Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анголд болж буй хачирхалтай хэрэг
Өнгөрсөн оны өдийд Ирланд болон Испани улсад Хятад барилгачдын ажилласан барилга хий үзэгдэлтэй нь батлагдсан гэх мэдээлэл сүнс, хий үзэгдэлд итгэдэг хүмүүсийн дунд маш их яригдсан.Тэгвэл ийм явдал Ангол улсын Перчед  хорооллын орон сууцанд бий болоод байгаа талаар хэвлэл мэдээллийн агентлагууд бичиж байгаа. Хэргийн учир нь тус орон сууцанд амьдарч байсан хэд хэдэн хүмүүс ямар ч шалтгаангүйгээр байраа орхин явдаг, түүгээр зогсохгүй амиа хорлодог заншил энэ бүсэд сүүлийн гурван сар тасралтгүй ажиглагдаж байгаа гэнэ. Тус хороолол нь Анголын төвөөс 50 километр зайд оршдог учраас цөөн хүн амтай байдгаас болоод Хятад улсын хөрөнгө оруулалттай барилгын компани сонгосон байх магадлалыг нутгийн оршин суугчид дэвшүүлээд байгаа юм. Одоогоор энэ байранд амьдраад амиа хорлож нас барсан, гэмтэж бэртэх эсвэл ямар нэг зүйлээрээ хохирсон хүмүүсийн тоо 50 хол даваад байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан