Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Элсний наадмаас хүрэл медаль хүртсэн сагсчдыг хүлээн авав

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр БНХАУ-ын Хайнань хотноо болсон Азийн элсний спортын гуравдугаар наадамд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид болон сагсан бөмбөгийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа. Манай сагсан бөмбөгчид уг наадамд анх удаагаа оролцсон ба Бутан, Катар, Энэтхэг, Бангладешийн багийг хожиж, Тайландын багт хожигдсоноор хүрэл медаль хүртсэн билээ. Багийн бүрэлдэхүүнд Ш.Сэдбазар, О.Сэргэлэн, Д.Дэлгэрням нар багтсан бөгөөд Д.Энэбиш дасгалжуулагчаар ажилласан юм. Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлэхдээ “Багийн спорт бол бүх ард түмнийг эрүүл байлгах, хамтран ажиллахад чухал үүрэгтэй. Багийн спортыг хүн сайн сурснаар цаашдаа ажил, амьдралд амжилт олох гол үндэс нь болдог. Монголд багийн спортын хөгжлөөрөө сагсан бөмбөгийн спорт тэргүүлж буйг тэмдэглэхэд таатай байна. Цаашдаа ч хийх ажил их байна. Бид Азийн тавцанд гарах ёстой” хэмээн хэлсэн юм. Монголын сагсан бөмбөгийн холбооны ЕНБД Б.Дашдорж сагсан бөмбөгийн холбоог хөгжүүлэх тал дээр МҮОХ-ноос хүчин чармайлт тавьдагт баярлаж явдагаа хэлж, цаашид хичээж ажиллахаа хэллээ.

Азийн элсний спортын анхдугаар наадам 2008 онд Индонезийн Бали аралд болж, элсний бөхийн тамирчин Т.Энх-Амгалан алтан медаль хүртэж байсан бол удаах нь Оманы Мускат хотноо болж байсан юм. Манай улсын баг гурав дахь удаагийн энэхүү наадмаас хүрэл медаль хүртсэнээр Азийн 45 орноос 18-р байранд орсон билээ.

0 Сэтгэгдэл