Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Н.Гантөмөр: Энэ дөрвөн жилд бид 10 жилийн ажлыг хийлээ
Н.БАТ

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч, НИТХ-ын төлөөлөгч Нямдаваагийн Гантөмөртэй уулзлаа. 2012 оны сонгуулиар нийслэлд АН анх удаа ялалт байгуулж, дэвшүүлсэн таван А хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн цөм нь хотын зам, дэд бүтцийн асуудал байсныг уншигч та санаж буй биз. Тиймээс бүтээн байгуулалт, тохижилтын ажил ид өрнөж эхлээд буй энэ үед дугаарынхаа зочноор Н.Гантөмөр даргыг урьсан юм.

-Юуны түрүүнд танд Ардчилсан намын анхдугаар хурлын ойн өдрийн баярын мэнд хүргэе. Таныг ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт 1990 оны халуун өдрүүдээс эхлэн зүтгэсэн гэдгийг мэднэ. Та бол манайхны хэлдгээр ардчиллын партизан.
-Баярлалаа. 1990 оны Монголын Ардчилсан намын анхдугаар их хурал дээр үг хэлж байсан хүмүүсийн нэг нь би. Үйл хэргээ зориулж, зүтгэж явсан зорилго минь биелж, ардчилсан нийгмийнхээ төлөө өөрөө зүтгээд, гар бие оролцоод бүтээн байгуулж байгаадаа үнэхээр бахархаж байна. Улаанбаатар хотынхоо даргын орлогчоор ажиллаад ингээд их бүтээн байгуулалтын төлөө зүтгэж байгаа минь хувь заяа юм шүү. Олон намын системийг буй болгосон Ардчилсан нам Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг авчирсан. Хүн бол ядуу, баян гээд ямар ч байж болно. Гэхдээ эрх чөлөөтэй байна гэдэг ямар ч үнээр сольшгүй зүйл. Эрх чөлөөгөө мэдэрнэ гэдгийн чухлыг та нар магадгүй сайн ойлгохгүй байх. Өргөн өмд өмсөөд, гитар барьчихвал нийгмийн дайсан болж, юу хэлэх ярихаа заалгадаг байсан нийгэмд амьдарч байлаа гэхээр өнөөдрийн хүүхдүүдийн тархинд буухгүй. Хүний эрх эрх чөлөө гэдэг чинь идэх хоол, өмсөх хувцас эд баялгаас чинь 100 дахин үнэтэй. Би хаана ч хэлнэ, энэ бодлоо.

-Та хурлын индэр дээрээс хэлж байсан үгээ одоо санадаг уу. Юу хэлж байсан бол?
-Тухайн үед үйлдвэрт ажиллаж байсан юм. 28 настай залуу хурлын индэр дээр гараад дарга нараа шүүмжлээд л... Уриа лоозонгоор амьдарч байсан үед дарга нараа шүүмжилнэ гэдэг чинь эр зориг байлаа. Гэхдээ эрх чөлөө гэдэг анархизм биш. Манай нийгмийн маань хөгжил зөв явж байна гэж боддог. Хувь хүний хариуцлага ардчилсан нийгэмд маш чухал гэдгийг үр хүүхдүүд, залуу үе маань мэддэг байх хэрэгтэй.

-Хоёулаа ярилцлагынхаа үндсэн сэдэв рүү оръё. Засгийн газраас нийслэлийн Засаг дарга болон түүний Тамгын газрын ажлыг үнэлж шилдгээр тодруулсанд юун түрүүнд баяр хүргэе.
-За баярлалаа.

