“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Кнопоор ялагдсан бүсгүйчүүдээ дугуйлах эрхээр дэмжье

Н.БАТ
Өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс нэгэн судалгааны дүнг танилцуулсан. Анхаарал татаж байсан зүйл бол судалгаанд оролцогчдын 66 хувь нь эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжинэ гэж. Мөн чадварын хувьд адил хэрнээ нэг нь эмэгтэй, нөгөөх нь эрэгтэй хоёр нэр дэвшигч өрсөлдөх тохиолдолд та алийг нь илүү дэмжих вэ гэсэн асуултанд 20 хувь нь эрэгтэйг гэсэн бол 35 хувь нь эмэгтэйг сонгож, 39 хувь нь аль нь ч ялгаагүй гэж.
Үүнээс харвал Монголын нийгэм улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог үнэлдэг болж. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд шударга байж, цаашид ч ихийг хийж чадна гэж судалгаанд оролцогчид үзэж. Энэ судалгааг нийгмийн янз бүрийн төлөөллийн 5000 хүнд харилцан ярилцах маягаар хийсэн гэж байсан л даа. 5000 хүн яаж сая гаруй сонгогчийн төлөөлөх юм бэ хэмээн эсэргүүцэн бодож болох ч хот хөдөө хийсэн, санамсаргүй байдлаар түүвэрлэн оролцогчдоо авсан зэрэг олон талаас нь харвал энэ бол ханатай л гарсан судалгаа гэж судалгааны багийнхан баталж буй юм.
Гэвч парламент өнгөрсөн пүрэв гарагт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө баталж, эмэгтэйчүүдийн квотыг бууруулж орхив. Үндсэндээ жижиг 76 тойргоор сонгууль явуулах болсон учраас намууд эмэгтэйчүүдэд 15 тойрог хуваарилах нь хангалттай гэж үзжээ. Тэр байтугай нэгэнт л УИХ-д гарч ирэх магадлал муутай учраас эмэгтэйчүүдэд 15 гэдэг боломжийн тоо гэж улстөрч эрчүүд хэлсэн гэнэ.
Хэдийгээр хууль батлагдахаас урьтаж “УИХ-ын гишүүдэд” хэмээн хаяглаад “Эмэгтэйчүүдийн эсрэг улс төрийн хүчирхийллээ зогсоо” гэх сүртэй шаардлага хүргүүлж сануулсан ч эрчүүд ёстой л “инээд” нь хүрч суусан бололтой. Шаардлагад “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн тавдугаар зорилтод заасан 2016-2030 он хүртэл нийгмийн харилцааны бүхий л шатанд жендэрийн тэгш байдлыг 50:50 хувь байхаар тогтсон томоохон зорилтыг Монгол Улсын төр хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.
УИХ-аас 2011 онд батлан гаргасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд Монгол Улсын хууль тогтоомж нь Жендэрийн эрх тэгш байдлын хэм хэмжээг дордуулахыг хориглоно гэж заасныг сануулж, мөн энэ хуульд заасанчлан УИХ нь хууль тогтоомжийг эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, зохистой хандлагын баталгааг хангах эрхзүйн орчныг боловсронгуй болгон ажиллах үүрэг хариуцлагатай. Энэ үүднээс Монгол Улсын Их хурал 2015 онд Сонгуулийн тухай хуулийг батлан гаргахдаа “Нам эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30 хувиас доошгүй нь аль нэг хүйсийн төлөөлөл байх...” аар хуульчилсан нь томоохон ахиц болсон. Гэтэл ҮХЦ-ийн гаргасан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа энэхүү үйлдэл нь 2005 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэй нэр дэвшигч байна гэсэн заалтыг 2007 оны арванхоёрдугаар сарын 26-ны эмэгтэйчүүдийн квотын заалтыг амьдралд хэрэгжүүлэхгүйгээр авч хаясан алдаагаа дахин давтахыг санаархан, үгсэн хуйвалдаж буй үйлдлээ зогсоохыг бид хариуцлагатайгаар шаардаж байна” хэмээн сануулж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн байгууллагууд нэгдсэн юм. Гэвч УИХ-аас хуулийг батлахдаа олонхийн кнопоор шийддэг. 76 гишүүний хэд нь эрэгтэй билээ. Ингээд л шаардлага ямар ч үр дүнгүй цаас болон үлдэв.
