Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Тавдугаар ангийн сурах бичгийг казах хэл рүү орчуулжээ
Сурах бичигтэй холбоотой элдвийн асуудлаас болж байнга л шахуу бангадуулдаг байсан БСШУЯ-ныхан энэ жил магтаал сонсохоор ажиллаж буй. 2012-2013 оны хичээлийн жилд үзэх сурах бичгүүдийг эхнээс нь хэвлүүлж дуусгаад аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газруудад хүлээлгэж өгөөд байгаа юм. Үлдсэн сурах бичгүүдийг ирэх сард түгээж дуусгана гэсэн амлалт өгөөд байгаа яамны холбогдох мэргэжилтнүүд нь саяхан  сурах бичгийг хэвлэн түгээх гэрээ хийсэн “Адмон”, “Битпресс”, “Содпресс”, “Ном хур”, “Соёмбо принтинг”, “Би Си Ай”, “Экимто” ХХК-иар зочилж сурах бичиг хэвлэх үйл явцтай газар дээр нь  танилцжээ. Мөн дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг хэвлэлийн газруудтай гэрээ байгуулан олгож 2012-2013 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Түүгээр ч барахгүй шинээр зохиосон тавдугаар ангийн сурах бичгийг казах хэл рүү орчуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Боловсролын хэлтэстэй хамтран эхлүүлсэн аж.
0 Сэтгэгдэл
Юу гэсэн үг вэ. Төрийн албан ёсны хэл монгол хэл гэж үндсэн хуульд заасаар байхад хүүхдийн сурах бичгийг казах хэлээр орчуулна гэж ямар бантан хийгээд байгаа юм бэ.Баян-өлгий аймагт Ионгол хэл мэддэггүй хүмүүс ихээр байгаа шүү.
Хамгийн их уншсан