Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
АН-ын дарга З.Энхболд Баянгол дүүргээс нэр дэвшихээр боллоо
-Аймаг, дүүргийн намын хороод нэр дэвшигчдээ тодруулж байна-

Л.НОМИН

Сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийг энэ долоо хоногт багтаан шийдэх ёстой. Улс төрийн намуудын анхан шатныхан хурлаа хийж, шийдвэрээ бүтцийн байгууллагадаа хүргүүлж, тэндээс эцэслэн батламжилна. Одоогоор Ардчилсан намын анхан шатны хурал эхнээсээ шийдвэрээ гаргаж, нэр дэвшигчдээ тодруулж байгаа мэдээлэл бий. Монгол Ардын намын хороодын мэдээлэл хараахан гараагүй байна. 

Өчигдрийн байдлаар нэг мандаттай тойрог болох Сүхбаатар аймгаас одоогийн Засаг дарга Ж.Батсуурь, Дорноговь, Говьсүмбэр аймагт ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Данзанравжаа музейн захирал З.Алтангэрэл, Говь-Алтай аймагт Засаг дарга О.Амгаланбаатар, Булган аймагт “UFC” группийн захирал О.Амгаланбаатар, Дундговь аймагт УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар нэр дэвших нь тодорхой болжээ.

Хоёр мандаттай тойрог болох Дархан-Уул аймагт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн М.Со­номпил, Өмнөговь аймагт Засаг дарга Б.Бад­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­раа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэ­нэ нарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Гурван мандаттай тойрог буюу Архангай аймагт УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг, Р.Гончигдорж, Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засаг дарга Ж.Оюунбаатар, ҮЗХ-ны гишүүн М.Хүдэр­­баатар, Ховд аймагт УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ховьдын МоАХ-ны дарга Ш.Адьшаа, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга асан Д.Пүрэвдорж нарыг намын хороод нь дэвшүүлэх шийдвэр гаргаж.

Харин нийслэлээс өчигдөр Баянгол дүүрэг болон Хан-Уул, Бага­хан­гай дүүргийн АН-ын хурал болсон юм. АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэ­нэ, С.Одонтуяа, Засаг дарга Д.Оро­­соо нарыг нэр дэвшүүлэхээ мэдэгд­сэн. Хан-Уул, Багахангайн дөрвөн мандатад УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Засаг дарга Ж.Ган­­­­хуяг нар УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин оролцохыг дэмжлээ.

Өнөөдөр бусад аймаг, дүүргийн АН-ын хороод хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах бол Үндэсний зөвлөлдөх хорооны хурал маргааш болж эцсийн байдлаар батламжлан Сонгуулийн ерөнхий хороонд 76 хүний нэрээ хүргүүлэх учиртай.   
0 Сэтгэгдэл
Энийг харахаар амьдрах урам зориггуй болох юм .
Энэ одоо зайлаа ! Чам шиг ард тYмнийг дорд узэж доромжилдог баагий энэ улсад хэрэггуй малаа . Тагжиисан харваас олиггуй амитан даа чи . УИХ чиний орон гэр уу ? . Энийг сонговол монгол улс суйрэх байх одоо enough
ЗӨВ ШҮҮ
ашгүй ардчилсан амьтад Нара-аад нам тавиулах нь. гоё ч юм болох нь дээ. хэ хэ хэ.
Enkhbold beltreg bish hurga boloh nee.
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951
Хамгийн их уншсан