“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Б.Хишигбат: Хувьсгалыг хэн ч өмчилж чадахгүй, өмчилдөг ч юм биш
Хикид хувь хунии алдаа бий, бий. Гэхдээ унэхээр зvтгэсэн шvv, арчилалд!
энэ өмхий үнэртэй архичин хувьсгал хийлээ юу? талбай дээр хуушуур гударч хэвтээд хувьсгал энээ тэрээ гэж сүржигнэхээ боль баасаа? горбачёв юм уу та нар ? нөгөө баатарлагаар байлдсан хүн нь нэг муу хулчгар батмөнх . хх хи хи .
энэ өмхий үнэртэй архичин хувьсгал хийлээ юу? талбай дээр хуушуур шударч хэвтээд хувьсгал энээ тэрээ гэж сүржигнэхээ боль баасаа? горбачёв юм уу та нар ? нөгөө баатарлагаар байлдсан хүн нь нэг муу хулчгар батмөнх . хх хи хи .
энэ өмхий үнэртэй архичин хувьсгал хийлээ юж? талбай дээр хуушуур шударч хэвтээд хувьсгал энээ тэрээ гэж сүржигнэхээ боль баасаа? горбачёв юм уу та нар ? нөгөө баатарлагаар байлдсан хүн нь нэг муу хулчгар батмөнх . хх хи хи .
Ардчилалын нэр барьж хахууль авсан новшоо Ардчилсан нам нь цэвэрлэхэд яадаг байна аа. Гаалийн байцаагч, архичин, авилгачин, худалч, луйварчин новшоос юуг нь асуудаг юм.
энэ мэт нөхдүүд адил ХУД-н засагт байгаа буржгар Батбилэг бас мэдрэл муутай нөхөр байна цаана чинь
arhichid luivarchid ulsiin omchiig turuulj ideh gej uimen gargaj toriin hialtiig uguy hiisen dee
Яг одоо энэ түүхийг мэдэх хүн цөөхөн үлджээ.Энэ хүмүүсийн хүчээр л Монгол улс ардчилсан улс болж хөгжлийнхөө зөмыг сонгосон шүү дээ.
ЭНЭ ХҮНИЙ ХЭЛСЭН ЯРЬСНААС ХАРАХАД ҮНЭХЭЭР 21 ОНЫ ХУВЬСГАЛ КОММУНИСТ ДЭГЛЭМИЙН,ХАРИН 90 ОНЫХ АРДЧИЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ГЭДГЭЭРЭЭ ЯЛГАГДАЖ БАЙГА НЬ ҮНЭН ЮМ.21 ОНД Ч ГЭСЭН ТОХИРОО НЬ БҮРДЭЭД ОРОС АХ НАР ТУСЛААГҮЙ БОЛ ДАНГААРАА БАРАХГҮЙ Л БАЙСАН ШҮҮ.

1990 онд УИД -ээс 4 эсгий худалдаж аваад гэж худлаа бүлтэрч байх юм. Тэр үед УИД -т ямар ч эсгий зардаггүй байсан юмаа. Ядаж дэнжийн мянгаас гэсэн бол....
Neg l gaixuulsan sogtuu tolgoi bsan, yag xeveeree bx shiv dee, yaj ter yed tend bj taarsiin xuurxii , Xotiin gaaliin sogtuu tolgoi , ulaan arxichin , ongiroo ***** xar *****
ENE UHEEGUIMUU? ARHINII TSAGAAN SOLIO TUSSAN HAR HUUR
Cham shig hun hoguud ardchlaliin ner barin gutaaj bna ajil ajil hiij medehgui chadahgui arhi uuna avilgal ulaan nehne bas huuhemseg chamaig tooj shaalguuldag huuhen bdag yum uu
Арпчилсан намынхан нэг их л гадаадын түрэмгийлэгчдээс эх орноо аварсан юм шиг ө/х 1921 оны ардын хувьсгалаас илүү хувьсгал хийсэн мэтээр сүр бадраах юм. 1921 оны хувьсгал та нарын өлсгөлөн 2 тэнгэр газар шиг ялгаатай Та нар тусгаар тогтноод бас чиг хөгжсөн монголчууд өөрсдөө засгаа барьж байсан үед аяндаа нуран унасан нийгмийн байгууламжийг л өөрчлөхийг хүссэн шүү дээ. Түүнийгээ социализмыг бүдүүлэг зэрлэг капитализмаар сольсон хувьсгал гэх гээд байгаа юмуу хаашаа юм Ямарч чиг зүг байхгүй монголыг самарсан нийгэм болгочихоод.Тэгээд арай илүү хүнийгээ өөрсдөө замаасаа зайлуулчихнаа бас Та нар ийм л нийгэм байгуулсан шүү. Түүх та нарыг шүүнээ
ХАРИН ТИЙМ. ЁСТОЙ ХОГИЙН АРХИЧИН БАЙЖ БИЛЭЭ,
согтуу дээр нь муухай овилгогүй , арчаагүй хөгийн гар вокзалын гаальд ажиллаж байсан нөхөр . тухайн үед би өөрөө ардчилагчидыг дэмждэг улаан фен байсан . түүний гаргаж байсан аашийг хараад ичиж үхэж билээ . ардчилсан засгийн буянаар замын үүдэд дарга хий ж байгаад авилгалын хэргээр хөөгдсөн бололтой энэ нөхөр
Энэ согтуу толгой юу ярьж байгаагаа өөрөө ойлгодог болов уу. Ийм хөлдүү хүмүүс ярилцлага өгөхөөр хэн унших билээ дээ.
