“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
С.Оюунтуяа: Намууд 2012 онд зарцуулсан шиг их мөнгө энэ жилийн сонгуулиар гаргахгүй болов уу
Л.НОМИН
Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн С.Оюунтуяатай ярилцлаа.

-Сонгуулиас сонгуулийн хооронд парламентын чанар, чансаа муудаад байна. Энэ нь янз бүрийн шалтгаантай гэж тайлбарлаад байгаагийн нэг нь сонгогчидтой холбоотой гэх боллоо?
-Жилээс жилд сонгосон албан тушаалтнуудын, парламентын, парламентаас гарч байгаа бодлого шийдвэрийн чанар доройтож байна гэдэг нэг асуудал. Үүний шалтгааныг сонгогчдын боловсролтой холбох боломжгүй. Маш олон хүчин зүйлтэй хамаатай асуудал. Сонгуулийн системээс эхлээд улс төрийн намын төлөвшилтэй, Улс төрийн намын тухай хууль тогтоомжтой ч холбоотой.
Мэдээж, нэг хамаарах асуудал нь сонгогчдын боловсрол мөн. Гэхдээ сонгогчдын боловсрол тааруу байгаагаас бодлого шийдвэр чанаргүй, төрийн түшээд, албан тушаалтнууд ёс зүйгүй, хууль зөрчөөд байна гэж хэлэх боломжгүй гэсэн үг.
-Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг тусгасан Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй гээд хууль санаачлагчид нь буцаасан. Энэ хуулийг шинэчилж чадаагүйн нэг алдаа нь энэ жилийн сонгуулиар гарах вий гэсэн болгоомжлол байна?
-Мэдээж улс төр бол мөнгөтэй холбоотой зүйл. Улс төрийн нам ч гэсэн адил. Институцийнхээ хувьд ч мөнгө зайлшгүй хэрэгтэй. Сонгуульд улс төрийн намууд засгийн эрх авахын тулд л оролцдог. Тэр утгаараа сонгуульд мөнгө хэрэгтэй болохоор улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулах боломж бүхий хуульд парламент дахь улс төрийн хүчнүүдийн улс төрийн хүсэл зориг гарсангүй гэж судлаачийн хувьд бодож байна. Уг нь энэ удаа шинээр байгуулагдсан парламент Улс төрийн намын тухай хуульд томоохон шинэчлэл хийж, хэрэгжүүлнэ гэж амласан шүү дээ. Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэг 2013 оны нэгдүгээр сард байгуулагдсан байдаг. Тэгсэн мөртлөө энэ хууль урагштай явсангүй. Тэгэхээр улстөрчдийн, парламентад суудалтай улс төрийн намуудын хүсэл зориг дутаж, хууль эрхзүйн шинэчлэл хийе, улс төр дэх мөнгийг хяная гэсэн сонирхол хэрэгцээ байхгүй нь харагдаж байна.
-УИХ дээр ажлын хэсэг байгуулж, хуулийн төслөө боловсруулж байгаад Ерөнхийлөгчийн тамгын газарт татаж аваад өргөн барьсан. Магадгүй парламент өөрсдөө боловсруулаад өргөн мэдүүлсэн бол батлуулчих боломж байсан уу?
-Үндсэн хуулиар Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барих эрхтэй. Унагаасан олон шалтгааны нэг нь түрүүн миний хэлдэг улс төрийн хүсэл зориг дутах. Нөгөөтэйгүүр улс төрийн намууд хангалттай зөвшилцөл хийгээгүй учраас унасан байж магадгүй. Улс төрийн намын шинэчлэл, сонгуулийн шинэчлэлийн болон улс төрд орж байгаа мөнгөний асуудлыг авч үзье гэвэл яах аргагүй парламентад суудалтай намууд, гадна байгаа намууд, намын гишүүд, энэ чиглэлээр ажилладаг судлаачид, экспертүүд, мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд оролцсон зөвшилцөлд тулгуурлах ёстой. Тэгж чадвал энэ шинэчлэл цаашаа явж хууль нь батлагдах үр дүнтэй.
-Сонгогчдын боловсрол төвийн “Сонгуулийн санхүүжилт: тулгамдсан асуудал ба шийдэл” судалгаанаас харахад сонгууль бүрээр ил болон далд зарцуулдаг мөнгөний хэмжээ өсөөд байгаа гэсэн. Энэ удаагийн сонгуулиар санхүүжилтийн тоо, хэмжээ нэмэгдэхгүй байж чадах уу. Хэдийгээр сонгуулийн хуульд зохицуулалт тусгасан ч гэсэн бүрэн шийдэгдэхгүй байх.
