Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Ж.Тэмүүжин: Грант гэдэг нь судалгааны ажилд хийж буй хөрөнгө оруулалт
БСШУЯ эрдмийн зэрэг хамгаалсан 45 нас хүртэлх судлаачдын судалгааны ажлыг инновац болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор сайдын нэрэмжит докторын дараахь судалгааны инновацад чиглэсэн судалгааны тэтгэлэг өгдөг билээ. Энэхүү Грант тэтгэлгийг анх авч байсан эрдэмтдийн нэг Монголын хамгийн залуу академич Ж.Тэмүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Грант тэтгэлгийг залуус сайн ойлгодоггүй юм шиг ээ. Энэ талаар тодруулж хэлж өгөхгүй юү?
-Энэ нь сайдын санаачилгаар залуу эрдэмтдэд олгодог 10 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг л дээ. Энэхүү тэтгэлгээр өөрийнхөө судалгааны ажилд хэрэгтэй ном, зохиолыг авч болно. Ер нь, судалгааны ажилд нь хийж байгаа хөрөнгө оруулалт гэсэн үг.
-Таныг Монголын хамгийн залуухан академич гэж сонсч байсан. Хэрхэн акедимич болж байсан талаараа ярихгүй юу?
-БСШУЯ-наас залуу академичдыг төрүүлэх зорилгоор квот тогтоогоод шалгаруулалт хийсэн. Тэр үеэр академич цол хүртсэн. Гэхдээ намайг академич болох үед зөвхөн залуухан докторуудын дунд шалгаруулалт явуулсан. Хамгийн гол шалгуур нь олон улсын хэмжээний салбарынхаа сэтгүүлд судалгааны ажлаа олон удаа хэвлүүлсэн байх ёстой гэсэн байсан. Ингээд л академич болсон доо.
-Таны удирдлагад байдаг залуу судлаачид мөн “Залуу судлаачдын тэтгэлэг”-т их хамрагддаг гэж байсан?
-“Залуу судлаачдын тэтгэлэг” гэдэг нь докторын зэргээ арай хамгаалаагүй хүмүүсийн судалгааны ажилд зориулж яамнаас өгдөг тэтгэлэг. Манай химийн салбараас олон залуу энэ тэтгэлгийг авдаг нь үнэн. Гэхдээ химийн салбарын онцлогоос шалтгаалаад судалгаа хийх зүйл их гардаг юм. Мөн залуучууд маань хичээл зүтгэлтэйгээр судалгаандаа төвлөрч ажиллаж чаддаг. Ийм хоёр шалтгаан дээр үндэслэж химийн салбарын залуучууд тэтгэлэгт их хамрагддаг юм л даа.

0 Сэтгэгдэл