Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Урианхай сурын харваанд Улсын мэргэн М.Батгэрэл түрүүллээ

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой, ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам өчигдөр урианхай харваагаар эхэлсэн билээ. Урианхай харваанд 100-аад харваач цэц мэргэн сорьсноос Монгол Улсын мэргэн, Урианхай сурын дархан мэргэн, буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 онож, түрүүлсэн байна. Харин урианхай харваан эхний таван байрт Баян-Өлгий аймгийн харваачид болох Урианхайн мэргэн Ж.Мягмар 30 сумнаас 28 , 2008 оны Монгол Улсын аварга Х.Бямбажав 30 сумнаас 27, Спортын мастер З.Нямсүрэн 30 сумнаас 27, “АПУ Трейдинг” компанийн “Зэв Алтан түрүү” багийн гишүүн, спортын мастер н.Баянмөнх 30 сумнаас 25 онож удаалсан байна. Харин маргааш хүүхдийн сур харваа эхэлнэ.
Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл