О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Тиранозаурус Батаарыг Ану-ын Засгийн газар хамгаалалтандаа авлаа
Өнөөдөр 6 сарын 22-ны өдрийн 1 цагт Нью Уорк хотын Кюинс дүүрэг дэх нэгэн байшингийн гадаа Монголын түүхэнд болж буй нэгэн чухал үйл явдлыг дэлхий даяар тараахаар сонин, телевизийн сурвалжлагч нар цугласан байлаа. Энэ байшин дотор Монголчууд, дэлхий нийтийн анхааралыг татаад байгаа Монголын динозавр Тиранозаурус батаар хувь заяагаа хүлээн байгаа юм. Энэ өдөр, цагт АНУ-ын засгийн газар Тиранозаурус батаарыг өөрсдийн хамгаалалт авснаар Монгол луу нь буцаах боломжийг бүрдүүлж байгаа билээ.

Байшингийн хашааны гадна цугласан сурвалжлагч нарын дунд Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг АНУ-д төлөөлж буй хуульч Роберт Пайнтер болон түүний эхнэр хуульч Тауняа Роберт, палеонтологч Минжингийн Болорцэцэг нар сурвалжлагчдын асуултуудад хариулж байлаа. Роберт Пайнтер ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Тиранозаурус батаарыг хураан авахтай холбоотой хийсэн албан ёсны мэдэгдлийг хэвлэлийнхэнд уншиж өглөө.

Тун удалгүй АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөнгийн албаны 3 хүмүүс Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу Тиранозаурус батаарыг хураан авахаар хүрэлцэн ирлээ. Албаны 3 хүмүүс байшин луу орсны хэсэг хугацааны дараа тусгай зориулалтын ачааны машин ирж байшингийн хананд тулан зогслоо. Хананд суулгасан ачаа авч буулгагч том хаалга онгойж хайрцаглан багласан Тиранозаурус батаарыг ачиж эхэллээ. Болж байгаа үйл явдлийг тус албаны хүмүүстэй хамт ирсэн зураглаач, зурагчин нар хальсандаа буулгаж байхад байшинд тулган зогссон машин байшингийн хоорондох зайгаар болж байгаа үйл явдлийг харж,зураг авах боломж л сурвалжлагч нарт байв.
Динозаврыг ачиж дууссаны дараа ачааны машины арын хаалгыг нь хаан цоожилов. Удалгүй машин хашаанаас хөдлөж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөнгийн албаны дэд дарга Глэнн Соржи сурвалжлагч нарын асуусан асуултуудад хариулж дуусангуут цахилгаан цахин, тэнгэр дуугарч ширүүн бороо орж эхлэхэд хүн бүр борооноос дайжин тарцгаалаа. Тэнгэрийн дууны чимээ Тиранозаурус батаарын архираа мэт сонсогдон би удаxгүй эрх чөлөөтэй болж эх орондоо буцах цаг минь ойртжээ гэдгийг хэлэх мэт санагдлаа.
Нью Уорк хот, АНУ.
2012 оны 6 сарын 22-ны өдөр
Мэдээлэл бичсэн М. Болорцэцэг

Байшингийн хашааны гадна цугласан сурвалжлагч нарын дунд Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг АНУ-д төлөөлж буй хуульч Роберт Пайнтер болон түүний эхнэр хуульч Тауняа Роберт, палеонтологч Минжингийн Болорцэцэг нар сурвалжлагчдын асуултуудад хариулж байлаа. Роберт Пайнтер ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Тиранозаурус батаарыг хураан авахтай холбоотой хийсэн албан ёсны мэдэгдлийг хэвлэлийнхэнд уншиж өглөө.

Тун удалгүй АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөнгийн албаны 3 хүмүүс Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу Тиранозаурус батаарыг хураан авахаар хүрэлцэн ирлээ. Албаны 3 хүмүүс байшин луу орсны хэсэг хугацааны дараа тусгай зориулалтын ачааны машин ирж байшингийн хананд тулан зогслоо. Хананд суулгасан ачаа авч буулгагч том хаалга онгойж хайрцаглан багласан Тиранозаурус батаарыг ачиж эхэллээ. Болж байгаа үйл явдлийг тус албаны хүмүүстэй хамт ирсэн зураглаач, зурагчин нар хальсандаа буулгаж байхад байшинд тулган зогссон машин байшингийн хоорондох зайгаар болж байгаа үйл явдлийг харж,зураг авах боломж л сурвалжлагч нарт байв. Динозаврыг ачиж дууссаны дараа ачааны машины арын хаалгыг нь хаан цоожилов. Удалгүй машин хашаанаас хөдлөж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөнгийн албаны дэд дарга Глэнн Соржи сурвалжлагч нарын асуусан асуултуудад хариулж дуусангуут цахилгаан цахин, тэнгэр дуугарч ширүүн бороо орж эхлэхэд хүн бүр борооноос дайжин тарцгаалаа. Тэнгэрийн дууны чимээ Тиранозаурус батаарын архираа мэт сонсогдон би удаxгүй эрх чөлөөтэй болж эх орондоо буцах цаг минь ойртжээ гэдгийг хэлэх мэт санагдлаа.
Нью Уорк хот, АНУ.
2012 оны 6 сарын 22-ны өдөр
Мэдээлэл бичсэн М. Болорцэцэг
0 Сэтгэгдэл
