Н.БАТ
1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрийг өнөөдөр олон хүн санаж байна. Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлан, төв талбай дээрээ эсгий дэвсэн сууж, эсэргүүцлээ илэрхийлсэн залуучуудыг. Хүйтэн байж. Бас түгшүүртэй. Гэхдээ тэдэнд зорилгодоо үнэнч байж, тууштай тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд амь насаараа дэнчин тавих хэцүү биш байлаа.
Маргааш нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэнэ. Ёсоор бол ээжээ, эхнэрээ, охиноо баярлуулах ёстой. Гэтэл тэд би үхэж бас хоригдож эсвэл цөлөгдөж магадгүй гэж хэлчихээд гэрээсээ гарсан байдаг.
Энэ өдрийг эргэн саная. Ардчилсан хувьсгалын түүхийн гэрч Б.Хишигбаттай ярилцлаа.

-Хоёулаа яриагаа 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхэлье. Та заримдаа хэрвээ бид өлсгөлөн зарлаагүй бол гэж боддог уу. Улс төрийн анхны өлсгөлөн зарласнаар ямар үр дүн хүлээсэн бэ?
-1990 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Ардчилсан холбооны хурал боллоо. Ингээд тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг асуудлыг ярилцаж байтал манай “нугас” Хадбаатар Америкийн нэг эрдэмтэн 40 гаруй хоног өлсгөлөн зарлажээ. Тэгэхээр хэдүүлээ өлсгөлөн зарлая гэсэн. Өөрөөр хэлбэл, өлсгөлөн зарлах саналыг анх оруулж ирж байгаа нь энэ. Нэлээд ярилцлаа. Бат-Үүл “тэмцлийн ийм хурц хэлбэр сонгох нь зөв үү. Нөхөд тийм үгүй гээд санал хурааж шийдье” гэв. Манай “сахал” Энхбаатар ерөөсөө улс төрийн өлсгөлөн гэж нэрлээд дэмжиж байгаа нь гараа өргөөд шийдчихье гэсэн хөндлөнгийн санал оруулав. Гэтэл дугуй зааланд байсан хүмүүсийн олонхи нь дэмжлээ. Ингээд Ерөнхий Зохицуулах зөвлөл болоод Улаанбаатар хотын Зохицуулах зөвлөлийн гишүүд үлдэн хэн хэн өлсгөлөнд суух вэ, нэрийг нь жагсаая гээд эхний 11 хүний нэрийг цохсон ч 10 хүний нэр бичсэн байдаг юм. Ингээд 4-нд өлсгөлөн зарлах нь тодорхой болсон. Гуравдугаар сарын 7-ны өдөр 12.30 цагт Хайнзангийн Цэгмэд бид хоёр МУИС-ийн нийгмийн ухааны факультет дээр С.Зоригтой очиж уулзсан юм. С.Зориг “за та хоёр амжаад 14 цагаас өмнө эсгий олж талбай дээр байрлуул” гэлээ. Бид халаасандаа байсан мөнгөө шавхаад явж, явж Их дэлгүүрээс дөрвөн эсгий аваад Сүхбаатарын талбай дээр ирэхэд эхний нэр бичүүлсэн хүмүүс маань суучихсан харагдав. Хүмүүс маань гудсан дээр сууж байхаар нь дөрвөн эсгийгээ доор нь дэвслээ. Тэгээд хоёулаа хамгаалалтад гарах ёстой ч тэндээс нэрээ хасуулаад эндээ сууя гэж ярилцаад 04.30 цагт өлсгөлөнд нэгдлээ. Гуравдугаар сарын 7-ндоо шүү дээ.
-Өлсгөлөн зарлагсад мэдэгдэл гарган, гурван үндсэн шаардлага тавьсан байдаг?
-Улс төрийн өлсгөлөн зарлахын учир нь нэгдүгээрт, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч, ардчилсан сонгууль явуулах. Хоёрдугаарт, Ард түмний түр хурлыг байгуулж, хуралдуулах. Гуравдугаарт, МАХН-ын Онц их хурлыг зарлан, МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах. Үүнтэй холбогдуулаад шашин шүтэх, эс шүтэх асуудлыг тавьсан. Ард түмэн сонголтоо чөлөөтэй хийж, шашнаа ч өөрийн хүслээр шүтье. Мөн чөлөөт хэвлэлийг тунхаглах зэрэг шаардлага тавилаа. Ингээд л гурав хоног суусан даа. Намын төв хороог огцруулах шаардлага тавих уу, Улс төрийн товчоог огцруулах асуудлыг тавих уу гэдгээ өлсгөлөн зарлахаасаа өмнө ярьсан юм. Намын төв хороог огцруулна гэхээр 19 аймгийн депутат нь хүрч ирэх гэсээр маш их цаг хугацаа алдана. Тиймээс Улс төрийн товчоог огцруулах асуудлыг юун түрүүнд тавья. Учир нь, Улс төрийн товчооныхон бол төв байрандаа байгаа хүмүүсээс шалтгаална. Бидний тавьсан шаардлагын дагуу Улс төрийн товчоо тэр өдрүүдэд гурван удаа хуралдаж, Бямбасүрэн гуай тэргүүтэй зарим хүнийг бидэнтэй уулз гээд явуулсан юм.
-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн өмнөх өдөр байдаг. Улс төрийн товчоо огцор гээд та бүхэн өлсгөлөн зарлаад байдаг. Монгол Улсын “толгой” дээр сууж байсан Ж.Батмөнх гуайн хувьд шийдвэр гаргаж мэдэгдэл хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Улс төрийн товчооны олон ч гишүүн өлсгөлөнг, энэ тэмцлийг цэргийн хүчээр даръя гэсэн байр суурьтай байсан тухай түүхэн гэрчүүд өгүүлдэг?
-Эмэгтэйчүүдийн холбоонд ээжүүдийг цуглуулаад талбай дээр уйлж унжаад биднийг зогсоо гэсэн үүрэг өгсөн гэдэг юм. Д.Бямбасүрэн гуай ч бидэнтэй уулзаж ятгаад л...Тэр бүрт бид автаагүй л дээ. Гуравдугаар сарын 9-ний 19 цагаас Улс төрийн товчоо хуралдсан байдаг. Тэр хурал дээр Батмөнх гуай А4-ийн цаас голоор нугалж, зураад нэг талд нь “Огцорно, тэмцлийг дарахгүй гэж бичээд нөгөө талд нь Тэмцлийг дарна, Огцрохгүй” гэж бичээд өөрөө Огцорно гэдэг талд гарын үсгээ зураад Улс төрийн товчооны гишүүд рүү явуулж. Цаас нь бүтэн тойроод эргээд өөр дээр нь ирэхэд өөрийнх нь гарын үсгээс өөр хэн ч юу ч зураагүй гэдэг. Одоо тэр бичиг Тагнуулын төв газрын архивт байдаг гэж байгаа. Тухайн үед архивт ажиллаж байсан хүмүүс харсан юм билээ, үүнийг нь. Ингээд Батмөнх гуай телевиз дээр очоод мэдэгдэл хийж. Телевизээс ирэхэд нь Улс төрийн товчооныхон хариу барихаар ч бэлдчихсэн байж. “Та намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх ёстой” гэж. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн болохоор тэр.
Мань эрийг Онц хурлаараа ингээд Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас нь авч хаясан байдаг юм. Түүнээс бидний шаардлагад ерөөсөө ийм зүйл байгаагүй.

-Ю.Цэдэнбалыг мөн “ялласан” байх аа энэ үеэр?