Хуулиар эмэгтэйчүүдийн квотыг бууруулснаар 2016 оны сонгуулийн санал хураалтын дараа 2008-2012 оны УИХ-д гуравхан эмэгтэй сонгогдсон шиг байдал үүсэхийг үгүйсгэх ч аргагүй. Холимог тогтолцоо хийгээд Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тусган намын жагсаалтад эмэгтэйчүүд дээгүүр жагссаны ачаар 2012-2016 оны парламентад 11 эмэгтэй сууж, албан бус ч гэлээ УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг гэж байгуулсан. Ийн 2012 онд эмэгтэйчүүд УИХ-д олноор орж ирсний дүнд хамгийн түрүүнд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд зориулах зардлыг 50 хувиар нэмэх шийдвэр парламентаас гарсан. Өөрөөр хэлбэл, 2012 онд төсвийн тодотголоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд хэмээн 7,5 тэрбум төгрөгийг суулгаж чадсан. Араас нь Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Согтууруулах ундааны хяналтын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль гээд...батлагдсаныг уншигч та санаж байгаа байх.
Өмнө нь эмэгтэйчүүдийн санаачилсан хууль эрчүүдийн ширээн дээр очоод хогийн сав руу “шидэгддэг” байсан бол энэ удаагийн парламентад ийм байдал цөөн гарсан гэж хэлж болно. Эмэгтэй гишүүд маань хуралдаа идэвхтэй суудаг, кнопоо өөрөө дардаг гээд олон давуу талтай учраас цэцэрлэг, сургуулийн барилгуудын төсвүүд ч нааштайгаар шийдэгдэж, өнгөрсөн дөрвөн жил нэг биш нэжгээд цэцэрлэг, сургууль үүдээ нээсэн.
Мөн эмэгтэй гишүүд маань Тавантолгойн асуудал дээр хамгийн хурцаар, хамгийн чангаар дуугарч байгааг энгийн сонгогч бүр харж байна. Тэд Ерөнхийлөгчийг ч чанга шүүмжилдэг. Харин үүнд нь эрчүүд тийм ч дуртай биш гэдгийг мэдэж байна.
Өнгөрсөн пүрэв гарагийн чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө батлах үеэр УИХ дахь бүсгүйчүүд бүгд л үг хэлсэн. Харин тэр үгийг сонсч, тархиндаа үлдээсэн эрхэм гишүүн цөөн байлаа. Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргав. Ингээд л эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь хэмээн баталгаажуулж, нэр дэвшүүлэх ажлаа намууд эхлэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа ярихдаа “Яагаад эмэгтэйчүүдийн квотын хувийг буулгав, 30 хувиар байх ёстой шүү дээ гэдэг шаардлагыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг тавихад ажлын хэсгийн гишүүд “30 хувь бол холимог тогтолцоотой үед боломжтой байсан, 76 жижиг тойрог дээр эмэгтэйчүүд та нар өрсөлдөөд ч ялахгүй шүү дээ” гэсэн утгатай тайлбар өгсөн. Өмнөх өдөр нь бүх намын эмэгтэйчүүд энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн. Дараа нь би чуулганы хуралдааны үеэр “Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг буулгаж болохгүй. Ажлын хэсгийн төвшинд эмэгтэйчүүдийн квотыг бууруулж 20 хувиар тогтоосон тухай мэдээлэл байна шүү” гэхэд “Эмэгтэй гишүүд та нар ямар хартай юм, бид тийм зүйл яриагүй. Эрэгтэйчүүд тийм арга ядсан зүйл хийхгүй л” гэсэн. Гэтэл эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар оруулж ирэн шийдлээ” хэмээн ярьсан байсан. Үнэндээ ажлын хэсэг дээр яриагүй зүйлээ чуулган дээр оруулж ирээд шийдчихсэн мэт тайлбар өгөөд сууж байгаа эрчүүд “Эрэгтэйчүүд тийм арга ядсан зүйл хийдэг” гэдгээ баталчихлаа.
