Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Арсенал Нигерийн ”Super Eagles”–тэй тоглоно

Английн Премиер лигийн баг Арсенал Super Eagles хэмээх Нигер улсын багтай ирэх 8 дугаар сарын 5-нд Абужа хотын ногоон талбайд тоглохоор болжээ.
FIFA-аас гаргасан хамгийн сүүлийн үнэлгээгээр 60 дугаарт жагсаж байгаа Нигер өнгөрсөн “улирал”-д английн их “буучдын” тэмцэлд 3 дугаарт эрэмбэлэгдсэн багтай тоглох гэж байна. Арсеналын хувьд энэ нь Баруун Африкийн улстай тоглож буй анхны тохиолдол юм. “Арсенал клуб Абужад ирж Нигерийн “Super Eagles”-тэй тоглох болсоныг дуулгаж байгаадаа таатай байна” хэмээн “Dan Jan Sports”-ийг үүсгэн байгуулагч Дэвид Омиги ярьсан юм.“Dan Jan Sports”- оос Нигерийн Хөл бөмбөгийн Холбоо (NFF) Super Eagles-ийн талд дэмжлэг өгөх зөвшилцөлд хүрсэн болохыг мэдээлж, “NFF дасгалжуулагч Стефен Кешигийн удирдсан Super Eagles-ийн хүчирхэг багийн бэлтгэлийг үзэж сонирхохоо амласан” гэж Омиги ярьжээ.
Арсеналын менежер 2012-2013 оны хөл бөмбөгийн улиралд оролцох бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болно хэмээжээ. Тус клуб хамгийн сүүлд 1993 оны аялан тоглолтоорАфрикт очиж байсан тухай мэдээллийг вэб сайтдаа байршуулсан байна.Дөрвөн жилийн өмнө Английн Манчестер Юнайтед, Портсмоут клубууд улирлын өмнөх нөхөрсөг тоглолтыг нигертэй хийж байсан юм. нигерийн шигшээ багийн хувьд дөрвөн удаа ДАШТ-нд оролцож, хамгийн сүүлд буюу 2010 онд Африкт болсон ДАШТ-ний хасагдах шатны тоглолтод хожигдож байсан билээ.

0 Сэтгэгдэл