Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Чөлөөтийнхөн Азийн хүүхдийн их наадамд оролцоно
ОХУ-ын Якут улсын Якутск хотноо ирэх сарын 7-9 нд Азийн хүүхдийн тавдугаар их наадам болно. Тус наадамд Монголын чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцохоор болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, эмэгтэй 30, 32, 34, 37, 40, 44, 48, 52, 57, 62 кгд тус тус зодоглох юм. Тамирчдыг өсвөр үеийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч мөн “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Тэмүүжин” спорт хорооны дасгалжуулагч Ц.Гантөгс нар дасгалжуулж оролцохоор болжээ. Харин шүүгчээр олон улсын шүүгч, Ю.Батсайхан оролцох юм. Энэ талаар ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа.
Ц.Хосбаяр: Өнгөрсөн наадмын амжилтаа бататгахын төлөө оролцоно
-“Азийн хүүхдүүд” спортын наадамд Та хэд дэх удаагаа оролцох гэж байна вэ?
-Манай улс 1996 оноос оролцож эхэлсэн. Миний хувьд 2004, 2008 онуудад дасгалжуулагчаар оролцсож байсан түүхтэй. Манай өсвөрийн тамирчид маань 2008 маш сайн оролцож 10 хүүхэд медаль хүртэж түүний хоёр нь алтан медаль хүртэж байлаа.
-Энэ удаад амжилтаа бататгахыг л зорьж байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Түрүүчийн наадамд 18 хүүхэд оролцсон, энэ удаа тооны хувьд цөөрч 12 хүүхэд өрсөлдөнө, гэсэн ч бид өмнөх амжилтаа бататгахын төлөө явна.
-Хэн хэнд ихээхэн найдлага тавьж байгаа вэ?
-Өсвөр үеийн УАШТ-нд медаль хүртсэн хүүхдүүдийг сонгосон, хэн нэгнийг нь онцлон хэлмээргүй байна. Гэхдээ надад бодол бий, манай хүүхдүүд бүгд л медалийн төлөө барилдах хүсэл тэмүүлэлтэй байн. Өнгөрсөн наадамд ОХУ-ын хүүхдүүд нутаг дээрээ илүүрхэж байсан. Мөн Казахстан, Турк, Энэтхэгийн хүүхдүүд гол өрсөлдөгч байдаг. Энэ жил ч гэсэн нэлээн хүчтэй өрсөлдөгчид байх болов уу.

0 Сэтгэгдэл