Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Байт харвааны оюутны ДАШТ-д ололцохоор бэлтгэлээ хангаж байна
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 9 дүгээр тэмцээн Испани улсын Кордова хотноо Монте Кронос их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны 7 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Испани улсын өмнө зүгт орших Кордова хот нь эртний түүхийг өгүүлсэн жуулчдын очих дуртай газруудын нэг ба X, XI зуунд дэлхийд хамгийн алдартай хот байжээ. Кордова хот нь 330 гаруй мянган хүн амтай ба хамгийн халуун үе нь 6-9 сарын хооронд тохиодог.
Энэхүү тэмцээнд оролцох Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар МБХХ-ны нарийн бичиг Б.Цэцгээ, МБХХ-ны дасгалжуулагч ОУХМ Ж.Нарантуяа, МБХХ-ны дасгалжуулагч Спортын мастер /СМ/ Т.Цогтбаяр, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан СМ Б.Аззаяа, ҮБТДС-ийн оюутан СМ А.Энхтуяа, ҮБТДС-ийн оюутан СДМ Г.Одмаа, эрэгтэйчүүдээс ҮБТДС-ийн оюутан СДМ Б.Мөнхтогтох, Газарчин ДС-ийн оюутан СМ Ж.Мөнхтулга, ШУТИС-ийн оюутан СДМ Б.Нармандах нар шалгарчээ.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд 2011 оны 8 сард БНХАУ-ын Шинжинь хотноо зохиогдсон Дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадамд амжилттай оролцож байсан Ж.Нарантуяа дасгалжуулагчаар ахлуулсан баг тамирчид багтсан байна.
Байт харвааны оюутны шигшээ багийн тамирчид Сонгины амралтанд бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба 7 сарын 1-ны өдөр Кордова хотыг зорих болно.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 10 дугаар тэмцээн 2014 онд Бельги улсын Лувайн хотноо, харин 11 дугаар тэмцээн 2016 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 9 дүгээр тэмцээн Испани улсын Кордова хотноо Монте Кронос их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны 7 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Испани улсын өмнө зүгт орших Кордова хот нь эртний түүхийг өгүүлсэн жуулчдын очих дуртай газруудын нэг ба X, XI зуунд дэлхийд хамгийн алдартай хот байжээ. Кордова хот нь 330 гаруй мянган хүн амтай ба хамгийн халуун үе нь 6-9 сарын хооронд тохиодог. Энэхүү тэмцээнд оролцох Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар МБХХ-ны нарийн бичиг Б.Цэцгээ, МБХХ-ны дасгалжуулагч ОУХМ Ж.Нарантуяа, МБХХ-ны дасгалжуулагч Спортын мастер /СМ/ Т.Цогтбаяр, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан СМ Б.Аззаяа, ҮБТДС-ийн оюутан СМ А.Энхтуяа, ҮБТДС-ийн оюутан СДМ Г.Одмаа, эрэгтэйчүүдээс ҮБТДС-ийн оюутан СДМ Б.Мөнхтогтох, Газарчин ДС-ийн оюутан СМ Ж.Мөнхтулга, ШУТИС-ийн оюутан СДМ Б.Нармандах нар шалгарчээ.

0 Сэтгэгдэл