-Үүний хажуугаар МАХН-ын зүгээс гэм буруугаа тохох хэн нэгэн хэрэгтэй болж. Бид тэр үед Ю.Цэдэнбал ба түүний тойрон хүрээлэгчид гэдэг асуудал тавьж байсан учраас МАХН Онц Бүгд хурлаараа түүнийг авч хэлэлцээд энэ хүн бол тойрон хүрээлэгчийг манлайлагч мөн гэж үзэн Маршал цол, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар цолыг нь хураах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад Төв хороонд өгсөн байдаг юм. Үнэндээ тойрон хүрээлэгчид нь Төв цэгээ яллаж байгаа нь тэр.
Өлсгөлөнгийн хувьд Улс төрийн товчоо огцорсноор гуравдугаар сарын 9-ний 22.53 цагт буусан. 21.30-д Батмөнх гуай мэдэгдэл хийгээд л бидэнтэй уулзсанаар өлсгөлөн буусан гэсэн үг.
-Өлсгөлөнг анх 10 хүн, та хоёр нэмэгдээд 12 хүн гуравдугаар сарын 7-нд эхлүүлсэн. Дуусахад энэ тоо хэд дахин нэмэгдсэн байдаг байх аа?
-Эхний өдөр бид хоёр нэмэгдээд мөн Соёмбобаатар, Алтансүх нарын 14 хүн суусан юм. Ингээд л хүмүүс нэмэгдэн сууж эхэлсэн. Өлсгөлөн буухад 35 хүн байсан.
-1990 оны өлсгөлөнг яг үнэхээр юу ч идэж уулгүй өлссөн үү гэдэгт хүмүүс эргэлздэг. Учир нь тэр үеэр согтуу хөлчүү хүмүүс ч маш их хөлхөлдөж байсан гэж ярих ч хүн байдаг юм билээ. Та үүнд нэг хариу өгөөч. Ямар хяналтан дор сууж байв аа?
-Одоо ил тод байдал гээд нэг юм яриад байна аа. Тэр үед бид олны нүдэн дээр ил тод сууж байсан юм. 1994 онд Н.Алтанхуяг тэргүүтэй зарим хүний зарласан өлсгөлөн бас л олны нүднээ ил байсан. Харин түүнээс хойш зарласан өлсгөлөн чиргүүлд эсвэл гэрт, майханд байсан. Тэгэхээр нийтийн хяналтад бид байсан гэсэн үг. Эхний хоёр өдөр сахартай ус уулгаад гурав дахь өдрөөс давстай ус уулгасан. Эмчийн зүгээс. Хүмүүс бидэн рүү чихэр, боорцог шидэх тохиолдол гарсан. Манайхан тэрийг нь цаг тухайд нь цэвэрлээд л холдуулна. Яг үнэндээ 72 цаг хоосон сууна гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Аймаар өлсөөд сүйд болдог ч үгүй юм билээ. Гол нь сэтгэл зүйн дарамт л... Одоо хүмүүс 7-10 хоног турна гээд хоолоо сойж л байгаа биз дээ.
Нэг бэрхшээлтэй зүйл нь тухайн үед уг нь баяр ёслолын өдрүүдэд ерөөсөө архи зардаггүй байсан юм. Сард нэг өрх хоёр шил архи, найман шил пиво авах нормтой. Гэтэл тэр үеэр согтуу хүмүүс их байсан. Тэд чинь сэтгэл зүйн дарамт их үзүүлнэ ээ. Хэдийгээр зохион байгуулалттай дарамтлах, эсэргүүцэх зүйл нь ховор ч согтуу хүмүүс чинь хэцүүхэн л байлаа. Бидний хувьд сэтгэл зүрхээрээ үзэл бодолдоо үнэнч байсан учраас өлссөн болж бусдыг хуурах совесть үнэндээ байсангүй.
-Улс төрийн анхны өлсгөлөн байлаа хэмээн өнөөдөр энэ үйл явдлыг түүхэнд тэмдэглэж байна. Тухайн үед та бүхэн өөрсдөө улс төрийн өлсгөлөнгийн талаар ямар ойлголттой байсан бэ?
