Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Өнөөдөр “Лионель Андрис Месси” мэндэлжээ

Каталоны нэр төр хэмээгддэг “Барселона” клубын супер од Лионель Андрис Мессигийн төрсөн өдөр өнөөдөр ажээ. Тэрээр 1987 оны зургаадугаар сарын 24 –ны өдөр Аргентины “Санта-Фед”, Хорге Горацио Мессигийн хүү болон мэндэлжээ. Месси хүү анх 5 настайдаа аавынхаа дасгалжуулдаг хүүхдийн Грандоли багт хөлбөмбөг тоглож эхэлжээ. Аргентин довтлогчийн хөлбөмбөгийн замнал 1995 онд “Ньюэллс Олд” Бойз багаас эхэлжээ. Харамсалтай нь 11 настайдаа Месси өсөлтийн гормоны дутагдал өвчинд нэрвэгджээ. Хэдийгээр “Ривер Плэйт” баг түүнийг ихээр сонирхож байсан ч хүүгийн сард 900 доллар төлөх эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байв. Харин ФЦ Барселона багийн спортын захирал Карлес Резач Мессигийн ур чадварыг анзаарч хэрвээ Барселона багт элсэхийг зөвшөөрвөл эмчилгээг нь бүрэн хариуцах болно гэжээ. Ингээд 13 настай бяцхан жаал азаа үзэж, хүчээ сорихоор шийдэн Атлантын далайг гаталж Барселонад ирэв. Ингээд 14 наснаас доошхи хүүхдийн багт элсэн орсон байна. 2005 оны 5-р сарын 1-нд тэрээр “Албакете” багийн эсрэг тоглолтод гоол хийж “Барса” -гийн түүхэн дэх хамгийн залуудаа хаалганд бөмбөг оруулсан дээд амжилт тогтоож байв. Энэ үед тэр 17 нас 10 сар 7 хоногтой байжээ. Хожим нь энэхүү дээд амжилтыг Бояан Киркич эвдсэн юм. 2008-2009 оны улирал түүний хувьд гайхалтай болж өнгөрлөө. Роналдиньо багаас явсны дараа тэрээр “Барса” ын шилдэгүүдийн өмсдөг 10 дугаарын өмсгөлийг өмсөж эхллээ. 2009, 2010, 2011 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин маань 2012 онын дэлхийн шилдэг болох магдлал бүрэн дүүрэн байгаа юм аа.

0 Сэтгэгдэл