“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Улс төрийн анхны өлсгөлөн буюу Ж.Батмөнх
Н.БАТ
“1990 оны гуравдугаар сарын 9. МАХН-ын Улс төрийн товчооны хурал болжээ. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх ард түмэндээ хандаж радио, телевизээр үг хэлж МАХН-ын Төв хорооны Улс Төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг мэдэгдсэнээр Монголын Ардчилсан Хувьсгалын шийдвэрлэх шат болж 3 өдөр хоёр шөнийн туршид үргэлжилсэн улс төрийн өлсгөлөн 23.00 цагийн орчим зогсов” хэмээн Ардчилсан хувьсгалын түүхэн бичгүүдэд тэмдэглэсэн байдаг.

Тэртээ 26 жилийн өмнө Монголын төрийг удирдаж, Ардын их хурлын тэргүүлэгч, Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ж.Батмөнхийн гарт бүх эрх мэдэл байсан ч улстөрийн өлсгөлөн зарласан 30-аад залуугийн тэмцлийг хүндэтгэн суудлаа тавьж өгч чадсан юм. Түүний өмнө “Онц байдал тогтоох тухай “ Ардын Их хурлын зарлигийн төсөл, бэлэн байдалд жагссан цэрэг цагдаагийн хүч нь байсан. Харин тэр “Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас хэрхэвч цус гаргаж болохгүй” гэсэн үгэндээ хатуу зогссон. Эгэлээс эгэл, даруугаас даруухнаар амьдралын сүүлийн жилүүдээ үдэж, Дамбад хашаа байшинд бидний дунд амьдарсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн түүнийг Монголд Ардчилсан нийгмийг авчрахад томоохон үүрэг гүйцэтгэсэн улс төрийн зүтгэлтэн хэмээн тодотгохоос аргагүй.
Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол улс оготны хамраас цус гаргалгүй, нэг ч цонх хагалалгүй Ардчилсан хувьсгалыг хийсэн юм” хэмээн дэлхийд чанга дуугаар зарлаж, бусдад үлгэр жишээ хэмээн дуудуулах гавьяа бол Ж.Батмөнхөөс 100 биш юм гэхэд 90 хувь шалтгаалсан гэж хэлэх бүрэн үндэслэл бий. МоАХ-ны партизан Б.Хишигбат “Гуравдугаар сарын 9-ний 19 цагаас Улс төрийн товчоо хуралдсан байдаг. Тэр хурал дээр Батмөнх гуай А4-ийн цаас голоор нугалж, зураад нэг талд нь “Огцорно, тэмцлийг дарахгүй гэж бичээд нөгөө талд нь Тэмцлийг дарна, Огцрохгүй” гэж бичээд өөрөө Огцорно гэдэг талд гарын үсгээ зураад Улс төрийн товчооны гишүүд рүү явуулж. Цаас нь бүтэн тойроод эргээд өөр дээр нь ирэхэд өөрийнх нь гарын үсгээс өөр хэн ч юу ч зураагүй гэдэг. Одоо тэр бичиг Тагнуулын төв газрын архивт байдаг гэж байгаа. Тухайн үед архивт ажиллаж байсан хүмүүс харсан юм билээ, үүнийг нь. Ингээд Батмөнх гуай телевиз дээр очоод мэдэгдэл хийж. Телевизээс ирэхэд нь Улс төрийн товчооныхон хариу барихаар ч бэлдчихсэн байж. “Та намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх ёстой” гэж. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн болохоор тэр.
Мань эрийг Онц хурлаараа ингээд Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас нь авч хаясан байдаг юм. Түүнээс бидний шаардлагад ерөөсөө ийм зүйл байгаагүй” хэмээн ярьсан юм.
Монголын төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны мэндэлсний 90 насны ой өчигдөр тохиож, уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөв. Уг нь түүнийг Монгол Улсаараа хүндэтгэх ёстой. Гэхдээ энэ удаад МАН-ынхан хүндэтгэл үзүүлсэн.
