“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
МАН МАХН-тай эвлэрэх үү
Б.ШИРНЭН
Оны өмнөөс эвсэх талаар ярилцаж байсан МАН болоод МАХН-ынхан 2016 оны УИХ, ИТХ-ын сонгуульд эвсэл болж оролцож магадгүй. Хэдийгээр МАН-ын Бага хурлаар (МАН-ын бага хурал өчигдрийн 21:00 цагт энэ асуудлыг хэлэлцэж эхлээгүй байв) энэ асуудлыг ярилцаж, өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдах ч хоёр намын ажлын хэсэг тохиролцоонд хүрсэн тул намуудын хурал төдийлэн ач холбогдолтой биш бололтой. Тийм ч учраас МАН болоод МАХН-ын эвсэх асуудлыг судалсан ажлын хэсэг эцсийн шийдлийг хүлээлгүй “Энэ сарын 20-ны дотор эвсэх асуудал дуусна” гэж урьдчилан мэдэгдэв.

Мөн нам, эвслийн мөрийн хөтөлбөр гэж иргэдээс санал авах, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ёстой “цөм” хөтөлбөр бий. Энэ мөрийн хөтөлбөрийг энэ сарын 20-ны буюу маргаашийн дотор бүрэн дууссан байх ёстой гээд цагаан дээр хараар биччихсэн байдаг. Учир нь, Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн амлалт байгаа эсэхийг урьдчилан хянадаг юм. Гэтэл нам, эвслийн сонгуульд ялалт байгуулах хамгийн чухал “зэвсэг” болсон мөрийн хөтөлбөрөө хянуулах хугацаанаас хоёрхон хоногийн өмнө нэгдэх шийдвэр гаргаж байгаа нь хачирхалтай. Мөн үүнийг дагаад энэ хоёр нам эвсэх асуудлаа намын удирдлагын түвшинд хэдийнэ шийдчихсэн байв уу, гэх хардалт бий болж байгаа юм.
1. УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25 хүн, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус тус дэвшүүлнэ
______________________
Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь эвслээс нэр дэвшигчдийн хуваарилалт. Тэдний тохироогоор бол МАН 51-ийг, МАХН 25-ыг нь авахаар болж. Харин МАН 51 суудлын төлөө тойрогт 33, жагсаалтад 18, МАХН тойрогт 10 хүн дэвшүүлж, жагсаалтад 15 хүний нэрс дурайлгах нь. Энэ хэмжээ нь хоёр намын улс төрийн хүчний харьцааг ерөнхийд нь илэрхийлж байгаа юм. Мөн жагсаалтыг МАН гурав, МАХН нэг гэж сөөлжлөх юм байна.
______________________
2. ... эвслийг бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг тус тус квотоос гадуур хоёр намаас сөөлжлөн нэр дэвшүүлнэ...
______________________
Хэрвээ, эвсэл олонх болох юм бол УИХ-ын дарга болоод Засгийн газрын тэргүүнийг эвслээс сонгох ёстой. Тэдний тохиролцоогоор УИХ-ын дарга, Ерөнхий сайдад горилогчийг квотоос гадуур сонгох ёстой аж. Өөрөөр хэлбэл, нэр дэвшиж гарч ирсэн байх ёстой гэсэн үг.
Тэгэхээр намын лидерүүд тойргоос нэр дэвших нь гэх дүгнэлт гаргаж болох нь. Одоогоор аль, аль нь нэр дэвших асуудлыг ярьж эхлээгүй байгаа ч өнгөрсөн сонгуулиар МАХН-ын жагсаалтаар гарч ирсэн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар тойрогт өрсөлдөхөөр болсон тухай ярьсан байгаа. О.Баасанхүү гишүүний хувьд Эрдэнэт эсвэл Чингэлтэй дүүргийг “онилж” байгаа бол З.Баянсэлэнгэ сайд одоогоор аль тойрогт нэр дэвшихээ зарлаагүй байна.
_____________________
3. МАН-МАХН-ын байгуулсан эвслийн Удирдах зөвлөл 50:50 харьцаатай байх, Эвслийн тэргүүн нь УИХ-д олон суудалтай МАН-ын дарга байна. Удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга байна...
_____________________
Үүгээр бол МАН-ын дарга М.Энхболд МАН-МАХН-ын эвслийг тэргүүлэх болж таарав. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр Удирдах зөвлөлийн даргаар ажиллах юм байна. Гэхдээ ижил эрхтэй, харилцан хориг тавих зарчмаар ажиллахаар тохиролцжээ.