Ардчилсан нам хийгээд Ардын намд УИХ-д нэр дэвших чадвартай чадамжтай хангалттай бүсгүйчүүд бий. Магадгүй жижиг намуудын хувьд энэ нь хангалттай тоо мэт боловч дээрх хоёр намын бүсгүйчүүдийн хувьд чамлалттай. “20 хувь гэдэг зөвхөн квот шүү дээ. Үүнээс олон эмэгтэйг нэр дэвшүүлэх боломжтой” гэх тайлбар эрчүүдийн аманд бэлэн байгаа ч намын байгууллагуудын хувьд квотыг чинь л барилаа гэх нь энүүхэнд.
Түүгээр ч зогсохгүй өрсөлдөгч намын эмэгтэй нэр дэвшигчтэй тойрогт өөрийн намын эмэгтэй нэр дэвшигчийг тавьчихна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг хооронд л өрсөлдүүлнэ. Иймэрхүү байдал өмнөх сонгуулиудад ч ажиглагдаж л байсан. Энэ удаад ч давтагдах биз. Харин сонгогчид өөрийгөө хэн сайн таниулж, багагүй мөнгө цацаж чадсанд нь л саналаа өгчихнө.
Эмэгтэйчүүдийн квотыг нэмэхийн ач тус ердөө өнгөрсөн дөрвөн жилийн парламентын үйл ажиллагаанаас тун сайн мэдрэгдсэн гэдгийг ахин давтан хэлмээр санагдах. Нийгмийн хамгаалалд чиглэсэн олон хууль батлагдсан. Хэдийгээр Тамхины хяналтын тухай хууль гэж хэрэгждэггүй хуулийн тоог нэмсэн зүйл гэх хүн байдаг ч дунд сургуулиас 500 метрээс дотогш бүх дэлгүүрт тамхи зарахаа зогсоосон нь хамгийн түрүүнд мэдрэгдэж буй өөрчлөлт. Мөн Хүүхэд харах үйлчилгээ буй болсноор олон ээж ажлаа тайван хийх боломжоор хангагдаж байна. Хүүхэд цэцэрлэгтээ усан шөл уудаг байсан бол өнөөдөр “хоёр ногоо, гурван мах, таван будаатай” шөл иддэг болж. Харин эрчүүд энэ бүхнийг төдийлэн анхаарч байсан гэж үү.
Наад зах нь цэцэрлэгүүдийн барилгын төсөв хэдэн жилээр гацаж байсныг та ч санаж байгаа биз. Харин эрчүүд манай тойрог л гэхээс бусад тойргийн сургууль цэцэрлэгт бараг л санаа зовж байсангүй. Тэд зөвхөн өөрийнхөө өмнөхийг л чухалчилдаг нь нууц биш.
Гуравдугаар сургууль гэхэд л балгасын байдалтай гурван жилийг үдсэн ч өнөөдөр хүүхдүүд нь шинэхэн сургуульдаа амар тайван хичээллэж байна. Тиймээс эрчүүдээс энэ бүхнийг хүлээх нь юу л бол.
Хуулиар эмэгтэйчүүдийн квотыг эрчүүд багасгасан ч сонгогчид бүсгүйчүүдээ сонгодгоороо сонгоё. Ядаж л тэр квотоор олгосон 15 эмэгтэй гишүүнээ сонгочихьё. Өнөөдөр зарим нам сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ч сонгогчид л бүсгүйчүүддээ итгэл үзүүлдгээрээ үзүүлбэл ядаж үг сонсчихдог гишүүнтэй болох юм. Уг нь сонгогчдын маань дийлэнх нь эмэгтэйчүүд. Мөн сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог нь ч эмэгтэйчүүд. Тиймээс давуу тал өнөөгийн нийгэмд бүсгүйчүүдэд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Кноп дарах эрх эрчүүдэд давуу байгаа ч нэр дугуйлах эрх эмэгтэйчүүдэд давуу бий. Тиймээс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог тодорхойлох эрх зөвхөн сонгогчдод байгаа.
ЗӨВ ШҮҮ
Уянга, Эрдэнэчимэг хоёр л эх орныхоо төлөө ажилласан! Бусад нь бол яг л гудамжны биеэ үнэлэгчид шиг байсан шүү! Ийм айлгүйтсан ***** царайтай юмнууд нь квотыг гутаагаад байна шүү дээ, та минь!

0 Сэтгэгдэл
2016.05.09
2016.05.09