Гуравдугаар сарын 9-ний шөнө тэр улс төрийн өлсгөлөнг зогсоож, өөрийн бүхий л хангамжаас татгалзан огцорсон. Маргааш нь 64 нас хүрчээ. Монгол төрийнхөө ирээдүйг тэр зөв зүгт эргүүлсэн гэдэгтээ итгэлтэй байсан биз. Түүнийг “Википедиа”-д Монголын сүүлчийн коммунист удирдагч хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэхдээ тэр коммунист намын удирдагч байсныхаа төлөө коммунист намдаа адлагдсаар насны эцсийг үзсэн нэгэн юм.
1990-ээд оны эхэнд Ардчилсан нийгмийг байгуулахтай зэрэгцэн МАХН-д нэгэн бужигнаан үүссэн нь “Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид”-ийн хэрэг гээч билээ. Хэлмэгдүүлэлт, эрх ямбаны эзнээр тодроод байсан Ю.Цэдэнбалын гэх хэрэгт хамгийн түрүүнд Ж.Батмөнхийг шалгасан ч гэдэг. Энэ тухай Ш.Сүхбаатар гуай архивын түүхэн баримт 2010 онд дэлгэн тавьж байсныг санаж байна.
Ж.Батмөнх гуай өөрт холбогдох хавтаст хэрэгтэй танилцаад мөрдөн байцаагчид тайлбар захидал хүргүүлснийг эх хувиар нь дэлгэсэн байдаг. Тэрээр тайлбар захидалдаа “1990 онд болсон МАХН-ын Төв хорооны бүгд хурлаар “тойрон хүрээлэгчдэд” улс төрийн дүгнэлт өгөх комиссын илтгэлийг авч хэлэлцэхдээ биднийг оролцуулаагүй. Бидэнд намын шийтгэл оногдуулж хуулийн байгууллагын хяналтанд өгснийг хэвлэлээс мэдсэн. Намын байгууллагаас энэ тухай, тухайлбал надтай хэн ч уулзаж, энэ хурлын талаар танилцуулаагүй...
Гэтэл прокурорын хавтаст хэрэгтэй танилцаж байтал “Жамбын Батмөнхөд өгөх дүгнэлт” гэсэн гарчигтай бичигдсэн Комиссын дүгнэлт гараад ирлээ. Үүнд огт худал буюу эсвэл үндэслэлгүй хэтрүүлсэн баримт цөөнгүй байна. Жишээлбэл, Ж.Батмөнх сайд нарын зөвлөлийн дарга байхдаа Ю.Цэдэнбалыг татгалзсаар байхад БНМАУ-ын хошой баатар болгосон гэжээ. Ю.Цэдэнбал хошой баатар болсноос 10 гаруй жилийн дараа 1974 онд би Сайд нарын зөвлөлд ирсэн юм шүү...
...Төв хороо, Комисс ул суурьтай шалгаж үзээгүй дэгсдүүлсэн дүгнэлт хийсэн байна.” хэмээн тайлбар бичин гарын үсгээ зурсан байдаг. Үнэндээ Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон учраас тэрээр Намын төв хороондоо гүтгүүлэх, бас эрүү үүсгүүлэн шалгуулахаас өөр гарцгүй болж байсан нь энэ юм. Түүний гэргий А.Даариймаа гуайн хэлснээр тэрээр амьсгалаа хураах хүртлээ ард түмэндээ сэтгэл зовниж, залуучууд Монгол орныг авч явж чадна гэдэг итгэл тээн “Ганцхан зөв тал руу нь залах хүн хэрэгтэй” гэсээр байсан гэдэг.

0 Сэтгэгдэл
zolo
gavyatai hun shu arga bhgui,harin MAn-n deer bdg heden teneguud l unelehgui bdg bolhoos
2016.03.12