-Ер нь, өлсгөлөнд суух хүмүүст манай Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд эрсдэлтэй талыг нь их хэлж байсан. Нэгт, цэрэг цагдаа орж ирж хүчээр тараана. Хоёрдугаарт, та нарыг хорино гээд ер нь асуудал хүнд шүү гэж анхааруулна. Тухайн үеийн талаар одоо л хүмүүс ганц нэг баримт дэлгэж байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд талд нэг том хашаа байсан юм. Тэнд цэргийн ангийн нэгтгэл орчихсон. Тагнуулын төв газар, Нийслэлийн захиргааны байрны хооронд бас том хашаанд дотоодын цэргийн анги нэгтгэлийг татчихсан. Цахилгаан станц гэх мэт онцгой объектод байсан Дотоодын цэргүүдийг татаад өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд дугуйт танкууд оруулаад жагсаачихсан байсан гэдэг. Цэрэг, Цагдаагийн дээд сургуулийн сонсогчдыг хүртэл бэлэн байдалд оруулж, сахилгын арга хэмжээтэй байсан цэрэг, цагдаагийнханд цолыг эргүүлж олгоод “одоо эх орныхоо даалгаврыг биелүүл” гэхэд хөдлөхөд бэлэн байсан гэдэг юм. Үнэндээ нэг талдаа МоАХ-ын зүгээс ухамсарт тэмцлийн арга баримталж, тайван тэмцэл хийнэ гэдэгтээ хатуу зогсч байсан. Нөгөө талдаа удирдагчийн зүгээс уян хатан аргаар бидэнтэй харилцаж асуудлыг шийднэ гэж байсан юм. П.Дамдин, Лантуу, Дэжид нарын хүн энэ тэмцлийг шууд л даръя гэсэн байр суурь барьж байсан ч Батмөнх гуайг НАХЯ болон Цагдаагийн дарга нь дагасан байсан учраас асуудлыг тайван замаар шийдэж чадсан юм. Үнэндээ, Улс төрийн товчоог огцруулах шийдвэрийг Батмөнх гуай бие дааж гаргасан учраас түүнийг нэн даруй намын нарийн бичгийн дарга болоод АИХ-ын даргаас нь авч хаях асуудал яригдаж, МАХН энэ дагуу ажилласан байдаг.
-Улс төрийн товчоог огцруулчихлаа. Өлсгөлөн зарлахдаа тавьсан бусад шаардлагын тухайд ямар шийд сонссон билээ?
-Үнэндээ хоёрдугаар сарын 18-нд МоАН байгуулснаа зарласан боловч МАХН өлсгөлөнг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш л намын даргатай чинь уулзая гэж хэлдэг болсон юм. Намын дарга нартай уулзая гээд эхлэхээр СоцДек, Үндэсний дэвшил тод дуугарсан байх. Хоёрдугаарт, өлсгөлөн бууснаас гурав хоногийн дараа сүсэгтний холбооны хурал болж, буддын шашин болон бусад шашинг хүн чөлөөтэй шүтэх эрхтэй гэсэн асуудлыг тавьсан. Ингээд намын дарга нарын анхдугаар уулзалтаар бидний тавьсан хоёр дахь шаардлагыг хэлэлцэж, Ард түмний түр их хурал гэж хуралдуулахгүйгээр АИХ-аар шийдье. Олон намын тогтолцоо гэдгийг хүлээн зөвшөөрч, Улс төрийн намуудын тухай хуулийн ерөнхий төслийг баталья, ардчилсан сонгууль явуулах товоо тохирьё гэсэн юм билээ.

-Та өлсгөлөнд суухдаа юунаас их айж байв. Эсвэл айх ч ухаан байсангүй юу?
-Өлсгөлөнд суухад нэрээ өгөөгүй ч би эхний өдрөөс нь суусан хүн. Гэхдээ дайчин зоригтой байсан уу гэвэл үгүй. Айж байсан. Яагаад гэвэл ар гэрт маань өндөр настай ээж, жаахан охин минь байлаа. Наад зах нь тэр хоёртоо санаа зовно. Үнэндээ хоригдох нь, ял эдлэх ойлгомжтой. Гол нь цааз болов уу, олон жилийн ял байх уу. Эсвэл бүр хөдөлмөр колони байх уу гэж л боддог байлаа. Горьдлого бол өлсгөлөн сайхан тайван үргэлжлээд арав хоногийн дотор асуудлаа шийдчих юмсан гэдэг байлаа. Гурав хоногийн дотор өлсгөлөн буучихна гэж хэн маань ч бодож байсангүй. Хэрэв гуравдугаар сарын 7-8-нд таараагүй бол магадгүй 10,11,12 хоног үргэлжлэх байсан байх. Тухайн үед социалист системийн бүх орон Мартын 8-ныг тэмдэглэдэг учраас манайд ч баярын уур амьсгал орчихсон. Бидний зүгээс үнэхээр оновчтой үеэ олсон.
