Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Allen Dzagoev-ыг том багууд сонирхож байна

Энэ зуны европын аваргад маш сайн тоглож гялалзсан амжилт үзүүлсэн Орос довтлогч Allen Dzagoev том багуудын анхааралд орж эхэллээ. Хамгийн сүүлд авсан мэдээлэлээр Тоттенхэм клуб түүнтэй холбоо тогтоосон гэнэ. Хэдийгээр шигшээ баг нь “Евро 2012”-т хэсгээсээ шалгарч чадаагүй ч гэлээ түүний оруулсан гурван гоол олны анхаарлыг татсан юм. Dzagoev-ын зах зээлийн ханшийг багууд 15 сая еврогоор үнэлж байгаа бол түүний аав хүүгээ ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө сайн бодох хэрэгтэйг сануулсан байна. Оросын “Experess” сонинд "том багуудаас санал ирж байгаа. Тоттенхэмээс гадна олон баг манай хүүг сонирхож байна. Асуудалд яаран хандах хэрэггүй Yuri Zhirkov гэхэд “Челси”-д сэлгээний суудал халаасан шүү дээ. ЦСКА Москво багтай байгуулсан гэрээ нь гурван жилээр хийгдсэн байсан одоо тэд гэрээг таван жилээр сунгах санал тавьсан. Үүнийг хүү маань хүсэхгүй байгаа" гэж аав нь ярьжээ.
Италийн Лацио клуб Лионоос хагас хамгаалагч Ederson-ыг үнэгүй өөрийн болголоо. 26 настай Бразил тоглогч шинэ багтайгаа 2017 он хүртэл гэрээ байгуулсан байна. Ederson 2008 онд Франц улсын Лион клубт ирж байжээ. Тэрээр Лион клубт нийтдээ зуу гаруй тоглолтонд оролцоод байгаа аж.

0 Сэтгэгдэл