_____________________
4. Улс төрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө тууштай ажиллах, МАН-МАХН-ын улс төрийн албан тушаалтан, эсвэл аль нэг субъектыг сонгуульд оруулахгүй байх талаар Сонгуулийн ерөнхий хороо хууль хяналтын байгууллага тус тусдаа болон хамтдаа хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахын төлөө хамтдаа тэмцэнэ.
_____________________
Энд дурдагдсан субъект гэдэгт одоогоор Н.Энхбаяр багтана. Тэгэхээр ирэх оны сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байгаа Н.Энхбаярын эрх ашгийг сөрөг хүчнийхэн хамгаалах мэтээр ойлгогдож байна. Саяхан, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд очиж чадаагүй нь түүний эрх зүйн байдалтай холбоотой байсан.
Тодруулбал, Өршөөлийн хуульд Н.Энхбаяр хамрагдсан гэж МАХН-ынхан үздэг. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл буюу “Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдал”-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд уг хуульд заасан өршөөлийн аль ч хэлбэр үйлчлэхгүй байхаар заасан. Харин уг хуулийн 9.1.3-т Эрүүгийн хуулийн 263-р зүйлийг бүхэлд нь буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөхгүй байхаар заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг зүйл ангиар шийтгүүлсэн Н.Энхбаяр Өршөөлийн хуулийн 6.1.1-д заасан “Эрүүгийн хуулийн 78-р зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хасах” хуулийн заалт үйлчлэхгүй болж байна гэсэн үг. Үүгээрээ бол Н.Энхбаярын ялтай байдал 2017 онд дуусахаар болчихоод байгаа юм.
Гэтэл МАХН-ын нүүрийг тахалж буй Н.Энхбаяр 2016 оны сонгуулийг өнжинө гэхээр хэн хүнд боломжгүй санагдах байх. Мөн квотоор ч орох боломжгүй. Орлоо гэхэд УИХ-ын дарга эсвэл Засгийн газрын тэргүүний суудал Н.Энхбаярт хамаагүй болчихож байна. Дээрээс нь давхар дээл тайлах хуулийн төслийг МАН болоод АН бүлэг дэмжсэн тул удахгүй батлагдах хүлээлт бий. Үүгээр ч гэсэн Н.Энхбаяр тойргоос УИХ-ын гишүүн болохгүй л бол Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд, Хуульзүйн сайдын албан тушаалд очиж чадахгүй зураглал гарч байгаа юм. Ямартай ч, эвсэл тул МАН болоод МАХН аль, алиндаа ашигтай байх нь мэдээж. Гэхдээ тэд сонгуульд ялбал шүү дээ.
-Намын удирдлагууд 51:25 гэсэн хувилбар гаргажээ-
Б.ШИРНЭН
Оны өмнөөс эвсэх талаар ярилцаж байсан МАН болоод МАХН-ынхан 2016 оны УИХ, ИТХ-ын сонгуульд эвсэл болж оролцож магадгүй. Хэдийгээр МАН-ын Бага хурлаар (МАН-ын бага хурал өчигдрийн 21:00 цагт энэ асуудлыг хэлэлцэж эхлээгүй байв) энэ асуудлыг ярилцаж, өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдах ч хоёр намын ажлын хэсэг тохиролцоонд хүрсэн тул намуудын хурал төдийлэн ач холбогдолтой биш бололтой. Тийм ч учраас МАН болоод МАХН-ын эвсэх асуудлыг судалсан ажлын хэсэг эцсийн шийдлийг хүлээлгүй “Энэ сарын 20-ны дотор эвсэх асуудал дуусна” гэж урьдчилан мэдэгдэв.

Мөн нам, эвслийн мөрийн хөтөлбөр гэж иргэдээс санал авах, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ёстой “цөм” хөтөлбөр бий. Энэ мөрийн хөтөлбөрийг энэ сарын 20-ны буюу маргаашийн дотор бүрэн дууссан байх ёстой гээд цагаан дээр хараар биччихсэн байдаг. Учир нь, Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн амлалт байгаа эсэхийг урьдчилан хянадаг юм. Гэтэл нам, эвслийн сонгуульд ялалт байгуулах хамгийн чухал “зэвсэг” болсон мөрийн хөтөлбөрөө хянуулах хугацаанаас хоёрхон хоногийн өмнө нэгдэх шийдвэр гаргаж байгаа нь хачирхалтай. Мөн үүнийг дагаад энэ хоёр нам эвсэх асуудлаа намын удирдлагын түвшинд хэдийнэ шийдчихсэн байв уу, гэх хардалт бий болж байгаа юм.
Тохиролцоонууд
______________________1. УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25 хүн, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус тус дэвшүүлнэ

0 Сэтгэгдэл