-Мэдээж та нарын ард байгаа эхнэр хүүхдийг бас бодсон л байх. Гэхдээ яг гуравдугаар сарын 7-ноос эхэлнэ гэж товлоод эхлүүлсэн юм уу эсвэл зүгээр энэ өдөр таарчихсан уу?
-Ер нь бол гуравдугаар сарын 7-нд гэдгээ 4-ндөө тохирсон. Өлсгөлөн зарлая, гэхдээ мартын 8-наа өнгөрөөх үү, 7-нд эхлэх үү гэж ярьсан. Цэргийн баяр, Мартын 8-ны дундуур хийх үү гээд л яриад байсан. Гэхдээ сүүлд Зохицуулах зөвлөлийн 30-аад гишүүн ярилцаад 7-нд эхэлье. Цэргийн баяр дөхөөд цэргээ оруулбал тэр биз гэж тохиролцсон. 10 хоногоор тооцоолсон гэсэн үг.
-Өлсгөлөн зарлахаар нэрээ өгсөн эхний 10 хүн бол мэдээж МоАХ-ны үйл ажиллагаанд эхнээс нь оролцсон. Энэ үйл хэргийнхээ ард гарах хүсэл тэмүүлэлтэй байсан байх. МоАХ ч тэднийхээ төлөө хариуцлага үүрэхэд бэлэн байсан биз. Харин өлсгөлөнгийн хоёр гурав дахь өдрөөс нэмэгдсэн хүмүүсийн талаар?
-Гуравдугаар сарын 4-ний проткол дээр нэгт, амь насаа алдаж болзошгүй, хоёрт, ялын хэмжээгээр амь насаа алдаж болзошгүй. Гуравт, хоригдож баригдах нь тодорхой учраас МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүд л сууя. Гэхдээ чи миний найз учраас суу, би чиний дарга учраас суу гэх асуудал байхгүй. Өөрсдөө сайн дураараа нэрээ өг гэсэн шийдвэр гаргаад энэ хүмүүсээрээ ваакум хийнэ гэж байсан юм. Гэтэл өлсгөлөнгийн үеэр “Би та нарын талд. Сайн дураараа суух гэж байна. МоАХ-ны гишүүн нь би” гэх хүн гарч ирж эхэлсэн. Ингээд хамгийн сүүлд өлсгөлөн буухад 35 болчихсон. Одоо нэрийг нь тулгаад үзэхэд гурван хүнийг байсан эсэхийг би мэддэггүй юм.
-МоАХ гурван шаардлага тавьж өлсгөлөн зарласан. Ямар ч байсан Улс төрийн товчоог огцрууллаа. Гэтэл дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатарын талбайд сүртэй жагсаал цуглаан хийсэн. Өлсгөлөн зарлаад хүссэн үр дүндээ хүрээгүй учраас сүрт жагсаал хийхээс өөр аргагүй байсан гэсэн үг биз дээ?
-Өлсгөлөнгийн үеэр тавьсан олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгууль явуулах асуудлыг толгой дохин авсан ч гэлээ сонгуулийн тов тодорхойгүй гээд олон асуудал шийдэгдээгүй. Пикетийн үеэр би Улаанбаатарт байгаагүй. Архангай аймагт томилолттой, бүх сум, багаар Самбараанзана, Эрдэнэбат, Дашдорж бид дөрөв явж байлаа. Ардчилсан холбооны салбар хороодыг Архангай аймгийн бүх суманд байгуулж байсан юм. Яагаад пикет хийхэд хүрэв гэхээр наад зах нь улс төрийн намуудыг хуулийн дагуу дарааллаар нь бүртгэж авах ёстой ч Ардчилсан намыг бүртгэхээс татгалзаад байсан юм билээ.Тиймээс МАХН-ын дараа Үндэсний дэвшлийн нам бүртгүүлсэн байдаг юм. СоцДекүүдийн хувьд Ардчилсан намыг бүртгээгүй байхад бид бүртгүүлэхгүй гэж. Хоёрт сонгуулийн тойргуудад намууд нэрээ дэвшүүлэх, мөн эвсч болох асуудлыг манай зүгээс тавьсан. Харин МАХН-ын зүгээс намууд гэлтгүй олон нийтийн байгууллагууд ч нэр дэвшүүлж болно гэх шахуу юм ярьсан. Өөрөөр хэлбэл, иргэд заавал гарын үсэг цуглуулалгүй, нэр дэвшинэ гээд л бүртгүүлж болох тухай ярьж. Тийм учраас намуудыг байгуулагдсан дарааллаар нь бүртгэ, нэр дэвшигчийг намууд тодруулъя, сонгуулийн товыг тодорхой болгоё, хурдан зарла гэсэн шаардлага тавьж дөрөвдүгээр сарын 27-нд пикет эхэлсэн байдаг. Бараг долоо хоног үргэлжилсэн жагсаал цуглааны үр дүнд намуудыг дарааллаар нь бүртгэхээр болсон. Мөн нэр дэвшигчдийн тоог хазаарлаж өгсөн. Сонгууль болох өдрийг зарласан.