-Нийслэл хот метротой болно гэсэн өөдрөг сэдвээс яриагаа эхэлье. 2011 оноос л метроны төслийн судалгаа эхэлсэн. Энэ төсөл багагүй хөрөнгө шаардана гэдгийг мэдэж байна. Гэхдээ зайлшгүй шаардлагатай нь үнэн. Метроны төсөл маань одоо ямар шатанд явна вэ?
-Ер нь, аливаа хөгжсөн орнуудын түүхэнд метро чухал үүрэгтэй байдаг.Метрог зөвхөн тээврийн үйлчилгээ үзүүлэх, хүн тээвэрлэх хэрэгсэл гэж ойлгож болохгүй. Энэ бол үйлчилгээний болон эдийн засгийн маш том коридор. Улаанбаатарт метро байгуулах төслийн ТЭЗҮ-г Японы Жайка байгууллага хийсэн. ТЭЗҮ маань маш үр ашигтай болсон. Манай метро үндсэндээ 16,6 км үргэлжлэх байгууламж байх бөгөөд Толгойтын эцсээс буюу Орбитын уулзвараас Ботаникийн цэцэрлэг хүртэлх 16,6 км замаар явна. Бидний хэлж заншсанаар 25 дугаар Эмийн сангаас 15 метрийн гүн рүү газар доогуурх зам руугаа ороод Зүүн дөрвөн замаар гарч ирнэ. 6,6 км зам бий. Газар доогуурх барилга байгууламжинд нь кино театраас эхлээд баар цэнгээний газар, үйлдвэр үйлчилгээний  цогцолбор байхаар төлөвлөсөн юм.  Маш том цогцолбор үйлчилгээний төв бий болно гэсэн үг. Эдгээрээс зөвхөн татвараар 263 сая ам.доллар жилдээ Улаанбаатар хотод төвлөрүүлэхээр тооцоо хийсэн.

-Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардах төсөл болсон билээ. Санхүүжилтийг шийдэх боломж харагдаж байна уу?
-Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд 47 сая ам.долларыг инженерийн зээлээр авах шаардлагатай. Тэр нь ТЭЗҮ-гээ баталгаажуулах урьдчилсан төлбөрийн хэрэгсэл. Манайх энэ асуудлаа Японы Засгийн газарт тавьчихсан судалж байна. Гэхдээ манай улс зээлд өрийн тааз гээд тодорхой хязгаар тавьдаг учраас одоогоор шийдэхэд хүндрэлтэй асуудал болчихлоо. Метро бол зайлшгүй хэрэгтэй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Гэсэн ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр санхүү мөнгөний хувьд Монгол Улсынхаа эдийн засагт захирагдана. Одоохондоо асуудал ийм л байна. Метротой болчихвол маш олон хүний цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэнэ.  Бидний хувьд судалгаа хийх явцдаа Японд 16,6 км замтай метроны төслийн барилгын явцтай танилцаад нүдээр очоод үзчихсэн. Гэвч өрийн таазаар “хязгаар” тавьчихаад л сууж байна.

-Японы Засгийн газраас өөрсдөө энэ төслийг хэрэгжүүлэхээр санал тавьсан байх аа?
-Метроны төсөлд 40 жилийн хугацаатай 0,07 хувийн хүүтэйгээр, эхний 12 жил зээлээс чөлөөлөгдсөн хөнгөлөлттэй санхүүжилтийг Японы Засгийн газар өөрөө олгоё гэсэн санал тавьсан. Бидний зүгээс нааштай хүлээж авч хэлэлцээр хийж л байна. Сонгуулийн дараагаас энэ ажил нэлээн эрчтэй яригдаж эхлэх байх. Ер нь барилга бүтээн байгуулалт эхлэхэд бүх зүйл бэлэн болчихсон. Магадгүй сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад метротой болох байх.

-Манай нийслэл чинь мегаполис буюу саяас дээш хүн амтай хотын тоонд аль хэдийнэ орчихсон. Тэгэхээр энэ их хөрөнгө зарцуулсан бүтээн байгуулалт манай хотод ашгаа өгөх нь тодорхой байх?
 -Тийм ээ, саяас дээш хүн амтай хотод метро зайлшгүй байх ёстой. Хотжино гэхээр барилга байшин, зам талбай тавьдаг шиг нэг чухал дэд бүтэц бол метро. Хотын иргэдийн ажлын эрчмийг сайжруулдаг чухал хэрэгсэл. Гадаадын улс орнуудад метро ямар чухал вэ гэдгийг манайхан одоо бүгд мэддэг болж. Түгжрэлийг ер нь нэлээн бууруулж чадна шүү.

-Түгжрэл гэснээс хотод рейлбус гээд төмөр замаар явдаг нэг унаа явуулахаар болж багагүй зардал гаргасан. Энэ маань хотод нэг л зохицохгүй унаа байсан нь тодорхой болчихлоо. Энэ талаар?
-Энэ бол УБТЗ-аас хэрэгжүүлсэн төсөл. Аливаа хотын төвөөр ачаа эргэлт явуулдаг ямар ч жишээ байхгүй. Манай улсын хувьд ганцхан төмөр замтай. Бүх зүйлээ ганц замаараа л зөөдөг. Нүүрс, шатахуун, буудай, аюултай, эрсдэлтэй, хортой гээд л ямар л бол ямар ачаа тээвэрлэдэг. Тиймээс төмөр замын зорчигч урсгалыг хоёр болгоё гэдэг асуудал Улаанбаатар төмөр зам дээр яригдаж байгаа юм. Нэг урсгалаа зөвхөн зорчигч тээврийнх байлгах ёстой.  Үнэндээ ачаа тээвэр нь зорчигч урсгалтайгаа хамт байхаар рейлбуст өдөрт гурван удаа явах цаг л олддог юм. Тэгэхээр яаж ашигтай ажиллаж чадах билээ. Өдөрт багаар бодоход 20 эргэлт хийж гэмээнэ ашигтай гарна аа даа. Гэтэл тийм төмөр зам нь алга. Тиймээс л хотод 2-3 урсгалтай төмөр зам байх хэрэгтэй юм. Метротой, төмөр замтай болбол хотын түгжрэл 50 хувь буурна. Төмөр замын ачааллыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Хот тэлэхийн хэрээр л асуудал нэмэгдэж байдаг. Гэхдээ энэ бүхнийг шийдэх цаг ирэх байх. Сонгуулийн дараа энэ ажлыг нэлээн эрчтэй явуулна гэж итгэж байна. Азийн хөгжлийн банкны зүгээс хөрөнгө оруулахаар судалгаа хийгдэж байгаа. Хэрвээ тус банктай хамтарч чадвал хоёроос гурван салаа зам тавих боломжтой болно. Ачаа тээвэрлэлтийг цаашдаа хотын дундуур явуулахгүй байх талаар маш яаралтай арга хэмжээ авах ёстой. Дэлхийн бүх улс орны хяналтын байгууллагууд хүн ам нягт суурьшиж байгаа газар эрсдэлтэй ачаа тээвэр явуулахыг хориглодог.

-АСЕМ-ын чуулганыг Улаан­баатарт зохион байгуулах болсонтой холбогдуулаад ажил энд тэндгүй ундарч байна. Гэсэн ч өнгөрсөн жилийн хувьд улс эдийн засгийн хүндрэлтэй байсан гэдгээс үүдэн олон ажлыг хойш тавьсан. Улаанбаатарт хийхээр төлөвлөсөн ажлуудыг цагт нь амжуулж чадах уу?
-Бидний хувьд графикийн дагуу ажлаа хийж байна. АСЕМ-ын чуулган нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өндөрт өргөж байгаа юм. 53 улсын төрийн тэргүүн ирнэ. Хийж байгаа ажлуудыг маань АСЕМ-ын орнуудын ажлын хэсгээс байнга үзэж, шалгадаг. Манайх ч олон улсын төвшинд хүрсэн зам харгуйн тохижилт хийхээр боломжоороо ажиллаж байна. Өндөр хэмжээнд зохион байгуулахын тулд бүхий чадлаараа ажиллана. Эдийн засгийн хувьд хүнд байгаа ч маш сайн зохион байгуулна. Нийслэлийн зүгээс Маршалын гүүрээс Замын цагдаагийн уулзвар хүртэлх замыг өөрсдийн хөрөнгөөр барьж, засч байна. Мөн Гандигийн гудамж, Их Монгол замын уулзвар гээд л... Салбар найман замын ажлыг хийж байна.

