Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Дидье Дешам Францын шигшээ багийг дасгалжуулахаар боллоо
Францын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд шигшээ багаа удирдаж Европын аваргад тааруухан оролцуулсан Лоран Бланыг үүрэгт ажиллаас нь чөлөөлж түүний оронд Францын шилдэг хөлбөмбөгчдийн нэг байсан дэлхийн аварга Дидье Дешамтай тохиролцсоны үндсэн дээр Францын шигшээ багийн дасгалжуулагчийн албанд томиллоо. Тэрээр тоглогчийн хувиар 1998 онд дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм. Д.Дешам 2001 оноос дасгалжуулагчийн ажлаа эхэлсэн ба Монако, Ювентус, Марсель зэрэг багуудыг дасгалжуулж байжээ. Түүний ямар хугацаагаар ажиллах болон цалингийн хэмжээ одоогоор тодорхой биш байна. Д.Дешам нь өдгөө 43 настай харьцангуй залуу мэргэжилтний тоонд орох юм. Дешамын гол үүрэг нь 2014 оны дэлхийн аваргад амжилт үзүүлэхэд орших нь ойлгомжтой.
0 Сэтгэгдэл




















