О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
ОУВС ЗАРИМ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ОНЦЛОВ

Дэлхий даяар том, жижиг гэлтгүй улсуудын эдийн засгийг нөмөрсөн хямрал үндсэндээ 2007 онд хүчтэй мэдрэгдэж энэ үеийг хамгийн хүнд эдийн засгийн хямралын үе шат хэмээн нэрлээд, одоо сэргээн босголтын ажил өрнөсөөр байна. Энэ талаар ОУВС-гийн захирал Кристен Лагард “Өнөөгийн эдийн засгийн байдал түрүү жилийн мөн үеийхтэй харьцуулахад дээрдэж байгааг хэлээд ерөнхийдөө Европ болон АНУ-д эдийн засаг өсөх байдал хамгийн их ажиглагдаж байгаа” гэжээ. Гэсэн ч хямралаас ангижрах цаг болоогүй талаар дэлхийн томоохон эдийн засгийн агентлагууд мэдээлсээр байна. Түүний тодорхойлж буйгаар бидний хамгийн түрүүнд хийх ёстой хэд хэдэн зүйл байгаа гэнэ. Нэгдүгээрт, санхүүгийн байдлыг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээг тасралтгүй авах. ОУВС-гийн зүгээс үүний тулд Европын орнуудын эдийн засгийг хамгаалах үүднээс тусгай арга хэмжээнд бэлтгэж, баталгаажуулах ажилд ороод байгаа юм. Үүний дараа орох хамгийн чухал зүйл бол тухайн улсын төр засгийн зүгээс бүхий л чадлаараа энэ талын арга хэмжээ авахыг эрмэлзэж буй ямарваа нэг байгууллагын үйл ажиллагааг дэмжиж зээл болон бусад хамаарах төсвийн бодлогыг боломжоороо явуулах хэрэгтэй. Харин ямар нэг арга хэмжээг яарч хийвэл байдлыг улам хүндрүүлэх аюултай гэдгийг ч тэрээр сануулжээ. Ингээд та бүхэнд ОУВС-гаас гаргасан хямрал үргэлжлэх төлөвтэй улсуудын талаар танилцуулж байна.
Испани
Тус улсын томоохон банкуудын нэг “Банкиа”-ийн данс улайж, маш хүнд байдалд ороод байна. Үүнийг шийдэхийн тулд олон жилийн турш өөрчлөгдөөгүй хуучин банкны системийг бүрэн эхээр нь шинэчлэхийн тулд татвар төлөгчдөөс тусламж хүсэх хэрэгтэй болоод байна. Ингэснээр Евро бүсийн хямралаас бага ч болов ангижрах боломжтой.
Япон
Дэлхийн гурван том зээлийн чадварын үнэлгээ хийдэг “Fitch” төвийн тооцоолж байгаагаар Япон улсын эдийн засгийн ирээдүйн төлөв байдал хүнд байгаа талаар олон нийтэд мэдэгдлээ. Учир нь, ДНБ-ий 40 хувьтай тэмцэхүйц хэмжээний зээлийн өртэй болоод байгаа нь бусадтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа. Тиймээс ОУВС-гийн зүгээс санаа зовж байгаа аж. Хэдийгээр Япон улс гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ч хүн амын хэт их суурьшил ийм байдалд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Мэдээж, гол шалгаан нь өнгөрсөн жилийн их уй гашуу дагуулсан газар хөдлөлт, цахилгаан станц дэлбэрсэн зэрэг их хохирол дагуулсан үйл явдлаас үүдэлтэй. Ийм учраас хамгийн эхэнд бусад улсаас тусламж хүсэн еврогийн асуудлаа даруй шийдэхгүй бол асуудал улам хүндрэх аюултай гэнэ.
Грек
ОУВС-гаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоцооллоор тус улсын эдийн засаг 6.2 хувиар буурч ямар ч эргэлзээгүйгээр уналтад ороод байна. Учир нь, өөрийн валютын нөөцөө хэвлэх боломжгүй байгаагаас еврогийн гачигдалд орж төлөх ёстой зээлээ тогтсон цагт төлж чадахгүйд хүрээд байна.
Хятад
Тус улс хямралд өртөх хэд хэдэн магадлал бий болоод байна. Учир нь, Бээжинд үйлчилгээ эрхэлдэг 700 сая дотоодын үйлдвэрлэгч их хэмжээний алдагдалд орж, зарим нэг нь дампуурах аюулд ороод байна. Ингэснээр тэр хэмжээгээр ажлын байр, цаашлаад амьжиргааны төвшин буурах төлөвтэй байгааг ОУВС анхааруулж байна.

0 Сэтгэгдэл