-Хотын засмал зам энэ дөрвөн жилийн хугацаанд хэр нэмэгдэв. Энэ жил барихаар төлөвлөж байгаа замуудын талаар та мэдээлэл өгөөч?
-Эх үүсвэрийн хувьд олон янз л байна. Улсын төсвөөр, хотын хөрөнгө оруулалтаар, хөгжлийн банкны санхүүжилтээр, гадна дотны болон хувь хүмүүсийн хөрөнгө оруулалтаар гээд л замын ажлууд маань хийгдэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зам засвар шинэчлэлтийн ажилд 2 их наяд төгрөг зарцуулсан байгаа юм. Үүнийг чинь ганцхан нийслэл толгой мэдээд хийчихгүй. Зам тээврийн яамны төсөл хөтөлбөрүүд байна. Жишээ нь, хуучнаар Партизаны сангийн аж ахуй буюу одоогийн Жаргалант тосгон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо төвөөс 64 км хол байдаг. Тиймээс Гүнтээр тойруулаад 61-ийн гарамаар цагираг үүсгэж замаар холбосон. Замаа дагаад суурьшлын бүс үүсч байна. Хот гэдэг зам. Зам гэдэг хөгжил гэж томъёолдог. Бид энэ дагуу ажлаа хийдэг. Мөн Цонжин Болдог руу 50 орчим км зам шинэчлэн засаад тавьсан. Тэрэлж руу зам тавьсан. Ингээд алслагдсан дүүрэг хороодоо холбохоор 350 орчим км замыг бид шинэчлэн тавьжээ. Биднийг хотын удирдлагаар ирэхэд хот маань үндсэндээ 450 км замтай байлаа. Гурван жилийн дотор бараг нэг дахин нэмэгдсэн гэсэн үг. Мөн лифттэй болон лифтгүй гүүрэн гарц, нүхэн гарцууд хийсэн.  Цаашдаа ч хийнэ. Өөр нэг маш чухал зүйл бол түр гүүр тавьсан. Яармагийн гүүр хос болсон гэдгийг анзаарсан байх. Энэ маань аваад дахиад тавьж болдог гэсэн үг. Сонсголон, Баянзүрхийн товчоо, Замын цагдаа, Яармагийн гүүр гэсэн дөрвөн том гүүрийнхээ зам барилгын ажлыг энэ жилдээ эхлүүлээд 2018 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Энэ жилийн бас нэг чухал бүтээн байгуулалт бол Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэлх 17,7 км автозам, нийтдээ 20 орчим км замыг хос буюу хоёр талдаа тус бүр гурван эгнээтэй болгоно. Энэ ондоо зорчих хэсгээ бариад дуусах байх. Хятадын хөнгөлөлттэй зээлээр хийхээр төлөвлөсөн. Гэхдээ Аж үйлдвэрийн яамтай ярилцаад үндэсний компаниуд маань Концессоор хийх боломжийг ч судалж байна. Санхүүжилтийг бол Сангийн яам шийднэ.

-Зам барихын хэрээр эвдрэл гэмтэл ч их гарч байна. Тэгэхээр за­мын арчилгаанд хэр анхаарал хан­дуулж ажиллаж чадаж байна вэ?
-Ийм их хөрөнгөөр зам барьчихаад эргэж арчлахгүй бол нэмэргүй. Дэлхийн бусад орны жишгээс харахад замын засвар арчилгааны төлбөрийг замаасаа олдог. Өөрөөр хэлбэл, төлбөртэй замуудтай. Харин манайд өнөөдрийн байдлаар ийм боломж алга. Нэг удаа энэ тухай хөндөөд би муу хүн болж хувирсан. Тэгэхээр өнөөдөртөө энэ бол биелэх боломжгүй зүйл. Аль болох замын санд төвлөрсөн мөнгөө л ариг гамтай зөв зарцуулахыг хичээж байна. Бид чадлаараа нөхөөс хийдэг. Гэхдээ одоо хийж байгаадаа сэтгэл ханалгүй цаашдаа замаа угаадаг цэвэрлэдэг, нөхдөг иж бүрэн арчилгааны компаниуд бий болгохыг зорьж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлүүд гэсэн үг. Өнөөдрийнхөө 700 км замын арчилгааг маш сайн хийх хэрэгтэй. Зам барих бол нэг асуудал. Гэтэл байнгын арчилгаа хийхгүй бол зам нэг л хагарчихвал там болно. Хуучин зам ямар байлаа. Там гээд л ярьдаг байсан. Тиймээс өдөр бүр арчилгаа хийх ёстой. Хэдийгээр хүн хүч мөнгө цаасны хувьд бололцоотой биш ч өөрсдийнхөө байгаа хэмжээнд асуудлаа дор бүр нь шийдээд ажиллаж байна.

