өрөнд унаган доройтуулж, өөрсдийн эрх ямбаар ард олноо золиосолсон этгээдүүдийн хэргийг нийт Ард түмний Онц зөвлөлөөр шалган шүүж яллах.
4. Ард түмнээсээ нууж, тэдний дархан өмч болсон Монгол орны эд хөрөнгө, үнэт баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого, үйл ажиллагааг таслан зогсоож, Мардайн ураны, Эрдэнэтийн зэсийн, Заамарын алтны, Асгатын мөнгөний уурхайнуудыг нэн даруй хааж, цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг бүрэн эрхт цорын ганц эзэн нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам тогтоохыг тус тус шаардаж байна.
Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хурлын төлөөлөгчид
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХДУГААР ИХ ХУРЛЫН ШИЙДВЭР
Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурал нийгэм- эдийн засаг, улс төр, оюун санаа, ёс суртахууны гүн хямралд орсон Монголын нийгмийг өөрчлөн байгуулах бодит үйл явцаар үүссэн бүх ард түмний хувьсгалт ардчилсан хөдөлгөөн өрнөн дэлгэрч, шинэ үе шатанд гарсныг илтгэж байна. Ардчилсан хувьсгалын явцад Монголын ард түмэнд нийгмийн хөгжлийнхөө тулгамдсан бүх асуудлыг бие даан өөрөө шийдвэрлэх, хамгийн таатай боломжийг төгс олгох, тусгаар тогтносон, хүнлэг, ардчилсан Монгол Улс байгуулах зорилтыг Монголын Ардчилсан Холбоо өөрийн үйл ажиллагааны гол зорилт болгон тавилаа. Монголын ард түмний амьдрал дахь түүхэн эргэлтийн үед улс үндэстнийхээ өмнө зарлан тунхагласан үүргээ гүнээ ухамсарлан Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурлаас шийдвэрлэсэн нь:
1. Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хуралд тавьсан улс төрийн илтгэлийг бүрэн дүүрэн сайшаасугай./нэгдүгээр хавсралт/
2. Монголын Ардчилсан Холбооны мөрийн хөтөлбөр, Монголын Ардчилсан Холбооны дүрмийг баталсугай. /хоёр, гуравдугаар хавсралт/
3. Монголын Ардчилсан Холбооны Их хуралд толилуулсан Үндсэн хууль болон бусад хуулийн төслийн тухай хавсралт илтгэлийн дагуу Үндсэн хууль, улс төрийн намын тухай болон хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулж, бүх ард түмнээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгүй. /дөрөвдүгээр хавсралт/
4. Сүсэг бишрэлийн эрх чөлөө, Монголын тулгар төр улс сэргэн мандсаны 80 жилийн ойн тухай Монголын Ардчилсан Холбооны байр суурийг зон олонд толилуулсугай. /тав, зургаадугаар хавсралт/
5. Монголын ард түмэнд хандаж Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурлаас уриалга гаргасугай. /долдугаар хавсралт/
6. Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурлаас БНМАУ-ын Ардын Их Хурал, МАХН-ын Төв Хороонд өргөн барих бичгийг баталсугай. /наймдугаар хавсралт/
7. Ю.Цэдэнбалын дур зоргоороо авирлах бодлогыг дуулгавартай гүйцэтгэж ирснээрээ алдаа дутагдлыг нь дэвэргэн гааруулсан тодорхой нэр бүхий эздийг илрүүлж хэргийг нь бүрдүүлэн ард түмний шүүхэд шилжүүлэх Ард түмний онц Зөвлөлийг Их хурлын тлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
Уг комиссын бүрэлдэхүүнд өргөн олны төлөөлөгчдийг оролцуулан эмхлэн байгуулах ажлыг гардан гүйцэтгэхийг Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий Зохицуулах зөвлөлд даалгасугай.
8. Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий Зохицуулах зөвлөлийн гишүүд, Ерөнхий Зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийг баталсугай. /есдүгээр хавсралт/
9. Монголын Ардчилсан Холбооны Их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналуудыг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрт тусгахыг Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий Зохицуулах зөвлөлд үүрэг болгосугай.

“Ардчилал сонин” 1990.5.01 .№04
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХДУГААР ИХ ХУРЛААС БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРАЛ, МАХН-ЫН ТӨВ ХОРООНД ӨРГӨН БАРИХ БИЧИГ
1989 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

МоАХ-ны Анхдугаар Их хурал. УБ. 1990.2.18
0 Сэтгэгдэл