Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Эрлийз морьдыг ялгах журамд өөрчлөлт орлоо
Улсын баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах үед мөрддөг эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт оруулж эрлийз адууг таних зарим хэмжээсийг өөрчилсөн юм. Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дагуу өөрчлөлт оруулж байгаа аж. Шинэчилсэн журмын дагуу их насны морины сэрвээний өндөр 140см, азарга, соёолонгийн 138см, хязаалан 135см, шүдлэн 130см, дааганых 125см байхаар тогтжээ. Соёолонгоос доош буюу бага гурван насны адууны урд шилбэний өндрийг мөн хэмждэг бөгөөд энэ хэмжээс нь хязаалангийн урд шилбэний өндөр 90см, шүдлэнгийнх 80-85см, дааганых 80см байхаар тус тус шинэчлэн тогтоожээ. Эдгээр нь өнгөрсөн жилийн наадмаар хэмжиж байсан хэмжээстэй харьцуулахад 5-6 см-ээр өндөрссөн байна. Энэ нь сүүлийн үед хийсэн судалгаагаар бага насны адуу эрлийзжиж, өндөр болж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
У.Урианхай
У.Урианхай
0 Сэтгэгдэл




