-Хотын захиргаа иргэдийн хооронд үл ойлголцол бий болгоод байгаа нэг асуудал бол автомашины захыг нүүлгэх. Автомашины зах хотын захдаа байх ёстой гэдгийг энгийн иргэд бол дэмждэг байх.  Гэхдээ машины худалдаачдын хувьд шинэ захын талаар нэлээн дурамжхан байна билээ?
-Ойлголтын зөрүү гараад байгаа юм аа энд. 22-ын товчоонд буй Автомашины худалдааны цогцолбор маань 130 га талбайтай маш том хэмжээний төвлөрсөн зах. Энэ маань одоо үйл ажиллагаа явуулж байгаа захуудад төдийлэн хамааралтай юм биш шүү. Жишээ нь, Да хүрээ захын зүгээс нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас битүү худалдааны төв, сургууль барина гээд зөвшөөрөл авчихсан байдаг юм. Тиймээс энэ зөвшөөрлийнхөө дагуу барина гэсэн зүйлээ барь, түрээслэгч нартайгаа ойлголц. Түүнээс нүүж, суух чинь өөр асуудал. Мэргэжлийн хяналтынхан ил задгай машин зарах нь ойр орчны иргэдэд эрүүл аюулгүй орчинд амьдрах бололцоо олгохгүй байна гэж хэлдэг. Түүнээс биш одоо нүүж суу гэсэн зүйл бидний зүгээс байхгүй. Ил задгай машин зарна гэдэг нэгдүгээр эгнээнд зогсоод машин зарахын нэр биш. Гэтэл хяналтынхан шаардлага тавихаар “та нар худалдааны төв рүүгээ аваачих гэж байна” гээд буруу ойлгочихдог. Гол нь Да хүрээ захын орчим амьдарч байгаа иргэд маань ил задгай машин зарж байгаа энэ үйл явцын талаар гомдол гаргаад байдаг. Мэргэжлийн хяналтынхан ч иргэдийнхээ өмнөөс шаардлага тавьдаг.
Иргэдийн хурлын тогтоолоор ил задгай машин худалдаалахыг хориглосон байдаг юм. Эрсдэлтэй, аюултай байдал үүсээд байна  гэдгийг л анхааруулж шаардлага тавихаар өөдөөс “Та нар худалдааны төв рүүгээ нүүлгэх” гэлээ гэдэг. Бид ерөөсөө нүү, суу гэсэн шаардлага өгөөгүй. Хэрвээ хүсвэл Да хүрээ захаа битүү болго. Тэгээд л үйл ажиллагаагаа явуул. Үнэндээ ойлголцлын зөрүүгээс л асуудал үүсээд байгаа юм.
Ил задгай машин зарахаа боль гэхээр л бид тийшээ нүүхгүй гээд байдаг юм. Бид нийслэлийн хөрөнгөөр Авто худал­дааны цогцолбороо байгуулна. Энэ бол 2012 оны сонгуулийн дараа иргэдээс ирсэн хүсэлт. Иргэдийнхээ хүсэлтийн дагуу л ажлаа хийж байна. Тэнд хэн очих вэ, хэн очихгүй вэ гэдэг нь тухайн иргэний сонголт. 22-ын тэнд барьж байгаа төв маань олон улсын худалдааны төв болох юм шүү дээ.

-Таны хариуцсан асуудлын хүрээнд шийдэл хүлээж байгаа нэг зүйл бол Цэвэрлэх байгууламж. Шинэчилнэ, засна гээд л байгаа. Энэ ажил яг ямар шатанд яваа юм бэ?
-Бас маш олон газраас судалгаа хийсэн. Бидний зүгээс шинээр хийх үү, шинэчлэн засах уу гэдэг л асуудал байна. Шинээр хийвэл 300 орчим сая долларын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Шинэчлэн засья гэвэл арай бага төсөв гарна. Улсын төсөв дээр 8 орчим тэрбумын санхүүжилт тавиулсан. Лаг зайлуулах, үнэргүй болгох арга хэмжээ авахад. Ер нь шинэчлэх боломж бий. Бид ч засахаас илүүтэйгээр цоо шинээр хийе гэж төлөвлөж байна. Концессоор шүү дээ. Өөрсдийнхөө хөрөнгөөр хийгээд дараа нь төлбөрөө авах аргаар. Газар, төсөл төлөвлөгөө гээд бүх асуудал нь шийдэгдсэн. Одоо цаг хугацаа л шаардлагатай байна. Бидний энэ дөрвөн жилд хийж амжуулахыг хичээсэн ч маш хүндрэлтэй байсан асуудал бол Төв цэвэрлэх байгууламж яах аргагүй мөн. Үнэндээ төлөвлөсөн бусад ажилдаа бүгдэд нь гар хүрч чадлаа.
Өөр нэг шийдэл хүлээж байгаа зүйл бол Туул Тэрэлжийн усан сангийн асуудал. Манайх шиг гүний усаа хэрэглэдэг улс цөөн. Тэгэхээр урсгал усаа шийдье. Усан сан байгуулъя гэсэн том төсөл явж байна. Тэрийгээ хийх ёстой. Аливаа улс, хот цэвэр усандаа маш гамтай байх ёстой. Ус бол чандмань эрдэнэ гэж бид яагаад ярьдаг билээ. Миний хариуцсан ажлын хүрээнд ийм чухал хоёр төсөл хүлээгдэж байна. Энэ дөрвөн жилд үнэхээр багтсангүй. Хэрвээ ирэх дөрвөн жилд боломж олдвол үүнийгээ л гүйцээгээд хийнэ дээ.

