О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Мексикчүүд шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Мексик улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Саналын үр дүнг орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт олон нийтэд танилцуулахад Мексикийн төрийг олон жил ноёрхсон Хувьсгалт намаас нэр дэвшсэн Энрике Пенья 38 хувийн ялалт байгуулж, шинэ төрийн тэргүүнээр сонгогджээ. Түүний сэтгэгдлийг сонсоход “Мексикчүүд яллаа. Энэ бол ердөө эхлэл” хэмээжээ.
Үүнээс хоёр цагийн дараа Энрике өөрийн Твиттер хуудсандаа “Манай намд, тэр дундаа надад дахин боломж олгон, саналаа өгсөн явдалд та бүхэнд хязгааргүй ихээр баярлаж байгааг минь хүлээн авна уу” гэсэн зурвас үлдээсэн юм. Мексикийн Үндэсний Хувьсгалт нам нь 2000 онд ялагдсаныг эс тооцвол төрийн эрхийг бүтэн 71 жилийн турш барьсан асар туршлагатай нам юм. Үүнийг дагаад энэ намд улсад хамгийн олон жил ажилласан, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн улстөрч олон байдаг. Шинэ Ерөнхийлөгчийн хувьд намынхаа залуу улс төрчдийн нэг учраас түүнийг гол нүүр царай болон компанит ажлаа өрнүүлсэн нь өнөөдрийн амжилтад хүргэлээ. Сонгууль явагдаж байх бүхий л хугацаанд элдэв ёс бус үйл ажиллагаа бараг гараагүй хэмээн хяналтын бүлгийн ажилчид мэдэгджээ.
Энэ жилийн сонгуулийг өнгөлсөн намын мөрийн хөтөлбөрийн гол агуулга нь тус улсад гарч байгаа гэмт хэргийн хамгийн гол эх үүсвэр хар тамхины асуудлыг хатуу горимын дагуу зохицуулах, ажилгүйдлийн төвшинг ойрын нэг жилд бодит байдалд нийцүүлэн бууруулах, ард иргэдийн, тэр дундаа залуучуудын орлогын эх үүсвэрийг тогтвортой байлгах зэрэг асуудлууд болно. Сонгогчдын зүгээс сонгуулийн ажлын талаарх сэтгэл ханамжийн байдлын судалгаа авахад тэдний 83 хувь нь хангалттай сайн гэсэн үнэлгээ өгсөн байна.

0 Сэтгэгдэл