Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Олимпийн медалийг Лондонгийн цамхагт хадгалах аж

Хүн бүрийн хүсэн хүлээсэн олимпийн наадам эхлэхэд 22 хоног үлдээд байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шилдэгийн шилдэг тамирчид өөр хоорондоо хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөхөөс гадна хүн төрөлхтөний энхтайваны бэлэгдэл болж чаддагаараа нэр хүнд цар хүрээгээрээ яахын аргагүй хамгийн том тэмцээн. Тэгвэл энэхүү тэмцээнд нийтдээ 4700 багц алт, мөнгө, хүрэл медалийг баг тамирчидад гардуулж өгөх ажээ. Олимпийн алтан медалийн тухайд цэвэр алт биш. Медалийн 92,5 хувь нь мөнгө, 1,34 хувь нь алт, үлдсэн хэсэг нь зэс юм. Энэхүү медалиудын дээжийг зохион байгуулах хороонд өчигдөр гардуулан өгсөн бөгөөд “Лондон-2012” зуны олимпийн медальтнуудын энгэрийг чимэх медалиудыг Лондонгийн цамхаг дахь сейфэнд хадгалах аж. Дашрамд дуулгахад “Рио Тинто” олимпийн албан ёсны түншээр сонгогдсон бөгөөд олимпийн медальд Монголын говь Оюутолгойн ордоос, мөн АНУ-ын Юта дахь уурхайгаас олборлосон алт, зэсийг ашигласан байна.

0 Сэтгэгдэл