-Удахгүй Э.Бат-Үүл удирдагчтай танай баг нийслэлчүүдээс дүнгээ авна. Та бүхэн дөрвөн жилийн өмнө тавьж байсан зорилтынхоо хэдэн хувийг ардаа хийж чадав?
-Тав таван жилээр ажлаа төлөвлөсөн гээд тооцвол энэ дөрвөн жилд 10 жилийн ажил хийжээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөгөө нэг нугалж биелүүлсэн байгаа юм. Нормоо 200 хувь биелүүлсэн. Манай багийнхан нойр хоолоо хойш тавиад ажиллаж байна. Жишээ нь би гэхэд өглөө 08.00 цагт ажилдаа ирдэг. Орой 22.00 цагт очвол эрт харилаа гэж боддог болоод байгаа. Ийм графиктай ажиллаад сурчихлаа. Дээр нь амралтын өдрүүд маань ажлын чухал өдрүүд болчихож. Хийсэн төлөвлөсөн ажлаа энэ хоёр өдөрт аль болох биечлэн шалгана. Хотын ажил гэдэг ар араасаа л ундраад байдаг юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг маань хүмүүс сайн муугаар хэлж байна. Гэхдээ энэ дөрвөн жил шиг хурдан хугацаанд барилгажуулсан туршлага хаана ч байхгүй шүү. Япон улс 16 жилийн хугацаанд энэ асуудлын ард гарсан байдаг юм. Баянхошууны газар ердөө таван жилийн өмнө  сая гаруй төгрөг л байлаа. Гэтэл өнөөдөр нэгээс хоёр өрөө байр болчихсон нь бодит үнэн. Үүнээс илүү ард түмнийхээ хөрөнгийг үнэ цэнэтэй болгох өөр ямар арга байх билээ. Хэрвээ үнэлбэл 10 орчим их наяд төгрөгийн хөрөнгө Улаанбаатарын гэр хороололд байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг бүрэн шийдчихвэл ямар ч утаагүй болно гэсэн үг шүү дээ. Бидний гол зорилго бол энэ. Орчин үеийн стандартыг хангасан цэвэр аюулгүй хот болно гэж бодож байгаа шүү.
Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл маань өнөөдөр 24 байршилд хэрэгжиж байна. Цаашдаа ч өргөжин хэрэгжинэ. Байрыг нэг жилийн дотор л бэлэн болгочихдог юм биш.  Бид дөрвөн жил зүтгэсээр байгаад өнөөдөр хэвшил болголоо.

-Сэтгэл байвал юуг ч хийж болно, болохгүй зүйл үгүй гэж та хэлээд байна уу?
-Тийм ээ, сэтгэл байвал юуг ч хийж болно. Хотод өнөөдөр чухал байгаа нэг зүйл бол зогсоол. Энэ жил нэлээн олон газар зогсоолын асуудал шийднэ. 120 мянгатад долоон давхар,  350 машин шууд ордог жишээ болсон зогсоол баригдлаа. Яг ийм зогсоолыг олноор барих шаардлага байна. Энэ бол сэтгэл байвал хийж болох л ажлын нэг.

-Гэхдээ цахилгаангүй айлууд хотод байна гэх юм. Арга ядаад дур мэдэн цахилгаанаа өөрсдөө холбоод жинхэнэ аз сорин амьдарч байгаа айл нэг биш байна?
-Айлууд хотод ирээд бууж байна. Зөвшөөрөлгүй буюу дур зоргоороо таарсан газраа бууж байгаа айлуудад тог цахилгаан татаж өгөхгүй байгаа. Ялангуяа үерийн аман дээр буусан айлуудад. Маш эрсдэлтэй осолтой газар буучихаад үүнийгээ хүний эрх, ардчилал гээд байдаг. Хотыг замбараагүй болгодог ийм зүйлүүдийг цэгцлэхийн тулд цахилгаан хангамжийг нь салгадаг. Арга ядсан л зүйл. Түүнээс нийслэлчүүдийн хувьд цахилгаан хангамжийн хувьд ямар ч асуудал байхгүй.

