Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхины наймаачинг сэтгэл мэдрэлийн өвчтөнтэй андуурчээ
Мексик улсын Засгийн газар тус улсад гурван жил орчим эрэн сурвалжлагдаад байсан Эл-Чапо гэх нэрээр алдаршсан хар тамхины наймаачныг цагдаагийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болон андуурч, байж боломгүй том алдаа хийснээ хүлээн зөвшөөрлөө. Тус андуурагдсан залууг Алфредо гэх бөгөөд эцэг нь Мексик улсын хүчирхэг эвслүүдийн нэг болох Синалоа эвслийн тэргүүн байжээ.
Харин жинхэнэ гэмт хэрэгтэн нь үнэн хэрэгтээ Феликс Белтран гэх  авто машины худалдаа эрхэлдэг залуу хэмээн тус улсын Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдсэн юм. Тэрээр анх 1993 онд хатуу дэглэмтэй хорих ангид хоригдож байгаад 2001 онд шоронгоос оргожээ. Үүнээс хойш өөр нэрийн дор нуугдаж амьдарч байснаа мэдүүлжээ. Гэсэн хэдий ч түүний ээж одоог хүртэл хүүгийнхээ хийсэн хэргийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүйгээр барахгүй нөхрийнхөө хийж байсан ажил албын талаар ч эрс үгүйсгээд байгаа аж.
Хэлмэгдсэн за­луу­г­ийн хувьд шин­жил­гээгээр оюун санааны хомсдолтой гэсэн хариу гарсан бөгөөд түүний гэр бүлийнхэн ихээхэн гомдолтой байгаагаа хэлжээ. Дашрамд дурдахад, Мексик улсад хар тамхитай холбоотой хэргээр одоогийн байдлаар нийтдээ 55000 хүн нас баржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан