Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
ЦЕГ олимпийн тамирчдадаа амжилт хүсэв
Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороонд
харьяалалтай, Лондонгийн олимпийн наадамд оролцохоор эрхээ авсан тамирчдыг
өнөөдөр ЦЕГ-ын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр ЦЕГ-ын
дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир олимпод оролцох гэж буй тамирчдадаа баяр
хүргэж, Монгол Улсынхаа төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулна гэдэгт
итгэж буйгаа илэрхийлсэн юм. Цагдаагийн байгууллагаас Гавьяат тамирчин,
цагдаагийн ахмад, марафонч Б.Сэр-Од, ОУХМ, цагдаагийн ахлагч, марафонч
Л.Отгонбаяр, Гавьяат тамирчин, ахлах дэслэгч М.Бундмаа, ахмад С.Мияарагчаа,
ОУХМ Ц.Мөнхзаяа, ахлах дэслэгч О.Насанбурмаа, дэслэгч О.Бурмаа, Гавьяат
тамирчин Б.Наранбаатар, сонсогч Н.Төгсцогт, дэслэгч Б.Түвшинбат нарын 10 тамирчин
Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Тэдгээр тамирчдад өнөөдөр
Лондонгийн олимпийн бэлтгэлд нь зориулж тус тус 10 сая төгрөг гардуулсан юм.
0 Сэтгэгдэл




