-Цахилгаан дулаан хангам­жийн­­хаа асуудлыг өнгөрсөн жилүүдэд маш сайн шийдэж чадсан. Гурав дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл, Амгалангийн дулааны станц гээд л... Өнөөх Чингис бондын хөрөнгөөр хийгдсэн томоохон ажлууд?
-Тийм ээ. Ирэх 20 жилдээ цахилгаан дулааны хангамжийн хувьд асуудалгүй амьдрах боломжтой болсон. Энэ бол улсын төсвөөр хийгдсэн ажлууд. Амгалангийн дулааны станцын шавыг 2013 онд тавиад 2015 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Үндсэндээ 50 мянган айл дулаанаар шууд хангагдана. Өөрөөр хэлбэл, Дархан шиг хоёр хотын зөвхөн дулаанаар хангах чадалтай станц. Улаанбаатар хотын дулааны асуудлыг 100 хувь шийдсэн. Одоо сүлжээний ажил бас хийх ёстой. Дулааны эх үүсвэр бол улсаас хийсэн ажил.Байшин хороолол доторх дулааны хангамжийг сайжруулах ажлууд бас бий. Хоёр газрын өргөтгөл шийдэж чадвал цахилгаан бол ачаалал даахгүй гэдэг асуудалгүй болно. Үлдсэн дөрвөн жилдээ усан хангамж, цэвэрлэх байгууламжаа шийдчихвэл утаагүй, бохирдолгүй, цэвэрхэн хот болно хэмээн өөдрөгөөр харж байна. Энэ бол 100 хувь шийдэх боломжтой ажил юм шүү.
0 Сэтгэгдэл
ENE NOHOR SELBIIN GUUREN DEEREES HEZEE HUREED IREV DEE?
Энэ том хамарт хийгээд байсан юм байхгүй . Жинхэн түгжил шүүдээ
Ene enduuchin uldsen nasaa eh l hetsuu ongorooh viidee zam barih gej mon ch ih hulgai hiisendee barigdanadaa barigdana
АЖЛАА ҮНЭХЭЭР САЙН ХИЙСЭН ТА БҮХЭНД БАЯР ХҮРГЭЕ.
Za bolj uz, ingeed nud n youm xaraxaa baidagiin xotiin zaxaar yvaad uz yduus mash ixdsen
ховдгийн гай болчоод байжиийж
одоо амардаа ядарсан байлгүй
10 jiliin mungiig ni turuulj avaad huvaaj ideed talaar ni ajil hiisen carailsan yum chini
5 жилийн гавшгайч өгмөөр авмаар байгаа юм байна л даа. хамгийн гол нь монгол хүн байгаа учраас чи хармаанаас нь татвар аваад юм хийж байна гэнж ярьж байгаа юм ш дээ. хүн байхгүй бол чи боовоо унжуулаад явна уу хамаагүй. хамгийн гол нь иргэдээ эрх чөлөөтэй, хармаанаас нь хулгайлахгүй л байвал болж байгаа юм. гэтэл та нар худалч, хармаа суйлагч нар болсноо мэдэж байна уумалаа
Энэ балин хамарт Соц нийгмийн үед ёстой нэг залхуугийн лай ланчиг байсан амьтан шүү дээ.Ажил таслана. Төлөвлөгөө гөөбиелүүлэхгүй дандаа шүүмжлэлийн бай болдог байлаа. 90 онд анархизм анх гарч ирэхэд сайхан шалтаг болоод үйлдвэрээс хөөгдөөд гарсан юм. Тэгсэн энэ хүний байгуулсан зорьсон нийгэм анархизм боллоо. Бид ийм нийгэм хүсээгүй. ийм удирдагч ч хүсээгүй.ийм учир толгой нь хамуурсан ийм юмнуудыг 16 онд газар доогуур оруулах хэрэгтэй. Новш
Энэ муусайн юмнууд ингэж хуцахаар дургvй хvрдэг юм . Худлаа бие биенийгээ онгироогоод л . Одоо тэгээд ЭЛБЭГДОРЖИЙН ШОРОНЖСОН УЛС боллоо ийм нийгэм байгуулах гэж зvтгэж байсан юм уу
Хамгийн их уншсан