-Сонгуулийн хууль шинэчлэгдчихлээ. Хамгийн том шинэчлэл, үзэл баримтлал сонгуулийн санхүүжилтийг бууруулахад чиглэсэн. Аль болох бага мөнгөөр сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжит арга зам хэлбэрүүд, тодорхой хориглолт, хязгаарлалтыг хуульд тусгасан. 2012 онд зарцуулж байсан шиг их хэмжээний мөнгө 2016 оны сонгуулиар улс төрийн намууд зарцуулахгүй болов уу гэж харж байгаа. Хуулиар хамгийн боломжит хэмжээнд бууруулахаар шинэчлэл хийж өгсөн. Сонгуулийн зардлын хязгаар тогтоох эрхийг санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Үндэсний аудитын газарт өглөө. Хуульд засаг захиргаанд нутаг дэвсгэрийн нэгж, түүний алслагдсан байдал, сонгогчдын тоо зэрэг олон хүчин зүйлийг харгалзаж зардлын хэмжээг тогтоох ёстой гэж заасан. Мөн сонгуулийн зардлын данснаас ямар төрлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийг тодорхой заасан учраас маш бага болох байх гэсэн хүлээлт бий.
-Намуудын нэр дэвшигчдийн дэнчингийн хэмжээ ч өссөөр ирсэн. Сонгуулийн хуулиар үүнийг зохицуулж чадсан уу?
-Улс төрийн намууд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээсээ сонгуулийн өмнө мөнгө босгодог. 30, 50 сая, 500 сая төгрөгийн дэнчин төлдөг ч гэдэг юм уу. Энэ нь өөрөө суурь хүчин зүйл нь улс төрийн намын санхүүжилттэй холбогдоод байгаа. Ямар л арга байна түүгээрээ хөрөнгө санхүүгээ ол гэдэг үзэл баримтлалтай хуультай юм чинь улс төрийн намуудыг буруутгаад байх аргагүй. Нөгөө талаасаа сонгуулийн үеэр дэнчинд мөнгө авна гэдэг Сонгуулийн хуульд харш. Нэгэнт сонгуулиар дэнчингийн мөнгийг яаж авч зарцуулах, хэрхэн хянаж, тайлагнах асуудал нь ямар ч хуулийн зохицуулалтгүй байна гэдэг төдий хэмжээний мөнгийг улс төрийн намууд хяналтгүйгээр босгож сонгуульд зарж байна гэсэн үг. Нэр дэвших эрхийн төлөө улс төрийн намууд нэр дэвшигчдээс мөнгө авахыг хориглоно гэж Сонгуулийн хуульд нэмж тусгасан. Тэр заалтаа баримтлаад Сонгуулийн хуульд хяналт тавих үүрэгтэй байгууллагууд ажлаа хийх байх.
-Нийслэлийн мандатын тооны тухай маргаан нэлээн яригдаад өнгөрсөн. Хүн амынхаа тоонд уялдуулахгүй болохоор нийслэлийн сонгогчдыг төлөөлөх чадвар муу байна гэсэн. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Уг нь зөв зүйтэй асуудал. Яагаад гэвэл хүний маш олон эрхийг сонгуулийн тэгш эрхийн зарчмаар хангах ёстой юм. Манайд бол Үндсэн хуульд сонгуулийн тэгш эрхийн зарчим байхгүй гэж маргаад нэлээд шүүмжлэл өрнөдөг. Уг нь, Үндсэн хуулийн Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим дотор тэгш эрхийн зарчмыг суулгаад өгсөн. Тэгш эрхийн зарчмыг хөндөж байгаа хамгийн том зүйл бол яахын аргагүй нийслэл дэх сонгогчдын төлөөллийн мандатын асуудал. Сүүлийн дөрвөн жилд бол байдал арай өөр боллоо. Түүнээс өмнөх жилүүдийн дүр зургийг ажиглаад байхад нийслэлийн тулгамдсан асуудлууд маш их байсан. Хамгийн наад захын жишээ нь утааны асуудал байна. Утааг одоо болтол бууруулж чадахгүй байна шүү дээ. Энэ олон асуудал нийслэлд байгаагийн суурь шалтгаан нь энэ мандатын тоотой холбоотой гэж судлаачийнхаа хувьд харж байгаа. Жишээлбэл, аль нэг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн 10 мянга орчим сонгогчийн саналыг төлөөлж сууж байдаг. Гэтэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 300 мянган сонгогчийг төлөөлж байгаа нь бий. Энэ хоёроос харахад төлөөллийн асуудал яах аргагүй гарч ирж байгаа юм. Хотоос сонгогдож байгаа гишүүд цөөхөн учраас парламентаас гарч байгаа шийдвэр, төсөв хуваарилалт хөдөө рүү илүүтэй чиглэх санхүүжилт өндөр байхад нөлөөлж л байгаа. Тэр утгаараа маш их мөнгийг хөдөөгийн бодлого руу санхүүжүүлдэг учраас Улаанбаатарт ийм олон тулгамдсан асуудалтай байгаа юм.

0 Сэтгэгдэл