-Өлсгөлөнгийн үеэр тавьсан шаардлагад Ардын түр хурал байгуулах тухай байдаг. Энэ талаар бага зэрэг тодруулж, тайлбарлаж өгөөч?
-Өлсгөлөнгийн үеэр Ардын түр хурал байгуулах гэсэн шаардлага тавьсан байдаг юм.Өөрөөр хэлбэл улстөрийн бүх намаас төлөөлөгч сонгоод Ардын түр хурал гэж байгуулж, Ардчилсан сонгуулийн тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Улстөрийн намуудын тухай хууль жагсаал цуглаан хийх тухай хууль, Үндсэн хуулийн ерөнхий төслийг хэлэлцэж батлаад тарна гэсэн асуудал тавьж байсан юм. Ардчилсан хүчнийхэн МАХН-ыг хавсайдах л нэг арга байсан болохоор тэдний зүгээс огт хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.
-Тэр үеэр МАХН-ыг бүүр устгах хэрэгтэй гэсэн үзэл бодолтой хүмүүс ч байсан гэдэг. Жишээ нь Нэргүй доктор гэх мэт. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?
-Ерөнхийлөгч “Ардчилал эцсийн зогсоол биш, үл төгсөх үйл явц” гэж хэлсэн байсан. Тухайн үед ардчилсан хувьсгалыг бидэнтэй нэгэн адил хийсэн Болгар, Румын зэрэг орон коммунист намаа татан буулгаагүй. Тиймээс Монголтой адилхан олон бэрхшээл тулгарсан. Харин станы улсууд аль болох хаант засаглал буюу Ерөнхийлөгчийн засаглал үүсгээд байгаа. Герман, Чех, Унгар, Польш дөрөв бол шууд татан буулгасан. Тийм учраас Германы нэгдэл сайн явсан, польшууд хэдийгээр дотроо хагарч үймээн самуун гарсан ч Унгар шиг дардан замаар явсан. Мөн Балтийн улсууд байна. Бүх коммунист намаа буулгаад хаячихсан.
Яг үнэхээр Нэргүй доктор Бошигтын зүгээс МАХН-ыг тараая гэсэн санал гаргаж байсан. Гэхдээ хэрэгжүүлэх зам нь хатуудсан. Тэд Ард түмний Онц зөвлөл ч билүү байгуулаад 400 гаруй хүнд ял оноох ёстой гэсэн санал дэвшүүлсэн. Зөвхөн намыг нь тараах асуудал тавьсан бол МоАХ дэмжих байсан байх. Тэгээд Нэргүй доктор, Бошигт гуай нар биднийг зорилгодоо хүрсэнгүй гээд хууль бус хурал хийж, Бат-Үүлийг намын даргаас хүртэл авч хаяж байсан юм шүү. Бид ч араас нь хурлаа хийгээд Бат-Үүл намын дарга хэвээрээ гэдгийг баталгаажуулсан. Үндсэндээ МоАХ-г үүсгэн байгуулагчид маань хоёр хуваагдсан учраас “сахал” Төмөрбаатар бид хэд ярилцаж байгаад бүгдийг нь нэг цуглууллаа. Дугуй зааландаа ёстой дээлээ сэмэртэл хуралдлаа. Тэгээд л зарим хүн нь МоАХ-ноос гарах болсноо хэлээд л явсан. Одоо бодоход МАХН-ыг тараах гэдэг дээр л санал нэгддэг байсан юм.
-Саяхан эх орончдын өдрийг тэмдэглэлээ. Гэхдээ эх орончдын гэхээсээ МАХН, МАН байгуулагдсан өдрийг л тэдгээр нам өөрсдөө тэмдэглэв. Шинэ цагийн эх орончид гэвэл та МоАХ-ныхон гэж хэлэх үү?
