Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Уймбелдоны эргэн тойронд

Британын нээлттэй тэмцээн Уймбелдоны хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Сонирхолтой тоглолтуудын үр дүнг хүргэе. Дэлхийн 6 удаагийн аварга Рожер Федерер сүүлийн тоглолтондоо Шавер Малиссег дөрөвдүгээр үед буулган авлаа. Тоглолт 7-6, 6-1, 4-6, 6-3 харьцаагаар өндөрлөжээ. Бороо орж байхад 40 минут үргэлжилсэн тус тоглолтын үеэр Рожер Федерерийн нурууны гэмтэл сэдэрсэн байна. Чансаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа Новак Жокович сүүлийн найман оноог дараалан авсанаар өрсөлдөгч Виктор Тройцкийг ялсан байна. Энэ тухайд Жокович “хэвийн л зүйл” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. Харин эмэгтэйчүүдээс тэргүүлж явсан Мария Шарапова, Ким Клейстэрс нар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Дэлхийн чансааны нэгдүгээрт бичигддэг оросын теннисчин арвантавдугаарт бичигддэг Сабин Лисицкид 6-4, 6-3 харьцаатай хожигджээ. Клейстэрсийн тухайд тэрээр герман теннисчин чансааны 8дугаарт бичигдсэн Анжелик Кербертэй хийсэн тоглолтонд 6-1, 6-1 харьцаатай ялагдал амсчээ. Клейстэр эн жилийн Америкийн нээлттэй тэмцээний дараачаар дахин тоглохгүй гэдгээ мэдэгдсэн.

0 Сэтгэгдэл