-Сүүлийн үед түүхийг их зохиодог болж. Үнэндээ бусад улс оронд Эх орончдын өдрийг нам байгуулагдсан өдөр биш Үндэсний тусгаар тогтнолын өдрөөрөө тэмдэглэдэг. Тэгвэл Манжийн эсрэг 1911 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн тэмцлийг хийсэн хүмүүсийг эх орончид биш гэх үү. Тэр өдрийг эх орончдын өдөр биш гэх үү. Гэтэл өнөөдөр 1920 оны зургадугаар сарын 25-нд байгуулагдсан намыг 1921 оны гуравдугаар сарын 1 гэж түүхийг У.Хүрэлсүх, Сү.Батболдод нийцүүлж зохиож болохгүй шүү дээ.
-Та хэллээ. Зарим хүн өөртөө зохицуулж түүх гуйвуулдаг болж гэж. 95 жилийн түүхтэй МАХН, МАН-ын түүх байтугай одоогоос ердөө 25 жилийн өмнө болсон ардчилсан хувьсгалын түүх маань өнөөдөр бүдэг байгааг хэрхэн тайлбарлах билээ?
-Хүний насаар бол бүтэн хоёр цикл өнгөрчихлөө. Үнэндээ надад ч бас энэ түүхийг бүтнээр үлдээхсэн гэх хүсэл бий. МАН-ын дарга М.Энхболдын хэдхэн хоногийн өмнө тавьсан илтгэлд 1990 оны хувьсгалыг бараг л энэ намынхан хийсэн мэт зүйл яригдаж л байлаа. Үнэхээр хувьсгалт намынхан тийм бодолтой байхад бид яагаад тэмцээд байсан болж таарах билээ. Тэр үед гуравдугаар сард өлсгөлөн зарлан байж тохиролцчихоод дөрөвдүгээр сард пикет хийхэд хүргэнэ гэхээр ардчиллыг хүлээн зөвшөөрч чадахгүй л байсан гэсэн үг. Үнэндээ хувьсгалыг хэн ч өмчилж чадахгүй, өмчилдөг ч юм биш. Ардчилсан холбооны хувьсгалын түүхийг баримт болгоод үлдэх баг ч алга. Ер нь, 150 гаруй хүн л анхнаас нь бүхий л үйл явдалд нь оролцсон юм. Гэтэл энэ 25 жилийн хугацаанд талаас илүү хувь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж.
-Харин тийм учраас л энэ түүх өнөөдөр гэрч нар байгаа үед бодитоор үлдээсэй гэж хүсээд байгаа юм шүү. Ардчилсан хувьсгалын түүхтэй холбоотой ном товхимол өнөөдөр хэд байгаа билээ. Жишээ нь та өөрийнхөө л түүхийг бичиж үлдээх нь чухал байгаа юм ?
-Тийм ээ. Түүхийн амьд гэрч болсон бидэнд бариад үзүүлэх баримт ховор үлдсэн нь үнэхээр харамсалтай. “Би бичнэ” гэвэл худлаа гэж зарим хүнд хэлдэг л юм. Хэдийгээр ноороглосон юм байгаа ч бусдын хийснийг хуулбарлаад ч байгаа юм шиг санагдах юм.
-Өнөөдөр энэ түүхийн амьд гэрч гэвэл монголчууд тэр аяараа л байна. Гэхдээ яг хэрхэн бодит байдал дээр ардчилсан хувьсгалыг яаж авчрав аа гэдгийг хэлээд бичээд өгөх хүн 70 ч хүрэхгүй болсон гэдгийг та хэллээ. Миний бодлоор заавал түүхийн сурах бичиг хийхдээ биш зөвхөн та өөрийнхөө түүхийг л бичиж үлдэх ёстой байх?
-Жишээ нь, өнөөдөр үйл явдлуудад 1-7 хоногийн зөрүү гараад л байгаа юм. Мэдээж хүн мартана. 10, 20 жилийн дараа түүхийн баримт бүр ч балрах байх. Бат-Үүл энэ түүхээр нэг мюзикль хийх гээд л байгаа дуулдсан. Бас зарим түүхч ном энэ тэр бичиж байгаа л гэсэн шүү.

2 Сэтгэгдэл
Нэр
Хэн тэгээд хувьсгал эхүүлсэнньийн
2021.08.15
2020.04.30
2016.03.12
2016.03.12
2016.03.12
2016.03.12
2016.03.11
2016.03.11
2016.03.10
2016.03.09
2016.03.09
2016.03.09
2016.03.09
2016.03.09
2016.03.09
2016.03.08
2016.03.07
2016.03.07
2016.03.04